2008/12/31

Интернэтийн сүлжээ

1969 онд Калифорнийн Лос Анжелосын Их Сургууль, Станфордын Судалгаа Шинжилгээний Институт, Калифорнийн Санта Барбагийн Их Сургууль, Ютагийн Их Сургуулиудийг хооронд нь холбосон компьютерийн сүлжээг байгуулах анхны оролдлого хийгджээ. Энэ сүлжээний зорилго нь холбооны шугам ашиглан мэдээллийг найдвартайгаар түргэн шуурхай дамжуулах техник технологийг боловсруулах явдал байв. Энэхүү туршилтын сүлжээ амжилттай болсноор 1969 оны 9-р сард дээрх дөрвөн сургуулийг LEASED LINE ашиглан холбосон 50KBPS хурдтай сүлжээг байгуулан ARPANET сүлжээ гэж нэрлэснээр интернэтийн сүлжээ үүсчээ.

Туршилтын ARPANET сүлжээ амжилттай болсон тул удалгүй нэлээд хэдэн томоохон байгууллагууд, их сургуулиуд түүнийг өдөр тутмыгхаа харилцаа холбоонд ашиглах зорилгоор ARPANET-д нэгдэх болсноор 1975 онд ARPANET сүлжээ туршилтын сүлжээнээс өргөн хэрэглээний үйлчилгээний сүлжээ болон хувирсан юм.

Цаашид энэхүү сүлжээг өргөжин тэлэхэд Калифорнийн Берклейн Их сургууль онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ сургуулиас гаргасан BSD UNIX (BERKELEY SOFTWARE DISTRIBUTION UNIX) нь TCP/IP протокол ашигласан анхны үйлдлийн систем. Энэ UNIX системийг ашигласан MAINFRAME, MINICOMPUTER, MICROCOMPUTER-ууд нь хоорондоо TCP/IP протоколыг ашиглан чөлөөтэй харилцах боломжтой болжээ. 1983 оноос TCP/IP протоколыг стандарт болгон баталж сүлжээнд холбогдсон компьютеруудыг шинэ протокол уруу шилжихийг шаарджээ.

1983 оноос MILNET (БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН), ARPANET (БАТЛАН ХАМГААЛАХЫН БУС САЛБАРЫН) гэсэн хоёр хэсэг болон салсан энэ үеэс эхлэн энэ хоёр сүлжээг ерөнхийд нь INTERNET гэж нэрлэх болжээ.
Энэ үед интернэтийн сүлжээг өргөжин тэлэхэд саад болж байсан гол зүйл нь зөвхөн улс төртэй холбоотой буюу технологийн нууцаа бусдад алдахгүй хадгалснаар давуу байдлаа хадгалж үлдэх бололцоотой гэж үзэж байсан тэр цаг үетэй холбоотой.

1991 оноос АНУ-ын засаг захиргаа интернэтийн сүлжээнд тавьж байсан элдэв хязгаарлалтыг эцэс болгож бүх нийтээрээ интернэтийн сүлжээнд чөлөөтэй нэгдэж болохыг дэлхий нийтэд зарласан юм.
Интернэтийн сүлжээ нь холбоо харилцааны технологид гарсан ололт амжилтыг амжилттай ашигласнаар өнөөдөр дэлхийг хамарсан өргөн хэмжээний мэдээллийн сүлжээ болж чадсан төдийгүй өөртэйгээ ижил төрлийн сүлжээнүүд болох USANET, E.T.NET, THE WELL, LAWNET, CARL, SPAN, NSFNET зэрэг сүлжээнүүдийг өөртөө нэгтгэжээ.

WEB ХУУДАС
Өнөөдөр ихэнх албан байгууллага, хувь хүмүүс, пүүс компаниуд интернэтийн сүлжээгээр төрөл бүрийн программ хангамж, зар сурталчилгаа, сонин хэвлэл, ном, зохиол, танилцуулга, зөвлөлгөө, лавлах, биржийн мэдээ зэрэг мэдээллийг түгээхдээ WEB хуудсыг ашигладаг.
WEB хуудас нь өөр хуудсууд уруу орох холболтуудыг буюу гипертекстүүдийг агуулна. Энд тодорхой тэмдэглэгдсэн үг буюу дүрсэн дээр хулганаар дарахад түүнтэй холбоотой шинэ мэдээллийг буюу шинэ хуудсыг үзэж болдог тийм текстийг гипертекст гэж ойлгоно. WEB хуудсан дээр эдгээр гипертекстүүдээс гадна энгийн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэг гээд бүх төрлийн мэдээлэл агуулагдаж болно.

Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-д зохиосон (TIM BERNERS-LEE) бөгөөд 1993 оноос интернэтийн сүлжээнд авч ашиглах болсон.
WEB хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг.
- WEB ХУУДАС гипертестүүдийг агуулсан хуудас
- WEB SITE хоорондоо холбоотой WEB хуудаснуудын цуглуулга
- WEB SERVER WEB хуудсуудыг интернэтэд байруулах үүрэгтэй компьютерууд. Эдгээр серверүүдийн тусламжтайгаар WEB хуудас болон SITE-уудыг интернэтийн сүлжээнд байрлуулна.

Интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудас бүхэн өөрийн гэсэн хаягтай байна. WEB хуудасны энэ хаягийг URL (UNIFORM RESOURSE LOCATER) хаяг гэж нэрлэнэ. Жишээ нь мэдээллийн CNN агентлагийн интернэт дэх хаягийг буюу WEB хуудасны хаягийг хэрхэн бичдэгийг үзүүлье.

http://www.cnn.com
Энэ нь мэдээллийн CNN агентлагаас эрхлэн гаргадаг өдөр болгон шинэчлэгдэж байдаг WEB хуудасны хаяг бөгөөд энэ хуудаснаас дэлхий дээр болж байгаа улс төр, цаг агаар, бизнэс, шинжлэх ухаан, урлаг, спорт, загварын ертөнцөд болон бусад хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг уншиж танилцах боломжтой.
Эхний хэсэг болох HTTP нь тухайн WEB хуудсыг интернэтийн сүлжээгээр дамжуулахад ашигласан протоколын нэр. Ерөнхийдөө дараах протоколуудыг өргөн ашиглана.
HTTP (HYPER TEXT TRANSFORT PROTOCOL)
гипертекстийг дамжуулахад хэрэглэгддэг үндсэн протокол. Энэ протоколыг ашиглан интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзнэ
ЖИШЭЭ НЬ:
http://www.zol.mn
Энэ протокол нь TCP протоколын 80-р портыг ашиглана.
Зарим WEB SERVER-үүд нь өөр портыг ашиглаж байж болно. Жишээ нь www.zol.mn сервер нь 8080 портыг ашигладаг бол:
http://www.zol.mn:8080
FILE
Интернэтийн сүлжээний серверүүдэд байрлуулсан ямар нэгэн файлыг үзэхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
file://ftp.zol.mn/pub/files/zol.txt
FTP (FILE TRANSFOR PROTOCOL) БОЛОН GOPHER
Интернэтийн сүлжээний серверүүдээс файл татан авах болон илгээхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
ftp://ftp.zol.mn/songs.mp3
gopher://gopher.zol.mn

Дараагийн гурван хэсгээс тогтох нэршил нь тухайн WEB хуудсыг хадгалж байгаа WEB SERVER-ийн (зарим тохиолдолд DOMAIN гэж нэрлэнэ) нэр.
WWW тухайн серверийн хост компьютерийн нэр
ZOL тухайн серверийн нэр буюу 2-р төвшиний домайн
COM тухайн сервер АНУ-ын худалдааны байгууллагад хамаарагддаг болохыг илэрхийлнэ. Үүнийг мөн дээд төвшиний домайн гэж ч нэрлэдэг.
АНУ-д дээд төвшиний 6 DOMAIN байдаг.
GOV засгийн газрын байгууллага
MIL батлан хамгаалахын байгууллага
EDU боловсролын байгууллага
COM худалдааны болон бизнесийн байгууллага
ORG чөлөөт олон нийтийн байгууллага
NET сүлжээний байгууллага
Мөн түүнчлэн
UK ИХ БРИТАНИ
AU АВСТРАЛИ
CA КАНАД
MN МОНГОЛ
JP ЯПОН
TW ТАЙВАН
DE ГЕРМАН
FR ФРАНЦ
AT АВСТРИ
SE ШВЕД

Ерөнхийдөө URL нь дараах бүтэцтэй байна.
PROTOCOL://HOST/PATH/FILENAME
Жишээ нь:
HTTP://WWW.HOUSE.GOV/AGRICULTURE/SCHEDULE.HTM
1. PROTOCOL: HTTP
2. HOST COMPUTER NAME: WWW
3. SECOND-LEVEL DOMAIN NAME: HOUSE
4. TOP-LEVEL DOMAIN NAME: GOV
5. DIRECTORY NAME: AGRICTULTURE
6. FILE NAME: SCHEDULE.HTM

WEB хуудсыг хийхэд зориулагдсан албан ёсны программчлалын хэлийг HTML (HYPER TEXT MAKEUP LANGUAGE) гэнэ. Программчлалын энэ хэлийг ч гэсэн мөнөөх CERN-д анхлан зохиосон. Үүнээс гадна WEB хуудсанд дараах программчлалын хэлүүдийг ашигладаг.

JAVA
WEB хуудсанд хөдөлгөөнтэй дүрс, бичиг зэргийг оруулахад ихэвчлэн ашиглагдана. Программчлалын энэ хэл нь C++ хэлтэй нэлээд төсөөтэй. Энэ хэл дээр бичигдсэн программыг JAVA APPLET гэнэ. WEB хуудсанд JAVA ашиглах нь түүний интернэтийн сүлжээгээр дамжигдах хурдыг багасгадаг муу талтай.

JAVASCRIFT
WEB хуудсыг тод бүдэг болгох, хулганы заагчийг гүйлгэх болон хулганаар дарахад тексүүдийн өөрчлөгдөх хэлбэрийг сонгох, POP UP MENU- г хийх г.м HTML-ээр хийх боломжгүй олон зүйлийг энэ хэлийг ашиглан хийх боломжтой.

VRML (VIRTUAL REALITY MODELING LANGUAGE)
WEB хуудсанд гурван хэмжээст обьектийг оруулахад ашиглагдана.

CGI (COMMON GATEWAY INTERFACE)
Өөр программчлалын хэл дээр бичигдсэн программыг WEB хуудсанд холбож өгнө.

WEB хуудсанд төрөл бүрийн дуу, баримт бичиг хавсаргасан тохиолдолд тэдгээрийг үзэхэд зориулагдсан программыг PLUG-INS гэж нэрлэдэг. Жишээлбэл ACROBAT READER — PDF форматтай файлыг унших, QUICKTIME — дуу болон хөдөлгөөнт дүрс бүхий видео үзүүлбэрийг үзэх зориулалттай г.м.

Интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер бүхэн өөрийн гэсэн IP хаягийг ашигладаг. Жишээ нь 202.5.192.8
Тэгвэл энэхүү IP хаягийг DOMAIN NAME уруу хөврүүлэх үүргийг DNS SERVER гүйцэтгэдэг. Тэгвэл энэ талаар мэдээллийг дараагийн гарах номноос уншиж үзэхийг зөвлөж байна.

WEB BROWSER
Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг хайн олж үзэхэд зориулагдсан программ хангамжийг WEB BROWSER гэнэ. Өөрөөр хэлбэл WEB BROWSER-уудын тусламжтайгаар интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудсуудыг хайн олж үздэг.
Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-ийн эрдэм шинжилгээний ажилтан Тим Бернэнс Ли судалгааны үр дүнг харуулсан мэдээллийн санг байгуулах зорилгоор байгуулж байсан бол анхны WEB BORWSER-ийг мөн л энд энэхүү мэдээллийн санг үзэх зорилгоор бүтээжээ. Харин одоо ашиглагдаж байгаа WEB BROWSER-ийг буюу зөвхөн текстүүдээс гадна зураг, график, хөдөлгөөнт дүрсийг үзэхэд зориулагдсан анхны WEB BROWSER болох MOSAIC-ийг 1993 онд Америкийн Нэгдсэн Улсын Иллинойсын Их Сургуульд бүтээн гаргажээ.
MOSAIC, INTERNET EXPLORER, NETSCAPE COMMUNICATOR, OPERA зэрэг маш олон төрлийн WEB BROWSER-ууд байдаг ч өнөөдөр MICROSOFT фирмийн зохион гаргасан INTERNET EXPLORER программ тэргүүлэх байр суурьтай байна.


Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзэхийн тулд интернэтэд холбогдсон компьютераас WEB BROWSER-ийг ашиглан тухайн WEB хуудсыг агуулж буй сервер рүү дараах агуулга бүхий хүсэлтийг тавина. Энд тухайн WEB BROWSER-ийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудасны хаяг, хэрэв тухайн WEB хуудсыг үзэхийн тулд бүртгүүлсэн нэр, нууц үг ашигладаг бол тэдгээрийг зэрэг мэдээллийг агуулсан хүсэлтийг HTTP протоколыг ашиглан илгээнэ. HTTP протокол нь TCP протоколын 80-р сувгийг ашиглан дээрх мэдээг дамжуулна. Тухайн мэдээ сервер дээр хүрэлцэн очих замыг DNS SERVER, GATEWAY зэрэг нь хариуцан гүйцэтгэнэ.

Ингэсний дараа WEB SERVER-ээс дараах агуулга бүхий мэдээг хүсэлт гаргасан компьютер уруу илгээнэ. Энд тухайн серверийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудас олдсон эсэх талаарх мэдээ (олдсон бол 200, олдоогүй бол 404, хаяг алдаатай бол 400, тухайн сервер хэт ачаалалтайгаас хариу өгч чадахгүй бол 502 г.м эдгээр коднуудын талаарх мэдээллийг дараагийн номонд үзүүлэх болно), хэрэв тухайн WEB хуудас олдсон бол түүний HTML-ийн хувилбар зэргийг илгээнэ. Ингээд WEB BROWSER тухайн WEB хуудасны HTML-ийг ашиглан WEB хуудсыг гаргаж үзүүлнэ. Харин WEB хуудсан дээрх зураг болон бусад хөдөлгөөнт дүрс бүхий файлуудыг WEB серверээс татан авч ашигладаг тул тэдгээр нь харьцангуй удаан дамжуулагдана.

Ихэнх WEB BROWSER-уудын ажиллах зарчим адилхан байдаг тул MICROSOFT INTERNET EXPLORER программыг сонгон авч тайлбарлая.
Эхлээд модем болон дотоод сүлжээгээр дамжуулах зэрэг аль нэг арга замаар интернэтийн сүлжээнд холбогдсон байна. Хэрэв дотоод сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдсон бол шаардлагатай тохируулга хийх хэрэгтэй эсэхийг сүлжээний администратораас асууж лавлах хэрэгтэй. Бусад тохиолдолд ямар нэгэн тохиргоо хийхгүй. Холболт амжилттай болсон тохиолдолд INTERNET EXPLORER программыг ажиллуулан интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.
ADDRESS-ийн арын хоосон зайд үзэхийг хүссэн WEB хуудасныхаа хаягийг бүрнээр бичиж өгөөд гарын ENTER Товчлуурыг дарж тухайн WEB хуудсыг үзнэ.
Жишээ нь:
http://www.mongolnet.mn
http://www.mongol.net
http://www.mol.mn
http://www.mobinet.mn
Сүүлийн үеийн ихэнх программуудын гол давуу тал нь командын хэрэгслүүдийг түлхүү ашиглах болсонтой холбоотой. Эдгээр командын хэрэгслүүдийг ашиглахад амархан буюу тухайн хэрэгсэл дээр хулганаар дарах замаар командыг шууд өгөх боломжтой байдаг тул ажиллагааг тун хялбар болгож өгнө. Тиймээс ихэнх өргөн хэрэглэгддэг энгийн командуудыг командын хэрэгслээр, бусад тохируулгатай холбоотой командуудыг MENU ашиглан хийх болсон.

Ингээд INTERNET EXPLORER программд өргөн ашиглагддаг командын хэрэгслүүдийн талаар үзье.
BACK өмнөх хуудас уруу буцна
FORWARD BACK-аар буцаагдсан хуудсыг эргүүлэн буцаана
STOP үйлдлийг буюу тухайн WEB хуудсыг ачаалах үйлдлийг зогсооно
REFRESH Тухайн WEB хуудсыг дахин шинээр ачаална
HOME INTERNET EXPLORER программын эхний хуудас буюу HOME PAGE-ийг гаргана
SEARCH Интернэтийн сүлжээнээс мэдээлэл хайхад ашиглагдана
FAVORITIES өөрийн сонирхолтой хуудсуудыг хадгалахад зориулагдсан фолдер буюу хайрцаг
HISTORY Ямар ямар хуудсууд уруу орж үзэж байсан тухай тэмдэглэлийг гаргаж үзүүлнэ.
FULLSCREEN WEB хуудсыг дэлгэцэнд боломжит хэмжээгээр нь тохируулна
MAIL MICROSOFT OUTLOOK программыг ашиглан захиа бичих болон захиагаа шалгана

WEB ХУУДСАН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ
WEB хуудсан дахь мэдээллийг зөвхөн уншиж танилцахаас гадна принтерээр дамжуулан цаасан дээр хэвлэж болно.
- WEB хуудсан дээрх бүх мэдээллийг хэвлэхийг хүсвэл FILE MENU-гийн PRINT командыг ашиглана.
- WEB хуудсан дээрх мэдээллээс тодорхой хэсгийг нь тасдан авч хэвлэхийг хүсвэл хэвлэх хэсгээ харлуулан тэмдэглээд тэмдэглэсэн хэсэг дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг нь дарна. Энэ үед гарч ирэх SHORTCUT MENU-гээс PRINT командыг сонгоно. Эсвэл хэвлэх хэсгээ тэмдэглэчихээд FILE MENU-гийн PRINT командыг ашиглан PAGE RANGE-аас SELECTION гэдгийг сонгож хэвлэнэ.
- WEB хуудасны талаарх зарим нэмэлт мэдээллийг хэвлэхдээ FILE MENU-гийн PAGE SETUP командыг ашиглана.
PAPER
SIZE цаасны форматыг сонгоно
ORIENTATION
PORTRAIT хуудсыг босоо байрлуулна
LANDSCAPE хуудсыг хэвтээ байрлуулна
MARGINS
LEFT хуудасны зүүн талын зай
RIGHT хуудасны баруун талын зай
TOP хуудасны дээд талын зай
BOTTOM хуудасны доод талын зай
HEADERS AND FOOTERS
HEADER хуудасны дээд хоосон зайд мэдээлэл оруулна
FOOTER хуудасны доод хоосон зайд мэдээлэл оруулна

&u хуудасны url хаяг
&p хуудасны дугаар
&P нийт хуудасны тоо
&b гол текстийн нэр
&d системийн огноо
&t системийн цаг

Жишээ нь:
HEADER &b хуудас &p (нийт хуудас&P)
FOOTER &u&b&d

WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
1. WEB хуудсыг HTML файл болгон дискэн дээр хадгалахдаа FILE MENU-гийн SAVE AS командыг ашиглана.
PAGE IN файлыг хадгалах газрыг зааж өгнө
FILE NAME тухайн файлдаа нэр өгнө
2. INTERNET EXPLORER программыг ашиглаж байх тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг хадгалах бөгөөд зураг, график, хөдөлгөөнт дүрсүүдийг хадгалахгүй.
3. WEB хуудсан дахь зургийг хадгалахын тулд тухайн хадгалах зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарахад гарч ирэх командын цэсээс SAVE PICTURE AS командыг сонгож зургийг хадгална.
PAGE IN хадгалах газраа зааж өгнө
SAVE AS TYPE зургийн форматыг сонгоно
FILE NAME зурагтаа нэр өгнө

WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛАХ
Хуулах текстээ харлуулан тэмдэглээд EDIT MENU-гийн COPY командыг ашиглан тэмдэглэгдсэн текстийг завсрын санах ой уруу хуулна. Дараа нь текстийг хуулах программынхаа ажлын хуудсан дээр (жишээлбэл WORD, EXCEL г.м) курсороо аваачаад PASTE командыг өгч завсрын санах ойд хуулагдсан текстийг гарган ирнэ. Зургийг хуулахдаа тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс COPY командыг сонгож зургийг завсрын санах ой уруу хуулна.

WEB ХУУДАСНЫ HTML
WEB хуудас хэрхэн бичигдсэн болохыг үзэхийг хүсвэл VIEW MENU-гийн SOURSE командыг ашиглан тухайн хуудасны HTML-ийг үзэж болохоос гадна компьютерт хадгалан авч болно. Тухайн хуудасны HTML-ийг мэдсэнээр тэр хуудсыг дуурайлган хийх боломжтой болно.

ЗУРГИЙГ ДЭЛГЭЦЭН ДЭЭР ТАВИХ
Тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс SET AS WALLPAPER командыг сонгож зургийг дэлгэцэнд тавина.

WEB ХУУДСЫГ ЭЛЕКТРОН ШУУДАНГААР ИЛГЭЭХ
FILE MENU-гийн SEND-ээс PAGE BY MAIL болон LINK BY MAIL командуудыг сонгож шаардлагатай тохируулгуудыг хийсний дараа SEND командыг ашиглан илгээнэ.

БУСАД БОЛОМЖУУД
- WEB хуудсыг хурдан үзэхийн тулд VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командыг сонгоход гарч ирэх ADVANCED хавтсын MULTIMEDIA талбараас SHOW PICTURE, PLAY ANIMATIONS, PLAY BIDEOS, PLAY SOUNDS сонголтуудыг идэвхгүй болгоно. Ингэсэн тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг үзэх бломжтой болох учраас WEB хуудас харьцангуй хурдан ачаалагдана. Эдгээр сонголтуудыг хүчингүй болгосон тохиолдолд зургийг үзэхийг хүсвэл тухайн зургийг тэмдэглэсэн хэсэгт хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарж гарч ирэх командуудаас SHOW PICTURE гэдэг командыг ашиглан зургийг үзэж болно. Эсвэл дээрх сонголтуудыг идэвхтэй болгосны дараа REFRESH товчлуурыг ашиглан WEB хуудсыг шинээр ачааллана.

- Хэрэв таны бичсэн URL алдаатай бол адил төсөөтэй хаягуудаас хайхыг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командаас ADVANCED хавтсыг нээж SEARCH WHEN URL FAILS-аас ALWAYS SEARCH болон SEARCH ASK сонголтуудын аль нэгнийг идэвхтэй болгоно.

- Хэрэв WEB хуудсыг хэвлэх үед түүн дээрх зургууд хэвлэгдэхгүй бол VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос ADVANCED хавтсыг нээж PRINTING-ээс PRINT BACKGROUND COLOR AND IMAGES сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэй.

- INTERNET EXPLORER программ нээж үзсэн WEB хуудсуудыг цуглуулдаг. Ингэж цуглуулснаар дахин уг хуудас уруу ороход харьцангуй хурдан байдаг. Энэ зорилгоор хатуу дискэн дээр авсан зай cache гэж нэрлэдэг. Тэгвэл CACHE-ийн хэмжээг ихэсгэхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж TEMPORARY INTERNET FILES-аас SETTING товчлуурыг дарахад гарч ирэх цонхноос AMOUNT OF DISK SPACE TO USE слайдерыг баруун тийш шилжүүлэх хэрэгтэй.

- Хэрэв HOME PAGE гэж нэрлэгддэг INTERNET EXPLORER программыг эхлэн ажиллуулахад гарч ирэх WEB хуудсыг өөрчлөхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж HOME PAGE талбарын ADDRESS хэсэгт өөрийн сонгосон WEB Хуудсын хаягийг бичиж өгнө.

- Хэрэв тухайн WEB хуудас интернэтээр дамжуулагдахдаа HTTP протоколыг ашиглаж байвал тухайн хуудасны хаягийг бичихдээ HTTP гэдгийг нь бичих шаардлагагүй.

- Хэрэв ADDRESS талбарт cnn гэж CTRL+ENTER товчлуурыг дарвал http://www.cnn.com хаягтай WEB хуудсыг ачаална. Өөрөөр хэлбэл COM төрлийн WWW-гээр эхэлдэг URL хаягийг бүтнээр нь бичих шаардлагагүй зөхвөн голын хэсгийг нь бичээд CTRL+ENTER товчлууруудыг хослуулан ашиглаж тухайн WEB хуудсыг ачаалж болно.

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ
Интернэтийн сүлжээг өнөөдөр дараах гурван зорилгоор хамгийн өргөн ашиглаж байна.

Эх сурвалж

4 comments:

Anonymous said...

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]

[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]

[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]

[size=72][b]Cheap feewpepewhor soft on PC[/b][/size]
[size=72][b]Load feewpepewhor soft programms [/b][/size]
[size=72][b]Buy feewpepewhor software Windows[/b][/size]

http://www.google.com/

Anonymous said...

Saved as a favorite, I like your website!

Also visit my web-site; appliance repair st petersburg cost

Anonymous said...

Hi there, i read your blog occasionally and
i own a similar one and i was just wondering if you get a lot of spam
responses? If so how do you stop it, any plugin or anything you can advise?
I get so much lately it's driving me insane so any assistance is very much appreciated.

Feel free to surf to my site ... subzero refrigerator & appliance repair Valrico

Anonymous said...

WOW just what I was looking for. Came here by searching for svdvsf

Also visit my web blog :: appliance repair Safety Harbor contractors FL