2008/12/31

Ethernet хэрхэн үүссэн бэ?

Xerox корпорацийн судалгааны тєвийн ажилтнууд 1972 онд график интерфейс бїхий Alto компьютер болон минутад нэг хуудас хэвлэх хїчин чадалтай, єндєр хурдтай лазер принтер бїтээхээр ажиллаж байлаа. Паль-Альто тєвийн бїх ажилтнуудыг персональ компьютерээр хангаж, улмаар компьютер бїрийг лазерийн принтерт холбохоор тєлєвлєж байсан байна. Сїлжээ байгуулах даалгаврыг Xerox корпорацид ороод удаагїй байсан Боб Меткалфд єгчээ. Шинэ сїлжээний хувьд їндсэн шаардлага нь лазерийн принтерийн хэвийн ажиллагааг хангах єндєр хурд болон хэдэн зуун компьютерийг холбох явдал байлаа. 1972 оны сїїлчээр Боб Меткалф судалгааны тєвийн бусад ажилтнуудын хамтаар нэг компьютерээс нєгєє рїї 3 Мбит/сек хїртэлх хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвар бїхий туршилтын сїлжээний ажлыг дуусгасан бєгєєд дараа жил нь гэхэд л персональ компьютерийн локаль сїлжээг байгуулах Ethernet технологийн їндсэн зарчмуудыг тодорхойлж чаджээ. Ийнхїї 1973 онд сїлжээнд ашиглагдах зориулалт бїхий анхны Ethernet плат бий болжээ. Ethernet нь компьютерїїдийг хооронд нь холбоход шаардагдах микросхемїїд, дамжуулагчид тєдийгїй мэдээлэл дамжуулах процессыг тодорхойлох программ хангамжуудыг багтаадаг. Боб Меткалф єєрийн зохион бїтээсэн сїлжээгээ анх Alto Aloha Network гэж нэрлэсэн боловч сїїлд нь Ethernet болгон єєрчилсєн байна. Xerox нь тєв компьютерт компьютерїїдийг холбох, Arpanet сїлжээнд хандах, электрон шуудан ашиглах, файл болон тоглоом солилцох зэрэгт ашиглахаар Ethernet адаптерийг їйлдвэрлэн гаргаж байжээ. Иймэрхїї байдлаар 1979 онд 10Мбит/сек хїртэлх хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвартай болтлоо їргэлжилсэн байна. Энэ їед Боб Меткалф Xerox корпорациас гарч, Гордон Беллийн урилгаар Digital Equipment компанид локаль сїлжээ байгуулах чиглэлээр ажиллаж байсан. Тэд ажлаа эхнээс нь эхлэхгїйн тулд Xerox корпорацид Ethernet сїлжээг боловсронгуй болгох тал дээр хамтран ажиллах хїсэлт тавьж байжээ. Ямартай ч байсан Боб Меткалф Xerox, Digital Equipment, Intel корпорациудад Ethernet нь персональ компьютерийн сїлжээний дамжуулалтын стандарт болох ёстойг итгїїлж чадсан нь том амжилт байлаа. Хожим Боб Меткалф "Ethernet ямар их ирээдїйтэй болохыг, амжилт маш ойрхон байгааг мэдсэн їедээ би тєрєлжсєн компани байгуулахаар сэтгэл шулуудсан" гэжээ. Ингээд л єнєєдєр 5.4 миллиард ам.долларын эргэлт бїхий 3Com корпораци мэндэлжээ. 1982 онд 3Com корпораци EtherLink адаптераа гаргасан бєгєєд тус компанийн анхны їйлчлїїлэгчид нь Trans America корпораци болон Цагаан ордон байжээ. 1983 оноос Ethernet алдаршиж эхэлсэн бєгєєд IEEE тїїнийг олон улсын стандартаар хїлээн зєвшєєрсєн байна. Єдгєє 100Мбит/сек хурдтайгаар мэдээлэл дамжуулах Fast Ethernet, цаашид 1Гбит/сек хурдыг хангах Gigabit Ethernet хэдийнээ бий болжээ.

Эх сурвалж

No comments: