Дотоод сүлжээний кабель Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг.
Дотоод сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ үү. Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм. Кабелийн толгойг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч 3 төрлөөр хавчдаг.
1 - Straight
2 - Crossover
3 - Rollover
Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Straight бөгөөд үүнийг компьютер свичний хооронд, эсвэл компьютер хабны хооронд залгадаг. Өнгөний стандарт нь (Толгойны зэстэй талыг нь өөр рүүгээ харуулаад зүүн гар талаас эхэлж)
STRAIGHT -------- Шц Ш Нц Ц Цц Н Бц Б --------------
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор)
Кабелийн 2 үзүүрийг адилхан ийм дарааллаар хавчвал STRAIGHT гэгдэх кабель болох бөгөөд компьютераа свич, хабтай холбоход ашиглагдана.
CROSSOVER --------- Нц Н Шц Ц Цц Ш Бц Б ------------
1 - Ногооны цагаан
2 - Ногоон
3 - Шарын цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Шар
7 - Борын цагаан
8 - Бор
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих бөгөөд харин нөгөө үзүүрийг Straight кабельтай адилхан хавчина. Өөрөөр хэлбэл кабелийн хоёр үзүүр хоёр өөр дарааллаар хавчигддаг. Ийм кабелийг хоёр switch эсвэл хоёр компьютерийг хооронд нь холбоход ашигладаг.
ROLLOVER ----------Б Бц Н Цц Ц Нц Ш Шц --------------
1 - Бор
2 - Борын цагаан
3 - Ногоон
4 - Цэнхэрийн цагаан
5 - Цэнхэр
6 - Ногооны цагаан
7 - Шар
8 - Шарын цагаан
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих ба нөгөө үзүүрийг Straight кабелийнхтай адил хавчина. Ийм кабелийг энгийн хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих шаардлага нэг их гарахгүй байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх үед хэрэглэдэг.
Эх сурвалж
No comments:
Post a Comment