2008/12/31

FTP (File Transfer Protocol)- гэж юу вэ?

FTP (File Transfer Protocol)- Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг харах, сонирхсоноо хуулах боломж олгоно. FTP талбар нь Хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана. FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Интернэтэд олон мянган FTP талбар бий. Зарим FTP талбар хувийнх байдаг. Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх үгээ оруулна. Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг. Мөн нийтийн FTP талбар байх ба энэ нь нийтэд зориулагдсан асар их мэдээлэл бүхий FTP талбар олон бий. Түүний файлд хандах нэвтрэх үг шаардлагагүй, хэн боловч мэдээллийг үнэгүй авч ашиглаж болно. Энэ сайтуудад холбогдохдоо User ID: anonymous, Password: и-мэйлийн хаягаа бичнэ.

Бичгийн шүүгээн дэх хавтаснуудад бичиг баримтыг цэгцлэн хадгалдгийн адилаар FTP талбарын файлууд тус тусын хавтаст хадгалагдаж байдаг. FTP талбарт PUB хэмээх их хавтас байх ба түүнд дэд хавтас, файлууд хадгалагдана. Олонх дэд хавтасын нэр нь түүнд ямар төрлийн файл хадгалагдаж байгааг илэрхийлнэ. Тухайлбал apps хавтаст хэрэглээний программ, docs хавтаст бичгийн файлууд байдаг. Сайн зохион байгуулагдсан FTP талбар нь файлын талаар тайлбар өгөх "readme" "index" файлтай байдаг. Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг. Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг. Зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна. Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг.

FILE TRANSFER PROTOCOL FTP комманд нь интернэтийн файл зөөх стандарт протокол юм. FTP-ийн тусламжтайгаар алслагдсан сүлжээнээс файлыг зөөж, хуулж, устгаж болно.
FTP - ийн үндсэн коммандууд ! [ commad ] Энэ коммандыг ажиллууснаар ftp> гэсэн урилгыг сольж локал машин дээр ажилах боломжийг олгоно. Эргээд ftp> урилга гаргахын тулд exit-ийг бичиж орно.
append local file [ remote file ] Remote хост дээр байгаа файлтай хавсаргах файлыг сервэр рүү хуулах ба түүний тухай мэдээлэлийг агуулах дагалдах файл.
ascii Энэ комманд нь текст горимд шилжүүлнэ.
binary Хоёртын горимд шилжүүлнэ. Энэ нь хост руу exe, com, bat файлуудыг хуулах ба хуулж авахад хэрэглэгдэнэ.
bye Remote хостоос холболтоо тасалж, Мөн FTP програмаас гарна..
cd [ directory name ] FTP-ээр холбогдсон машин дээр ажиллах сангаа солих.
close Мөн Remote хостоос холболтоо таслах ба bye коммандаас ялгаатай нь цонх хаагдахгүй DOS-ийн урилга (C:\>_) ажиллахад бэлэн байдалтай байна.
disconnect close коммандтай адил.
delete [ file name ] Remote хост дээр байгаа файлыг устгах.
get remote file [ local file ] Энэ комманд нь локал машинаас remote хост руу файл хуулах боломжийг олгоно. Хэрвээ файл хуудагдахгүй гэсэн тусгайлсан мэдээлэл гарахгүй бол remote хост дээр хуулах гэж байгаа файлтай ижил нэртэй файл байна гэсэн үг.

hash Зөөх, хуулах явцыг # (hash sign) тэмдэгт ашиглах харуулах. Нэг дата блокийн хэмжээ нь 2048 байт байна. help [ command name ] Энэ комманд нь коммандуудын тухай мэдээлэлийг гаргана. Харин аргументийг нь өгөхгүй. Коммандуудын жагсаалтыг гаргахын тулд промтын ард help гэж бичнэ.
lcd [ directory name ] Идэвхтэй локал директорыг харуулах ба сольж болно. Директорын нэрийг коммандын ард бичихгүй бол одоо ажиллаж байгаа байрлалыг харуулна.
ftp>lcd c:\windows\..... сангаа сольж болно.
ls [ remote-directory ] Энэ команд нь зөвхөн файлын нэрийг өргөтгөлийн хамт дэлгэцний зүүн талд багана хэлбэрээр жагсаан гаргана. Мөн ftp>ls /home командынхаа ард сангийнхаа нэрийг бичвэл тухайн сангийн доторхи зүйлийг жагсаан харуулна.
mdelete remote-files Remote хостоос файл устгах. Delete командаасаа ялгагдах зүйл нь олон файлыг нэгэн зэрэг устгах боломжтой.
mget remote files Энэ команд нь remote хостоос олон файл татаж авах боломжийг олгоно. Команд өгсний дараа файлуудыг локал идэвхтэй байгаа сан руу хуулна.

lcd командын тусламжтайгаар локал ямар санд байгаагаа харж болно. Локал сангаа солих бол ! командыг өгвөл C:\current director.... болох ба сангаа солиод дараа нь c:\exit гэж команд өгвөл ftp> болно. ftp>mget index.html form.html banner.gif гэх мэт...
mkdir directory-name Remote хост дээр шинэ сан үүсгэх. mls Remote хост дээр байгаа сангуудыг харуулна.
mput local files Remote хост уруу локал хостоос олон файл хуулах боломжийг олгоно.
open host [ port ] host хэсэгт заагдсан host - той холбоо байгуулна. Хэрэв port хэсэгт нь холбогдсон байгаа портын дугаарыг зааж өгвөл ftp нь тэр портоор дамжин host – той холбогдоно.
prompt Интерактив горимыг нээх, хаах.
Default тохиргоо нь горим нээлттэй байна. Интерактив горим нь ftp – ээр олон файлуудаас сонголт хийж дамжуулах, хүлээн авах, устгах зэрэг боломжийг олгоно.
Энд хэрэглэгдэх командууд нь: mput, mget, mdelete г.м. Хэрэв интерактив горим хаалттай бол mget, mput командуудаар заасан бүх файлыг дамжуулж, mdelete командаар заасан бүх файлыг устгана.
put local-file [ remote-file ] local-file – ийг remote host – руу remote-file хэртэйгээр хуулна. Хэрэв remote-file – ийг заагаагүй бол local-file нэртэйгээр нь хуулна. Файлаа хуулахын өмнө тухайн файлын бүтэц, өргөтгөлөөс нь хамааруулан дамжуулах горим (ascii эсвэл binary) - оо тогтоох хэрэгтэй.
Жишээ нь: ASCII or Text - Plain or ASCII text (.asc, .txt) - NOT Word Processing files - HTML (.shtml, .htm) - the language Web pages are written in - Source code and scripts (.c, .cpp, .java, .bas, .sh, .pl, .bat ..) - Binaries encoded using UUencode, BinHex, etc. (.uue, .hqx ...) - Postscript (.ps, .eps, .ai) - Other text-based Markup documents (VRML, SGML etc.) Binary or Raw Data - Archives e.g. Zip, Stuffit, Tar etc. (.zip, .gz, .z, .sit, .tar ..) - Executables (.exe, .com, .bin ..) - Java Applets (.class) - Databases, Word Processing and almost all data files - Graphics files (.jpg, .gif, .bmp, .tif, .iff, .xbm ..) - RealAudio and other sound files (.ra, .au, .wav, .mid ..) - Movies (.avi, .mov, .mpg ..) - Multimedia files, e.g. Adobe Acrobat, Macromedia Shockwave etc. pwd Remote host дээрх таны ажиллаж буй идэвхитэй директорыг харуулна.
quit bye командтай яг адил. quote arg1 arg2 … Заагдсан аргументуудыг нэг бүрчлэн remote ftp server – рүү илгээж, хариултыг хүлээнэ. Аргументууд нь remotehelp – д заагдсан командууд байна. recv remote-file [ local-file ] get командтай яг адил.

remotehelp [ command-name ] Remote ftp server – ээс тусламж хүснэ. Command-name талбарыг хоосон орхивол бүх командын жагсаалт гарна. Хэрэв command-name – ийг бичвэл тухайн командын талаар тусламж гарна.
rename old-name new-name Remote машин дээрх файлын нэрийг өөрчилнө.
old-name - хуучин нэр
new-name - шинэ нэр.
rmdir directory-name Remote машин дээрх заасан директорыг устгана.
send local-file [ remote-file ] put командтай яг адил.
status ftp холболтын холбогдсон байх үеийн горимуудын төлөвийг үзүүлнэ.
Жишээ нь: Connectod to 202.5.194.3 Type: Ascii; Verbose: On; Bell: Off; Prompting: On; Globbing: On; Debugging: Off; Hash mark printing: Off; type [ type-name ] Файл дамжуулах горимыг тогтооно.
Type-name нь ascii эсвэл binary байж болно. Хэрэв type-name – ийг бичихгүй хоосон орхивол идэвхитэй горимийг үзүүлнэ. Default тохиргоо нь ascii байдаг.
user user-name [ password ] [ account ] Өөр хэрэглэгчийн нэрээр холбогдоно. password болон account хэсгийг бичихгүй үлдээвэл холбогдох явцад эдгээрийг асууна. verbose Verbose горимыг нээх, хаах. Энэ горим нь хандалтуудын хариулт, үр дүнг remote ftp server дээрээс мэдээлж байдаг. Хэрэв verbose горим нээлттэй бол файл дамжуулалт болон өгсөн команд амжилтай эсвэл амжилтгүй болсоныг дэлгэцэнд мэдээлж байх болно.
Default тохиргоо нь verbose горим нээлттэй. ? [ command ] help командтай яг адил. FTP гэж юу вэ? FTP (File Transfer Protocol)- Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг интернетийн сүлжээ ашиглан харах, сонирхсоноо хуулах боломж олгоно.

Хэрвээ таны компьтер интернетийн сүлжээтэй бол та Client программаар Server буюу олон файлыг хадгалдаг компьютертай холбогдож болно. FTP талбар гэж юу вэ? Энэ нь хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана. FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Энэ талбар нь дүүрэн өрөө шиг байдаг. Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг. Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг.

FTP-ийн салбар нь зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна. Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг. FTP гийн server нь электрон шуудангийн хаяг ба Web хуудаснуудын хаягийг хадгалдаг. Жишээ нь: Idano.state.net ftp.digitalcafe.com mysite.com 135.250.120.36 yoursite.com 21 Үндсэндээ энэ нь мөн компьютерийн хаяг юм.
Хэрэв та аль нэг компьютер руу холбогдох гэж байгаа бол эхлээд хаягийг нь мэдэх хэрэгтэй.Заримдаа толгой машиныг хэрэглэхээс нь илүү хэрэглэгч ашигладаг. Энэ үед сүлжээний зохицуулагч нь FTP ашиглах зоригоор сувгийг тохируулдаг. Нийтийн FTP талбар гэж юу вэ? Интернэтэд зориулсан маш их мэдээллийн сантай нийтийн FTP талбар олон бий. Энэ хувийн FTP талбаруудад төрөл бүрийн программ хангамж, олон төрлийн баримтууд, сүлжээг төхируулдаг файлууд, график зураглал дүрслэлүүд, дууны үгс , MP3 төрлийн дуунууд ба бүх төрлийн мэдээллүүд хадгалагдаж байдаг. Энэ талбар нь түүнрүү нэвтэрхэд нууц үг,код асуухгүй хүн бүхэнд үнэгүйгээр хэзээ ч үйлчлэхэд бэлэн байдаг.
Хувийн FTP талбар гэж юу вэ? Зарим FTP талбар хувийнх байдаг. Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх нууц үгээ оруулна. Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг. Мөн электрон шуудангийн жагсаалтын архивууд мөн л хувийн FTP талбардээр хадгалагддаг.

Эх сурвалж

Дотоод сүлжээний кабель

Дотоод сүлжээний кабель Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг.
Дотоод сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ үү. Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм. Кабелийн толгойг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч 3 төрлөөр хавчдаг.
1 - Straight
2 - Crossover
3 - Rollover

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Straight бөгөөд үүнийг компьютер свичний хооронд, эсвэл компьютер хабны хооронд залгадаг. Өнгөний стандарт нь (Толгойны зэстэй талыг нь өөр рүүгээ харуулаад зүүн гар талаас эхэлж)
STRAIGHT -------- Шц Ш Нц Ц Цц Н Бц Б --------------
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор)
Кабелийн 2 үзүүрийг адилхан ийм дарааллаар хавчвал STRAIGHT гэгдэх кабель болох бөгөөд компьютераа свич, хабтай холбоход ашиглагдана.

CROSSOVER --------- Нц Н Шц Ц Цц Ш Бц Б ------------
1 - Ногооны цагаан
2 - Ногоон
3 - Шарын цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Шар
7 - Борын цагаан
8 - Бор
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих бөгөөд харин нөгөө үзүүрийг Straight кабельтай адилхан хавчина. Өөрөөр хэлбэл кабелийн хоёр үзүүр хоёр өөр дарааллаар хавчигддаг. Ийм кабелийг хоёр switch эсвэл хоёр компьютерийг хооронд нь холбоход ашигладаг.

ROLLOVER ----------Б Бц Н Цц Ц Нц Ш Шц --------------
1 - Бор
2 - Борын цагаан
3 - Ногоон
4 - Цэнхэрийн цагаан
5 - Цэнхэр
6 - Ногооны цагаан
7 - Шар
8 - Шарын цагаан
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих ба нөгөө үзүүрийг Straight кабелийнхтай адил хавчина. Ийм кабелийг энгийн хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих шаардлага нэг их гарахгүй байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх үед хэрэглэдэг.

Эх сурвалж

Локал болон өргөтгөсөн сүлжээ

Сүлжээнд үнэтэй бөгөөд нарийн технологуудыг ашигладаг ба эхэн үеийн сүлжээний холболтод тэдгээрийг дураар зохион байгуулдаг байсан. Тэр үед 12 компьютерийг хооронд нь холбож түүнд нэгээс олон гадны төхөөрөмжүүдийг (хэвлэх төхөөрөмж, график байгуулагч) холбогдохгүйгээр зохион байгуулдаг байсан. Сүлжээний эхэн үеийн технологид машиныг хязгаарлагдмал тоотойгоор, ойрхон ойрхон байрлуулдаг байсан. Эхэн үеийн Ethernet ангилал гэдэг нь сүлжээнд өнөөдөр ашиглаж байгаа нийтлэг технологуудын хэлбэр бөгөөд, 30 хүртэл тооны хэрэглэгчийг нэг дан сүлжээнд нийт зай нь 601 feet байхаар холбохыг хэлнэ.

Ингэж зохион байгуулах нь жижиг ажлын байрны орчинд зохимжтой, сайн ажиллдадаг ба хязгаарлагдмал тооны машин байгууллагын доторх орон зайн нэг төгсгөлөөс нөгөө рүү хүрэхэд машины хоорондох зай тохиромжтой бус төдийгүй зөвшөөрөгдсөн хязгаарт багтах ёстой. Харин тодорхой тооны хэдэн машиныг кабелиар холбон гадны төхөөрөмжүүдийг таниулсан дан, жижиг сүлжээг дотоод сүлжээ буюу LAN-Local Area Network гэнэ.

Дотоод сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах үндсэн нэгж болдог ба ингэж өргөтгөсөн сүлжээг internetwork буюу өргөтгөсөн сүлжээ гэнэ. Өргөтгөсөн сүлжээ нь сүлжээнүүдийн сүлжээ буюу LAN сүлжээнүүдийг хооронд холбосон сүлжээний багц юм. LAN нь дангаараа том байгууллагуудын хувьд зөвхөн нэг давхрын ажлын хэсгүүд төдийгүй бусад давхрын ажлын хэсгүүдийн орчинд холбогдож ажиллахад тохиромжтой бус ба энд компьютерийн тоо хамгийн ихдээ 100, тэдгээрийг холбосон зай нь 1000 feet ээс хэтрэхгүйгээр өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах шаардлагатай.

Яагаад гэвэл ийм хязгаарлалтууд нь эхэн үеийн дотоод сүлжээнүүд нь байгууллагын доторх орчны шаардлагыг хангаж чаддаггүй байсан ба ялангуяа олон янзын байрлалд, тусгайлан холбох үйлдэл хийдэг. Олон янзын байрлал дахь олон хэрэглэгчийн бүлгүүдийг хамруулахын тулд сүлжээний цар хүрээг өргөтгөж өгдөг. Энэ үед дотоод сүлжээ нь өргөтгөсөн сүлжээ болон хувирдаг.

WAN-Wide Area Network ангилалын сүлжээний холболтын зай нь mil-ээр хэмжигдэх ба 2-оос дээш байрлалыг холбодог. Энэ байрлалууд нь нэг улсын доторх сүлжээнд хамрагдана. Хааяа MAN-Metropolitan Area Network гэж нэрлэгдэх сүлжээний төрөлтэй тааралдаж магадгүй. Онцгойлж хэлэхэд MAN-д LAN сүлжээнүүдээс өргөтгөж холбосон WAN технологийг газарзүйн бүсийн дотор тусгайлан зарим улс хотын хувьд үүсгэдэг. MAN нь хотын захиргаа болон тус тусдаа байрлах байгууллагуудыг хамарч зохион байгуулагдах ба MAN-г ашиглах холболтыг бий болгох болон сүлжээний үйлчилгээнд бүртгүүлэх ёстой.

MAN нь сүлжээний гурван үндсэн төрлөөс бүрддэг том цогцолбор сүлжээ юм. LAN нь дотоод хандалтыг MAN нь бүсийн болон хотын өргөтгөсөн хандалтыг WAN нь дэлхийн болон улсын хэмжээнд хаа нэгтээ алсад байрлах хэсэг, хэрэглэгчдийг хоорондын хандалтыг бий болгодог. Том цогцолбор сүлжээний орчинд түүнд холбогдох компьютерийн тоо 1000 ба түүнээс дээш байж болно. Интернетийн сүлжээ нь 100,1000, сая хүртэлх тооны компьютер, сая сая хэрэглэгчдийг холбосон том цогцолбор, олон улсын сүлжээ юм.

Өнөөдөр ихэнх ажил хэрэгч хүмүүс олон төрлийн хэрэглээний програм болон өгөгдөл мэдээлэд хандах, хамтран ашиглах, хадгалахын тулд сүлжээг ашиглаж байна. Сүлжээ нь яагаад ажил хэргийн хамгийн чухал хэрэгсэл гэж тооцогддогийн учир нь энэ юм. Ер нь өнөөдөр ихэнх хэрэглэгчид өөрийн компаниудын дотоод сүлжээнд холбогдохын тулд өөрийн ажлын байрандаа сүлжээнд холбогдсон компьютерүүдийг ашиглаж байна.

Компьютерийн сүлжээний холболтыг - алсын зайн холболт - ойрын зайн холболт гэж ерөнхийд нь 2 ангилж үзнэ. Компьютерүүдийг хооронд нь холбохын тулд тэдгээрийн холболтын - техник хангамжийн болон - программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.

Сүлжээний техник хангамжийн орчин гэдэгт сүлжээний карт, сүлжээний кабель болон бусад hub, модем, repeater гэх мэт физик төхөөрөмжүүдийг ойлгоно. Мөн сүлжээний техник ажиллагаанд хэрэглэгддэг кабель утсанд холбодог толгой буюу connector, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх мэт физик төхөөрөмжүүдийг мөн авч үзэж болох юм. Техник хангамжуудыг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг. Энэ ажиллагааг үйлдлийн системийн орчинд гүйцэтгэнэ.

Сүлжээний программ хангамжийн орчин гэдэгт сүлжээний программ хангамжуудыг ойлгож, тэдгээрийн ажиллагааг өөр хооронд нь болон бусад компьютерүүдтэй холбож байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгож болно. Сүлжээнд холбогдсон компьютерууд мэдээлэл дамжуулах явцад нэг нь мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Сүлжээн дэх ямар ч компьютер нэг ба хоёр үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Ямарч үед компьютер нь нэг бол түнш нэг бол үйлчлүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Server гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг.

Компьютерийн сүлжээ нь дараах хэрэглээний давуу талуудтай.
1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээг хоорондоо солилцох боломж олгодог.
2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах боломж олгодог. Энэ нь хүмүүсийн харилцааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй тул хүмүүс болоод албан байгууллагуудын дунд түгээмэл тархсан.

Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Хэрэв нэг компьютер нь хэд хэдэн компьютертэй зэрэг холбогдвол тэр нь эдгээр олон компьютеруудтай бүгдтэй нь өгөгдөл, мэдээллээ солилцож чадна. Сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийдөө 3 хуваадаг.
1. LAN (Local Area Network ) Нэг байшин болон байгууллага доторх сүлжээнүүд ордог.
2. MAN (Metropolition Area Network) Хот дотор холбогдсон сүлжээ
3. WAN (Wide Area Network) Хот хооронд болон улс хоорондыг хамарсан сүлжээ юм.

LAN (Local Area Network) Газар зvйн хvрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тvvнээс дээш тооны компьютерvvд, сvлжээний бусад төхөөрөмжvvдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сvлжээ буюу LAN vvсдэг. Дотоод сvлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжvvдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгvй байдаг бөгөөд нэг сvлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илvv компьютер холбосон байх жишээтэй. Компьютерvvдийг дотоод сvлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сvлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг зэрэг асар олон боломжтой.

WAN (Wide Area Network) WAN сvлжээ нь бусад төрлийн сvлжээнvvдээс хамрах хvрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сvлжээнд холбогдсон компьютерvvд нь сvлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу тvрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бvхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сvлжээний нэг жишээ нь Интернэт юм.

MAN (Metropolition Area Network). WAN болон LAN сүлжээнүүдээс үүсгэсэн сүлжээг нэрлэнэ. WAN сүлжээ нь хоорондоо нэг километр орчим зайтай орших 2 буюу түүнээс дээш LAN сүлжээг хооронд холбосон нийлбэр цогцосыг хэлнэ. Энэ нь газарзүйн мужлалын хувьд буюу хот, тосгоны доторх холболтын сүлжээ юм.

Ethernet нь LAN буюу дотоод сvлжээний нилээд өргөн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бөгөөд сvvлдээ DEC, Intel мөн Xerox компани ч vvнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Хамгийн өргөн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулдаг. Ethernet сvлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг.

Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой бөгөөд ихэвчлэн дотоод сvлжээний төв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн тvвшинд хэрэглэдэг. Мөн өндөр тvвшний дотоод сvлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабит буюу 1 Gb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай.

Сvлжээний төхөөрөмжvvд Дотоод сvлжээнд шууд холбогдож байгаа бvх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер, принтер, серверvvд, сканнер зэрэг төхөөрөмжvvд орно. Энэ бvх төхөөрөмжvvд нь бvгд дотоод сvлжээний картны тусламжтайгаар сvлжээнд холбогдоно.

Дотоод сvлжээг бvрэлдvvлэгч төхөөрөмж, эд ангиуд: - Хэрэглэгчийн компьютерvvд - Серверvvд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м) - Принтер - Сvлжээний карт - Hub - Repeater - Switch - Bridge - Router - Кабель

Сvлжээний кабелиуд: - UTP - STP - Coaxial буюу зэс утсан кабель - Fibre optic буюу шилэн кабель

Бусад зvйлvvд: - Коннектор - Punch tool буюу кабель хавчигч бахь - Кабель хэмжигч багаж

Repeater. Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сvлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгvй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг. Зөвхөн дотоод сvлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгvй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.

Bridge Bridge нь зөвхөн хоёр дотоод сvлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сvлжээний ачааллийг хянах, нэг сvлжээний ачааллыг тухайн сvлжээнд нь барьснаар нөгөө сvлжээ рvv гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол vvрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сvлжээ рvv явж байгааг bridge нь дотоод сvлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг.

Router Router-ын тусламжтайгаар интернэтийн сvлжээнvvдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сvлжээ нь интернэт дэхь бусад сvлжээ рvv хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сvлжээний интернэт рvv гарах vvд хаалга нь болж байна гэсэн vг. Энэ төхөөрөмжийн гол vvрэг нь тухайн сvлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хvргэх явдал юм. Сvлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хvлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг.

Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хvлээн авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лvv илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сvлжээ дотроо эсвэл аль нэг өөр сvлжээ рvv явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг. Мөн router нь асар том хvрээний сvлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах vvрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан.

Коннектор Нэг төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын vзvvр дэх холбогч залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9, BNC, DIN, Centronics гэсэн төрлvvд байдаг RJ45 коннектор (Registered Jack-45) Ethernet технологиор компьютер, төхөөрөмжvvдийг дотоод сvлжээнд холбоход ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бvхий 8 хөлтэй коннектор юм. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг.
RJ11 коннектор (Registered Jack-11) 4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ коннекторыг аппаратанд болон модемонд телефон утсыг залгахад ашигладаг.
DB25, DB9 коннектор Гадуур модемыг компьютерийн сериал портонд залгахад ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS-232C кабелын хоёр vзvvр дэхь холбогч нь хөлтэй, нvхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон дэх кабел залгах порт, мөн компьютерийн аль сериал порт руу кабелийг залгахаас шалтгаалаад 9 болон 25 хөл эсвэл нvхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male гэж нэрлэдэг бол нvхтэй коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M, нvхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9 хөлтэйг DB9M, нvхтэй коннекторыг DB9F гэдэг.

Жишээ нь 25 нvхтэй модемын портыг компьютерийн 9 хөлтэй сериал порт болох COM1 рvv залгахад DB25M-DB9F кабелийг ашигладаг. BNC коннектор 10Base-2 Ethernet сvлжээнд компьютер, төхөөрөмжvvдийг хооронд нь холбоход ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр vзvvрт энэ коннекторыг хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зvv маягын нэг хөлтэй бөгөөд энэ нь коаксель кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу холбогддог. Харин хөлний гадна талд байгаа бөөрөнхий хэлбэрийн метал бvрээс нь кабелийн гадуур бvрээсийг хавчиж өгдөг. Метал бvрээсийн гадна талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг.
BNC-T (terminator) коннектор нь Т vсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male коннектор бvхий хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг.

Hub Дотоод сvлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бvтцийн сvлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол vvрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зvйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Компьютерийг дотоод сvлжээнд холбохдоо кабелийн нэг vзvvрийг hub-н нэг портонд, нөгөө vзvvрийг компьютер дэхь дотоод сvлжээний картанд залгадаг. Дотоод сvлжээнд hub-г ашигласнаар сvлжээн дэхь нэг кабель ажиллахгvй болоход бусад компьютерvvддээ нөлөөлдөггvй сайн талтай. Тэгвэл bus бvтцийн сvлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сvлжээ тэр чигээрээ ажиллахгvй болдог.

Эх сурвалж

Server based төрлийн сүлжээ

Server based төрлийн сүлжээний хувьд client server -ийг тодорхойлох хэрэгтэй. Сервер нь энэ төрөлд маш чухал үүрэгтэй бөгөөд үүнийг, их анхаарч үзэх хэрэгтэй. Сервер нь client-ийн шааардсан мэдээллийг илгээх үйл ажиллагааг тодорхойлдог. Ховорхон тохиолдолд хамгийн эхний компьютер серверээр сонгон суурилуулах, загварчлах юмуу өөрөөр хэлбэл client-ийн үүсгэж чадах шаардсан олон үйлчилгээнүүдийг сүлжээгээр үргэлжлүүлэн явуулахад гол үүргийг гүйцэтгэдэг.

Server based төрлийн сүлжээнүүд нь сүлжээн дахь эх сурвалжуудын хяналтыг төвлөрүүлж голдуу сүлжээний аюулгүй байдлыг серверээр хянах болон тохируулдаг. Серверээр ажиллаж байгаа компьютерийн микропроцессор нь хурд сайтай, нэмэлт санах ойтой, дискийн төхөөрөмжийн багтаамж сайтай, нэмэлт гадаад төхөөрөмжүүдтэй байх ёстой. (CDROM гэх мэт)

Серверүүд нь client-д шаардлагатай байгаа олон хүсэлтүүдэд эх сурвалжийг маш хурдан шуурхай дамжуулж хуваалцах ёстой. Сервер нь сүлжээний client-үүдийг шаардсан мэдээллүүдээр нь хангаж ажилладаг. Учир нь физик талын аюулгүй байдал нь ажил хэргийн хэвийн байдлыг тусгайлан байрлуулсан серверээр хянадаг. Server based төрлийн сүлжээ нь хэрэглэгчдийн тайлан, түлхүүр үгүүдийн итгэлцлийг илүү анхаарч төвлөрүүлдэг нэг юмуу хэдэн тусгай серверүүдийг сүлжээнд хэрэглэдэг.

Windows NT нь сүлжээний эх сурвалжид хандаж байгаа хэрэглэгчдийн хандалтыг хянах машинууд, хэрэглэгчид, бүлгүүдийн нэршлийг зохицуулахын тулд domain model-ийг ашигладаг. Хэрэглэгчид эхлээд сүлжээн дэх эх сурвалжид хандахыг зөвшөөрөөд, тэд өөрсдөө мэдээллийн өгөгдлийн сангийн түлхүүр үг, нэвтрэх нэрийг тэмдэглэж хянадаг сервер, domain хянагчийг тодорхойлох ёстой. Өгөгдлийн сангийн domain хянагч дахь мэдээллийн аюулгүй байдлын загварыг зөвхөн сүлжээний администраторууд хянах ба зөвхөн нэвтрэх үг болон түлхүүр үгүүдийн хослолоор сүлжээний эх сурвалжид хандах зөвшөөрлийг авдаг. Ингэх нь зөвхөн аюулгүй байдлыг хангах төдийгүй эх сурвалжуудыг хяналтын зэргээр удирдахыг зөвшөөрөх, тэдгээрийн онцлог мэдээлэл мэдрэмтгий чанар юмуу замаас хамааруулдаг.

Server based сүлжээний хувьд тусгаар эх сурвалжуудын тоон түлхүүр үгийг хэрэглэгчид санах шаардлагагүй ба сүлжээнд өөрөө дангаар орохыг шаарддаг. Үүний нэгэн адил сүлжээний файл, хэвлэх төхөөрөмж болон бусад хандаж байгаа эх сурвалжууд нь тусгай серверт холбогдож, сүлжээнд нэвтрэх хэрэглэгчдийн тусгаар машинуудыг үүнд оролцуулдаггүй.

Баг тооны серверүүд дээрх эх сурвалжуудын төвлөрүүлэлт, мөн түүнчлэн мэдээллийн эх сурвалжийг үүсгэх нь тэдгээрийг нөөцлөх болон таслахгүй байлгахад хялбар байдаг. Server based сүлжээний peer-to-peer -ээс хялбар байдгаараа ялгагддаг.
Peer-to-peer сүлжээнүүд нь 10 болон түүнээс дээш тооны хэрэглэгчдийн хувьд сүлжээний алдагдал гаргах ба 20-оос илүү хэрэглэгчдийн хувьд сүлжээний ажиллагаа бүр унадаг.

Харин server based сүлжээнүүд нь 1000 хүртэлх тооны хэрэглэгчдийн үйл ажиллагааг удирдаж чаддаг. Өөрөөр хэлбэл байгууллагын өргөтгөл хийгдэхэд түүний дагуу цар хүрээгээ тэлж чаддаг. Server based сүлжээ нь server гэж нэрлэгдэх компьютерийн тусгай үйл ажиллагаан дээр тулгуурлан сүлжээний хандалтыг хянах болон аюулгүй байдлын төвлөрөлтийг нэвтрүүлэх сүлжээний эх сурвалжийн агууламжийн цуглуулгыг дэмждэг.

Server based төрлийн сүлжээ нь Peer-to-peer төрлийн сүлжээтэй зарим дутагдалтай талуудаараа адилхан. Server based сүлжээний үйл ажиллагааны энэ илэрхий дутагдлууд нь түүнийг нэмэгдэл өртөгтэй болгодог. Server based төрлийн сүлжээнүүд нь серверийн үйл ажиллагааг хангаж чадах тусгай програм хангамж ажиллах боломжтой үнэ ихтэй компьютер болон бусад нэмэлт төхөөрөмжүүдийг шаарддаг.

Ер нь сүлжээнүүд ихэнхдээ богинохон хугацаанд их мэдээллийг дамжуулах зарчмаар ажилладаг. Server based сүлжээг удирдахын тулд маш их ур чадвар шаардах ба сүлжээний адмистраторыг ажиллуулах, дасгалжуулах, үйл ажиллагааны үнэ өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Server based сүлжээ нь эх сурвалжийн төвлөрүүлэлт болон эерэг ба сөрөг үр дагаваруудыг хянадаг. Хэдийгээр хялбар хандалтыг төвлөрүүлэх, координатыг хянах, эх сурвалжуудыг нэгтгэх боловч эдгээр нь сүлжээний уналтын энгийн шалтгаан болдог.

Үйлдлийн сервергүйгээр Server based төрлийн сүлжээ нь сүлжээний түвшнийг хангаж чадахгүй. Сүлжээнд нэгээс олон тооны сервер байхад серверийн хэвийн ажиллагаа алдагдаж, тухайн серверээр дамжигдах эх сурвалжууд тасарна. Мөн сүлжээнд хандаж чадахааргүй болсон хэрэглэгчдийн мэдээлэлд хандахад хяналт тавьдаг.

Server based сүлжээний давуу тал Server based төрлийн сүлжээ нь дараах давуу талуудтай.
- Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг төвлөрүүлж, сүлжээний удирдлагын хяналтыг нэвтрүүлдэг.
- Тоног төхөөрөмжүүд нь сүлжээний эх сурвалжид ашигтай нэвтрэх боломжийг олгодог.
- Сүлжээнд орох энгийн түлхүүр үгээр бүх эх сурвалжид хандаж болно.
- Server based сүлжээ нь ажиллахад түвэгтэй э сүлжээ нь ажиллахад түвэгтэй эх сурвалжуудтай сүлжээ юмуу 10 аас дээш хэрэглэгчтэй сүлжээний хувьд хамгийн тохиромжтой.

Server based сүлжээний дутагдалтай тал Server based төрлийн сүлжээ нь дараах дутагдалтай талуудтай.
- Сервер ажиллахаа болих үед сүлжээний эх сурвалжууд тасардаг.
- Серверийн програм хангамж нь тусгай шинжилгээний албан хаагчид ажиллахыг шаардах ба үүний дагуу үнэ өртөг нэмэгдэнэ.
- Тусгай илүү хүчин чадал сайтай техник хангамж болон тусгай програм хангамжууд шаардах учраас үнэ нь нэмэгдэнэ.

Эх сурвалж

Сүлжээний топологи

Салаа топологи Угсарч суурилуулахад хялбар энгийн. Салаа топологиор холбогдсон төхөөрөмжүүд нь өгөгдлийг дамжуулахдаа түгээгүүр гэж нэрлэгдэх гол кабелийг өрсөлдөж эзлэж авдаг. Ийм учраас энэ топологийг өрсөлдөх топологи гэж мөн нэрлэдэг. Өгөгдөл дамжуулалтыг амжилттай алдаагүй гүйцэтгэж байхын тулд төхөөрөмжүүд нь дамжуулалтыг эхлэхээс өмнө кабелийн төлөвийг, гүйцэтгэж дууссаны дараа кабелийн төлөвийг шалгаж байдаг. Хэрэв тухайн агшинд аль нэг төхөөрөмж түгээгүүр кабелийг эзэмшиж байвал бусад нь тодорхой хугацааны завсарлагаатайгаар хүлээж байдаг.
Түгээгүүр кабелийн урт тодорхой хязгаарын урттай байдаг. Бусад бүх түгээгүүрийн системийн адил түгээгүүр кабелийн хоёр төгсгөлд терминаторыг холбож өгдөг. Салаа топологи нь идэвхгүй топологид хамаарна.

Одон топологи Бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг. Тухайн агшинд зөвхөн хоёр төхөөрөмжийн хооронд холбоо тогтоох чадвартай. Онцлог нь өгөгдлийн дамжуулалтыг нэг цэг дээр төвлөрүүлж удирдах боломжтой болдог. Кабелийн сегментэд терминатор хэрэглэдэггүй.

Цагираг топологи Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг. Терминатор шаардлагагүй. Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг чиглэлд хийгдэнэ. Зарим тохиолдолд хос кабель ашиглан хоёр чиглэлээр зохион байгуулагдсан байдаг. Энд өгөгдлийн дамжуулалт нь маркер гэгдэх тусгай багцыг ашиглаж явуулдаг, төхөөрөмжүүд нь бүгд тэгш эрхтэй оролцдог. Өмнөх хоёр топологиос ялгаатай нь идэвхтэй топологи юм. Кабельд холбоотой төхөөрөмж бүр репитерийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг төхөөрөмж ажиллахаа боливол сүлжээ ажиллахаа болино.

Маркер нь нэг төхөөрөмжөөс нөгөө рүү нэг чиглэлд байнга дамжуулагдаж байдаг бөгөөд өгөгдөл дамжуулахыг хүссэн төхөөрөмж уг маркерт өөрийн болон хүлээн авагчийн хаяг, өгөгдлийг байрлуулаад цааш дамжуулдаг. Дараа дараагийн төхөөрөмж бүр хүлээн авагчийн хаягийг өөрийн хаягтай харьцуулан шалгах ба хэрэв хаягууд нь давхцаж байвал маркераас өгөгдлийг хуулан авч оронд нь хүлээж авсанаа мэдэгдсэн мэдээллийг байрлуулж хүлээн авагчийн хаягийг өөрчлөөд цааш нь дамжуулдаг. Ингээд анхны илгээгчдээ ирмэгцээ нэг бол чөлөөлөгдөнө эсвэл дахин өгөгдлийн дамжуулалтанд ашиглагдана. Харин хүлээн авагч олдохгүй байвал маркер анхны илгээгч төхөөрөмжөөр чөлөөлөгдөнө.

Эх сурвалж

LAN (Local Area Network)

Газар зїйн хїрээгээр хязгаарлагдмал зєвхєн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тїїнээс дээш тооны компьютерїїд,сїлжээний бусад тєхєєрємжїїдийг хооронд нь тусгай тєхєєрємж, кабелиар холбосноор дотоод сїлжээ буюу LAN їїсдэг. Дотоод сїлжээнд холбох компьютер, бусад тєхєєрємжїїдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгїй байдаг бєгєєд нэг сїлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илїї компьютер холбосон байх жишээтэй. Компьютерїїдийг дотоод сїлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сїлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг зэрэг асар олон боломжтой. Дотоод сїлжээнд ашиглагддаг гол технологиуд: - Ethernet - Token Ring - ARCN - FDDI Дотоод сїлжээний хэлбэр, бїтэц: - Star - Ring - Bus Ethernet Ethernet нь LAN буюу дотоод сїлжээний нилээд єргєн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бєгєєд сїїлдээ DEC, Intel мєн Xerox компани ч їїнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Хамгийн єргєн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулдаг. Ethernet сїлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг. Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах боломжтой бєгєєд ихэвчлэн дотоод сїлжээний тєв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн тївшинд хэрэглэдэг. Мєн єндєр тївшний дотоод сїлжээний тєвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабитс буюу 1 Gb хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах чадвартай.

Эх сурвалж

Ethernet хэрхэн үүссэн бэ?

Xerox корпорацийн судалгааны тєвийн ажилтнууд 1972 онд график интерфейс бїхий Alto компьютер болон минутад нэг хуудас хэвлэх хїчин чадалтай, єндєр хурдтай лазер принтер бїтээхээр ажиллаж байлаа. Паль-Альто тєвийн бїх ажилтнуудыг персональ компьютерээр хангаж, улмаар компьютер бїрийг лазерийн принтерт холбохоор тєлєвлєж байсан байна. Сїлжээ байгуулах даалгаврыг Xerox корпорацид ороод удаагїй байсан Боб Меткалфд єгчээ. Шинэ сїлжээний хувьд їндсэн шаардлага нь лазерийн принтерийн хэвийн ажиллагааг хангах єндєр хурд болон хэдэн зуун компьютерийг холбох явдал байлаа. 1972 оны сїїлчээр Боб Меткалф судалгааны тєвийн бусад ажилтнуудын хамтаар нэг компьютерээс нєгєє рїї 3 Мбит/сек хїртэлх хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвар бїхий туршилтын сїлжээний ажлыг дуусгасан бєгєєд дараа жил нь гэхэд л персональ компьютерийн локаль сїлжээг байгуулах Ethernet технологийн їндсэн зарчмуудыг тодорхойлж чаджээ. Ийнхїї 1973 онд сїлжээнд ашиглагдах зориулалт бїхий анхны Ethernet плат бий болжээ. Ethernet нь компьютерїїдийг хооронд нь холбоход шаардагдах микросхемїїд, дамжуулагчид тєдийгїй мэдээлэл дамжуулах процессыг тодорхойлох программ хангамжуудыг багтаадаг. Боб Меткалф єєрийн зохион бїтээсэн сїлжээгээ анх Alto Aloha Network гэж нэрлэсэн боловч сїїлд нь Ethernet болгон єєрчилсєн байна. Xerox нь тєв компьютерт компьютерїїдийг холбох, Arpanet сїлжээнд хандах, электрон шуудан ашиглах, файл болон тоглоом солилцох зэрэгт ашиглахаар Ethernet адаптерийг їйлдвэрлэн гаргаж байжээ. Иймэрхїї байдлаар 1979 онд 10Мбит/сек хїртэлх хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвартай болтлоо їргэлжилсэн байна. Энэ їед Боб Меткалф Xerox корпорациас гарч, Гордон Беллийн урилгаар Digital Equipment компанид локаль сїлжээ байгуулах чиглэлээр ажиллаж байсан. Тэд ажлаа эхнээс нь эхлэхгїйн тулд Xerox корпорацид Ethernet сїлжээг боловсронгуй болгох тал дээр хамтран ажиллах хїсэлт тавьж байжээ. Ямартай ч байсан Боб Меткалф Xerox, Digital Equipment, Intel корпорациудад Ethernet нь персональ компьютерийн сїлжээний дамжуулалтын стандарт болох ёстойг итгїїлж чадсан нь том амжилт байлаа. Хожим Боб Меткалф "Ethernet ямар их ирээдїйтэй болохыг, амжилт маш ойрхон байгааг мэдсэн їедээ би тєрєлжсєн компани байгуулахаар сэтгэл шулуудсан" гэжээ. Ингээд л єнєєдєр 5.4 миллиард ам.долларын эргэлт бїхий 3Com корпораци мэндэлжээ. 1982 онд 3Com корпораци EtherLink адаптераа гаргасан бєгєєд тус компанийн анхны їйлчлїїлэгчид нь Trans America корпораци болон Цагаан ордон байжээ. 1983 оноос Ethernet алдаршиж эхэлсэн бєгєєд IEEE тїїнийг олон улсын стандартаар хїлээн зєвшєєрсєн байна. Єдгєє 100Мбит/сек хурдтайгаар мэдээлэл дамжуулах Fast Ethernet, цаашид 1Гбит/сек хурдыг хангах Gigabit Ethernet хэдийнээ бий болжээ.

Эх сурвалж

Интернэтийн сүлжээ

1969 онд Калифорнийн Лос Анжелосын Их Сургууль, Станфордын Судалгаа Шинжилгээний Институт, Калифорнийн Санта Барбагийн Их Сургууль, Ютагийн Их Сургуулиудийг хооронд нь холбосон компьютерийн сүлжээг байгуулах анхны оролдлого хийгджээ. Энэ сүлжээний зорилго нь холбооны шугам ашиглан мэдээллийг найдвартайгаар түргэн шуурхай дамжуулах техник технологийг боловсруулах явдал байв. Энэхүү туршилтын сүлжээ амжилттай болсноор 1969 оны 9-р сард дээрх дөрвөн сургуулийг LEASED LINE ашиглан холбосон 50KBPS хурдтай сүлжээг байгуулан ARPANET сүлжээ гэж нэрлэснээр интернэтийн сүлжээ үүсчээ.

Туршилтын ARPANET сүлжээ амжилттай болсон тул удалгүй нэлээд хэдэн томоохон байгууллагууд, их сургуулиуд түүнийг өдөр тутмыгхаа харилцаа холбоонд ашиглах зорилгоор ARPANET-д нэгдэх болсноор 1975 онд ARPANET сүлжээ туршилтын сүлжээнээс өргөн хэрэглээний үйлчилгээний сүлжээ болон хувирсан юм.

Цаашид энэхүү сүлжээг өргөжин тэлэхэд Калифорнийн Берклейн Их сургууль онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ сургуулиас гаргасан BSD UNIX (BERKELEY SOFTWARE DISTRIBUTION UNIX) нь TCP/IP протокол ашигласан анхны үйлдлийн систем. Энэ UNIX системийг ашигласан MAINFRAME, MINICOMPUTER, MICROCOMPUTER-ууд нь хоорондоо TCP/IP протоколыг ашиглан чөлөөтэй харилцах боломжтой болжээ. 1983 оноос TCP/IP протоколыг стандарт болгон баталж сүлжээнд холбогдсон компьютеруудыг шинэ протокол уруу шилжихийг шаарджээ.

1983 оноос MILNET (БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРЫН), ARPANET (БАТЛАН ХАМГААЛАХЫН БУС САЛБАРЫН) гэсэн хоёр хэсэг болон салсан энэ үеэс эхлэн энэ хоёр сүлжээг ерөнхийд нь INTERNET гэж нэрлэх болжээ.
Энэ үед интернэтийн сүлжээг өргөжин тэлэхэд саад болж байсан гол зүйл нь зөвхөн улс төртэй холбоотой буюу технологийн нууцаа бусдад алдахгүй хадгалснаар давуу байдлаа хадгалж үлдэх бололцоотой гэж үзэж байсан тэр цаг үетэй холбоотой.

1991 оноос АНУ-ын засаг захиргаа интернэтийн сүлжээнд тавьж байсан элдэв хязгаарлалтыг эцэс болгож бүх нийтээрээ интернэтийн сүлжээнд чөлөөтэй нэгдэж болохыг дэлхий нийтэд зарласан юм.
Интернэтийн сүлжээ нь холбоо харилцааны технологид гарсан ололт амжилтыг амжилттай ашигласнаар өнөөдөр дэлхийг хамарсан өргөн хэмжээний мэдээллийн сүлжээ болж чадсан төдийгүй өөртэйгээ ижил төрлийн сүлжээнүүд болох USANET, E.T.NET, THE WELL, LAWNET, CARL, SPAN, NSFNET зэрэг сүлжээнүүдийг өөртөө нэгтгэжээ.

WEB ХУУДАС
Өнөөдөр ихэнх албан байгууллага, хувь хүмүүс, пүүс компаниуд интернэтийн сүлжээгээр төрөл бүрийн программ хангамж, зар сурталчилгаа, сонин хэвлэл, ном, зохиол, танилцуулга, зөвлөлгөө, лавлах, биржийн мэдээ зэрэг мэдээллийг түгээхдээ WEB хуудсыг ашигладаг.
WEB хуудас нь өөр хуудсууд уруу орох холболтуудыг буюу гипертекстүүдийг агуулна. Энд тодорхой тэмдэглэгдсэн үг буюу дүрсэн дээр хулганаар дарахад түүнтэй холбоотой шинэ мэдээллийг буюу шинэ хуудсыг үзэж болдог тийм текстийг гипертекст гэж ойлгоно. WEB хуудсан дээр эдгээр гипертекстүүдээс гадна энгийн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс, дүрс бичлэг гээд бүх төрлийн мэдээлэл агуулагдаж болно.

Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-д зохиосон (TIM BERNERS-LEE) бөгөөд 1993 оноос интернэтийн сүлжээнд авч ашиглах болсон.
WEB хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг.
- WEB ХУУДАС гипертестүүдийг агуулсан хуудас
- WEB SITE хоорондоо холбоотой WEB хуудаснуудын цуглуулга
- WEB SERVER WEB хуудсуудыг интернэтэд байруулах үүрэгтэй компьютерууд. Эдгээр серверүүдийн тусламжтайгаар WEB хуудас болон SITE-уудыг интернэтийн сүлжээнд байрлуулна.

Интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудас бүхэн өөрийн гэсэн хаягтай байна. WEB хуудасны энэ хаягийг URL (UNIFORM RESOURSE LOCATER) хаяг гэж нэрлэнэ. Жишээ нь мэдээллийн CNN агентлагийн интернэт дэх хаягийг буюу WEB хуудасны хаягийг хэрхэн бичдэгийг үзүүлье.

http://www.cnn.com
Энэ нь мэдээллийн CNN агентлагаас эрхлэн гаргадаг өдөр болгон шинэчлэгдэж байдаг WEB хуудасны хаяг бөгөөд энэ хуудаснаас дэлхий дээр болж байгаа улс төр, цаг агаар, бизнэс, шинжлэх ухаан, урлаг, спорт, загварын ертөнцөд болон бусад хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг уншиж танилцах боломжтой.
Эхний хэсэг болох HTTP нь тухайн WEB хуудсыг интернэтийн сүлжээгээр дамжуулахад ашигласан протоколын нэр. Ерөнхийдөө дараах протоколуудыг өргөн ашиглана.
HTTP (HYPER TEXT TRANSFORT PROTOCOL)
гипертекстийг дамжуулахад хэрэглэгддэг үндсэн протокол. Энэ протоколыг ашиглан интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзнэ
ЖИШЭЭ НЬ:
http://www.zol.mn
Энэ протокол нь TCP протоколын 80-р портыг ашиглана.
Зарим WEB SERVER-үүд нь өөр портыг ашиглаж байж болно. Жишээ нь www.zol.mn сервер нь 8080 портыг ашигладаг бол:
http://www.zol.mn:8080
FILE
Интернэтийн сүлжээний серверүүдэд байрлуулсан ямар нэгэн файлыг үзэхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
file://ftp.zol.mn/pub/files/zol.txt
FTP (FILE TRANSFOR PROTOCOL) БОЛОН GOPHER
Интернэтийн сүлжээний серверүүдээс файл татан авах болон илгээхэд хэрэглэгдэнэ.
ЖИШЭЭ НЬ:
ftp://ftp.zol.mn/songs.mp3
gopher://gopher.zol.mn

Дараагийн гурван хэсгээс тогтох нэршил нь тухайн WEB хуудсыг хадгалж байгаа WEB SERVER-ийн (зарим тохиолдолд DOMAIN гэж нэрлэнэ) нэр.
WWW тухайн серверийн хост компьютерийн нэр
ZOL тухайн серверийн нэр буюу 2-р төвшиний домайн
COM тухайн сервер АНУ-ын худалдааны байгууллагад хамаарагддаг болохыг илэрхийлнэ. Үүнийг мөн дээд төвшиний домайн гэж ч нэрлэдэг.
АНУ-д дээд төвшиний 6 DOMAIN байдаг.
GOV засгийн газрын байгууллага
MIL батлан хамгаалахын байгууллага
EDU боловсролын байгууллага
COM худалдааны болон бизнесийн байгууллага
ORG чөлөөт олон нийтийн байгууллага
NET сүлжээний байгууллага
Мөн түүнчлэн
UK ИХ БРИТАНИ
AU АВСТРАЛИ
CA КАНАД
MN МОНГОЛ
JP ЯПОН
TW ТАЙВАН
DE ГЕРМАН
FR ФРАНЦ
AT АВСТРИ
SE ШВЕД

Ерөнхийдөө URL нь дараах бүтэцтэй байна.
PROTOCOL://HOST/PATH/FILENAME
Жишээ нь:
HTTP://WWW.HOUSE.GOV/AGRICULTURE/SCHEDULE.HTM
1. PROTOCOL: HTTP
2. HOST COMPUTER NAME: WWW
3. SECOND-LEVEL DOMAIN NAME: HOUSE
4. TOP-LEVEL DOMAIN NAME: GOV
5. DIRECTORY NAME: AGRICTULTURE
6. FILE NAME: SCHEDULE.HTM

WEB хуудсыг хийхэд зориулагдсан албан ёсны программчлалын хэлийг HTML (HYPER TEXT MAKEUP LANGUAGE) гэнэ. Программчлалын энэ хэлийг ч гэсэн мөнөөх CERN-д анхлан зохиосон. Үүнээс гадна WEB хуудсанд дараах программчлалын хэлүүдийг ашигладаг.

JAVA
WEB хуудсанд хөдөлгөөнтэй дүрс, бичиг зэргийг оруулахад ихэвчлэн ашиглагдана. Программчлалын энэ хэл нь C++ хэлтэй нэлээд төсөөтэй. Энэ хэл дээр бичигдсэн программыг JAVA APPLET гэнэ. WEB хуудсанд JAVA ашиглах нь түүний интернэтийн сүлжээгээр дамжигдах хурдыг багасгадаг муу талтай.

JAVASCRIFT
WEB хуудсыг тод бүдэг болгох, хулганы заагчийг гүйлгэх болон хулганаар дарахад тексүүдийн өөрчлөгдөх хэлбэрийг сонгох, POP UP MENU- г хийх г.м HTML-ээр хийх боломжгүй олон зүйлийг энэ хэлийг ашиглан хийх боломжтой.

VRML (VIRTUAL REALITY MODELING LANGUAGE)
WEB хуудсанд гурван хэмжээст обьектийг оруулахад ашиглагдана.

CGI (COMMON GATEWAY INTERFACE)
Өөр программчлалын хэл дээр бичигдсэн программыг WEB хуудсанд холбож өгнө.

WEB хуудсанд төрөл бүрийн дуу, баримт бичиг хавсаргасан тохиолдолд тэдгээрийг үзэхэд зориулагдсан программыг PLUG-INS гэж нэрлэдэг. Жишээлбэл ACROBAT READER — PDF форматтай файлыг унших, QUICKTIME — дуу болон хөдөлгөөнт дүрс бүхий видео үзүүлбэрийг үзэх зориулалттай г.м.

Интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер бүхэн өөрийн гэсэн IP хаягийг ашигладаг. Жишээ нь 202.5.192.8
Тэгвэл энэхүү IP хаягийг DOMAIN NAME уруу хөврүүлэх үүргийг DNS SERVER гүйцэтгэдэг. Тэгвэл энэ талаар мэдээллийг дараагийн гарах номноос уншиж үзэхийг зөвлөж байна.

WEB BROWSER
Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг хайн олж үзэхэд зориулагдсан программ хангамжийг WEB BROWSER гэнэ. Өөрөөр хэлбэл WEB BROWSER-уудын тусламжтайгаар интернэтийн сүлжээнд байрлуулсан WEB хуудсуудыг хайн олж үздэг.
Анхны WEB хуудсыг 1989 онд Европын Цөмийн Физикийн Лаборатори (CERN)-ийн эрдэм шинжилгээний ажилтан Тим Бернэнс Ли судалгааны үр дүнг харуулсан мэдээллийн санг байгуулах зорилгоор байгуулж байсан бол анхны WEB BORWSER-ийг мөн л энд энэхүү мэдээллийн санг үзэх зорилгоор бүтээжээ. Харин одоо ашиглагдаж байгаа WEB BROWSER-ийг буюу зөвхөн текстүүдээс гадна зураг, график, хөдөлгөөнт дүрсийг үзэхэд зориулагдсан анхны WEB BROWSER болох MOSAIC-ийг 1993 онд Америкийн Нэгдсэн Улсын Иллинойсын Их Сургуульд бүтээн гаргажээ.
MOSAIC, INTERNET EXPLORER, NETSCAPE COMMUNICATOR, OPERA зэрэг маш олон төрлийн WEB BROWSER-ууд байдаг ч өнөөдөр MICROSOFT фирмийн зохион гаргасан INTERNET EXPLORER программ тэргүүлэх байр суурьтай байна.


Интернэтийн сүлжээнээс WEB хуудсуудыг үзэхийн тулд интернэтэд холбогдсон компьютераас WEB BROWSER-ийг ашиглан тухайн WEB хуудсыг агуулж буй сервер рүү дараах агуулга бүхий хүсэлтийг тавина. Энд тухайн WEB BROWSER-ийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудасны хаяг, хэрэв тухайн WEB хуудсыг үзэхийн тулд бүртгүүлсэн нэр, нууц үг ашигладаг бол тэдгээрийг зэрэг мэдээллийг агуулсан хүсэлтийг HTTP протоколыг ашиглан илгээнэ. HTTP протокол нь TCP протоколын 80-р сувгийг ашиглан дээрх мэдээг дамжуулна. Тухайн мэдээ сервер дээр хүрэлцэн очих замыг DNS SERVER, GATEWAY зэрэг нь хариуцан гүйцэтгэнэ.

Ингэсний дараа WEB SERVER-ээс дараах агуулга бүхий мэдээг хүсэлт гаргасан компьютер уруу илгээнэ. Энд тухайн серверийн ашиглаж байгаа HTML-ийн хувилбар, үзэхийн хүссэн WEB хуудас олдсон эсэх талаарх мэдээ (олдсон бол 200, олдоогүй бол 404, хаяг алдаатай бол 400, тухайн сервер хэт ачаалалтайгаас хариу өгч чадахгүй бол 502 г.м эдгээр коднуудын талаарх мэдээллийг дараагийн номонд үзүүлэх болно), хэрэв тухайн WEB хуудас олдсон бол түүний HTML-ийн хувилбар зэргийг илгээнэ. Ингээд WEB BROWSER тухайн WEB хуудасны HTML-ийг ашиглан WEB хуудсыг гаргаж үзүүлнэ. Харин WEB хуудсан дээрх зураг болон бусад хөдөлгөөнт дүрс бүхий файлуудыг WEB серверээс татан авч ашигладаг тул тэдгээр нь харьцангуй удаан дамжуулагдана.

Ихэнх WEB BROWSER-уудын ажиллах зарчим адилхан байдаг тул MICROSOFT INTERNET EXPLORER программыг сонгон авч тайлбарлая.
Эхлээд модем болон дотоод сүлжээгээр дамжуулах зэрэг аль нэг арга замаар интернэтийн сүлжээнд холбогдсон байна. Хэрэв дотоод сүлжээгээр дамжуулан интернэтэд холбогдсон бол шаардлагатай тохируулга хийх хэрэгтэй эсэхийг сүлжээний администратораас асууж лавлах хэрэгтэй. Бусад тохиолдолд ямар нэгэн тохиргоо хийхгүй. Холболт амжилттай болсон тохиолдолд INTERNET EXPLORER программыг ажиллуулан интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.
ADDRESS-ийн арын хоосон зайд үзэхийг хүссэн WEB хуудасныхаа хаягийг бүрнээр бичиж өгөөд гарын ENTER Товчлуурыг дарж тухайн WEB хуудсыг үзнэ.
Жишээ нь:
http://www.mongolnet.mn
http://www.mongol.net
http://www.mol.mn
http://www.mobinet.mn
Сүүлийн үеийн ихэнх программуудын гол давуу тал нь командын хэрэгслүүдийг түлхүү ашиглах болсонтой холбоотой. Эдгээр командын хэрэгслүүдийг ашиглахад амархан буюу тухайн хэрэгсэл дээр хулганаар дарах замаар командыг шууд өгөх боломжтой байдаг тул ажиллагааг тун хялбар болгож өгнө. Тиймээс ихэнх өргөн хэрэглэгддэг энгийн командуудыг командын хэрэгслээр, бусад тохируулгатай холбоотой командуудыг MENU ашиглан хийх болсон.

Ингээд INTERNET EXPLORER программд өргөн ашиглагддаг командын хэрэгслүүдийн талаар үзье.
BACK өмнөх хуудас уруу буцна
FORWARD BACK-аар буцаагдсан хуудсыг эргүүлэн буцаана
STOP үйлдлийг буюу тухайн WEB хуудсыг ачаалах үйлдлийг зогсооно
REFRESH Тухайн WEB хуудсыг дахин шинээр ачаална
HOME INTERNET EXPLORER программын эхний хуудас буюу HOME PAGE-ийг гаргана
SEARCH Интернэтийн сүлжээнээс мэдээлэл хайхад ашиглагдана
FAVORITIES өөрийн сонирхолтой хуудсуудыг хадгалахад зориулагдсан фолдер буюу хайрцаг
HISTORY Ямар ямар хуудсууд уруу орж үзэж байсан тухай тэмдэглэлийг гаргаж үзүүлнэ.
FULLSCREEN WEB хуудсыг дэлгэцэнд боломжит хэмжээгээр нь тохируулна
MAIL MICROSOFT OUTLOOK программыг ашиглан захиа бичих болон захиагаа шалгана

WEB ХУУДСАН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ХЭВЛЭХ
WEB хуудсан дахь мэдээллийг зөвхөн уншиж танилцахаас гадна принтерээр дамжуулан цаасан дээр хэвлэж болно.
- WEB хуудсан дээрх бүх мэдээллийг хэвлэхийг хүсвэл FILE MENU-гийн PRINT командыг ашиглана.
- WEB хуудсан дээрх мэдээллээс тодорхой хэсгийг нь тасдан авч хэвлэхийг хүсвэл хэвлэх хэсгээ харлуулан тэмдэглээд тэмдэглэсэн хэсэг дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг нь дарна. Энэ үед гарч ирэх SHORTCUT MENU-гээс PRINT командыг сонгоно. Эсвэл хэвлэх хэсгээ тэмдэглэчихээд FILE MENU-гийн PRINT командыг ашиглан PAGE RANGE-аас SELECTION гэдгийг сонгож хэвлэнэ.
- WEB хуудасны талаарх зарим нэмэлт мэдээллийг хэвлэхдээ FILE MENU-гийн PAGE SETUP командыг ашиглана.
PAPER
SIZE цаасны форматыг сонгоно
ORIENTATION
PORTRAIT хуудсыг босоо байрлуулна
LANDSCAPE хуудсыг хэвтээ байрлуулна
MARGINS
LEFT хуудасны зүүн талын зай
RIGHT хуудасны баруун талын зай
TOP хуудасны дээд талын зай
BOTTOM хуудасны доод талын зай
HEADERS AND FOOTERS
HEADER хуудасны дээд хоосон зайд мэдээлэл оруулна
FOOTER хуудасны доод хоосон зайд мэдээлэл оруулна

&u хуудасны url хаяг
&p хуудасны дугаар
&P нийт хуудасны тоо
&b гол текстийн нэр
&d системийн огноо
&t системийн цаг

Жишээ нь:
HEADER &b хуудас &p (нийт хуудас&P)
FOOTER &u&b&d

WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
1. WEB хуудсыг HTML файл болгон дискэн дээр хадгалахдаа FILE MENU-гийн SAVE AS командыг ашиглана.
PAGE IN файлыг хадгалах газрыг зааж өгнө
FILE NAME тухайн файлдаа нэр өгнө
2. INTERNET EXPLORER программыг ашиглаж байх тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг хадгалах бөгөөд зураг, график, хөдөлгөөнт дүрсүүдийг хадгалахгүй.
3. WEB хуудсан дахь зургийг хадгалахын тулд тухайн хадгалах зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарахад гарч ирэх командын цэсээс SAVE PICTURE AS командыг сонгож зургийг хадгална.
PAGE IN хадгалах газраа зааж өгнө
SAVE AS TYPE зургийн форматыг сонгоно
FILE NAME зурагтаа нэр өгнө

WEB ХУУДСАН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛАХ
Хуулах текстээ харлуулан тэмдэглээд EDIT MENU-гийн COPY командыг ашиглан тэмдэглэгдсэн текстийг завсрын санах ой уруу хуулна. Дараа нь текстийг хуулах программынхаа ажлын хуудсан дээр (жишээлбэл WORD, EXCEL г.м) курсороо аваачаад PASTE командыг өгч завсрын санах ойд хуулагдсан текстийг гарган ирнэ. Зургийг хуулахдаа тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс COPY командыг сонгож зургийг завсрын санах ой уруу хуулна.

WEB ХУУДАСНЫ HTML
WEB хуудас хэрхэн бичигдсэн болохыг үзэхийг хүсвэл VIEW MENU-гийн SOURSE командыг ашиглан тухайн хуудасны HTML-ийг үзэж болохоос гадна компьютерт хадгалан авч болно. Тухайн хуудасны HTML-ийг мэдсэнээр тэр хуудсыг дуурайлган хийх боломжтой болно.

ЗУРГИЙГ ДЭЛГЭЦЭН ДЭЭР ТАВИХ
Тухайн зурган дээр хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарах үед гарч ирэх командын цэсээс SET AS WALLPAPER командыг сонгож зургийг дэлгэцэнд тавина.

WEB ХУУДСЫГ ЭЛЕКТРОН ШУУДАНГААР ИЛГЭЭХ
FILE MENU-гийн SEND-ээс PAGE BY MAIL болон LINK BY MAIL командуудыг сонгож шаардлагатай тохируулгуудыг хийсний дараа SEND командыг ашиглан илгээнэ.

БУСАД БОЛОМЖУУД
- WEB хуудсыг хурдан үзэхийн тулд VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командыг сонгоход гарч ирэх ADVANCED хавтсын MULTIMEDIA талбараас SHOW PICTURE, PLAY ANIMATIONS, PLAY BIDEOS, PLAY SOUNDS сонголтуудыг идэвхгүй болгоно. Ингэсэн тохиолдолд WEB хуудасны зөвхөн текстүүдийг үзэх бломжтой болох учраас WEB хуудас харьцангуй хурдан ачаалагдана. Эдгээр сонголтуудыг хүчингүй болгосон тохиолдолд зургийг үзэхийг хүсвэл тухайн зургийг тэмдэглэсэн хэсэгт хулганы заагчийг аваачаад баруун товчлуурыг дарж гарч ирэх командуудаас SHOW PICTURE гэдэг командыг ашиглан зургийг үзэж болно. Эсвэл дээрх сонголтуудыг идэвхтэй болгосны дараа REFRESH товчлуурыг ашиглан WEB хуудсыг шинээр ачааллана.

- Хэрэв таны бичсэн URL алдаатай бол адил төсөөтэй хаягуудаас хайхыг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS командаас ADVANCED хавтсыг нээж SEARCH WHEN URL FAILS-аас ALWAYS SEARCH болон SEARCH ASK сонголтуудын аль нэгнийг идэвхтэй болгоно.

- Хэрэв WEB хуудсыг хэвлэх үед түүн дээрх зургууд хэвлэгдэхгүй бол VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос ADVANCED хавтсыг нээж PRINTING-ээс PRINT BACKGROUND COLOR AND IMAGES сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэй.

- INTERNET EXPLORER программ нээж үзсэн WEB хуудсуудыг цуглуулдаг. Ингэж цуглуулснаар дахин уг хуудас уруу ороход харьцангуй хурдан байдаг. Энэ зорилгоор хатуу дискэн дээр авсан зай cache гэж нэрлэдэг. Тэгвэл CACHE-ийн хэмжээг ихэсгэхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж TEMPORARY INTERNET FILES-аас SETTING товчлуурыг дарахад гарч ирэх цонхноос AMOUNT OF DISK SPACE TO USE слайдерыг баруун тийш шилжүүлэх хэрэгтэй.

- Хэрэв HOME PAGE гэж нэрлэгддэг INTERNET EXPLORER программыг эхлэн ажиллуулахад гарч ирэх WEB хуудсыг өөрчлөхийг хүсвэл VIEW MENU-гийн INTERNET OPTIONS-оос GENERAL хавтсыг нээж HOME PAGE талбарын ADDRESS хэсэгт өөрийн сонгосон WEB Хуудсын хаягийг бичиж өгнө.

- Хэрэв тухайн WEB хуудас интернэтээр дамжуулагдахдаа HTTP протоколыг ашиглаж байвал тухайн хуудасны хаягийг бичихдээ HTTP гэдгийг нь бичих шаардлагагүй.

- Хэрэв ADDRESS талбарт cnn гэж CTRL+ENTER товчлуурыг дарвал http://www.cnn.com хаягтай WEB хуудсыг ачаална. Өөрөөр хэлбэл COM төрлийн WWW-гээр эхэлдэг URL хаягийг бүтнээр нь бичих шаардлагагүй зөхвөн голын хэсгийг нь бичээд CTRL+ENTER товчлууруудыг хослуулан ашиглаж тухайн WEB хуудсыг ачаалж болно.

ИНТЕРНЭТИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАХ
Интернэтийн сүлжээг өнөөдөр дараах гурван зорилгоор хамгийн өргөн ашиглаж байна.

Эх сурвалж

Хэрэглэгчийг IP хаягаар нь ялган хандах эрхийг хаах

Мэдээж таны вэб сайтыг хэрэглэгчид бүгд боловсон хүмүүс биш нь мэдээж. Yргэлж таны сайтын форум, зочдын дэвтэрт бүдүүлэг хараал бичдэг ч юмуу, ямар нэгэн таньд таалагдахгvй зохисгүй үйлдэл хийгээд байгаа хэрэглэгчээс та төвөггүйхэн салж болно. Доорхи хэсэг PHP кодыг ашиглаад үзээрэй. Эхлээд та ямар нэгэн .TXT төрлийн файл нээж үүсгээд тэр дотроо хаах IP хаягнуудаа |127.0.0.1| гэх мэт бүтэцтэй бичих хэрэгтэй. Мэдээж олон хаягыг үргэлжлүүлэн бичиж болно.

Ж.нь: |127.0.0.1||255.255.255.255||202.139.0.65|/

$filename = "haagdsan.txt" // 1

$handle = fopen($filename, "r"); // 2
$hayagnuud = fread($handle, filesize($filename));
fclose($handle);

$ip = $REMOTE_ADDR; // 3

if(eregi("|".$ip."|", $hayagnuud)){ // 4

echo "Та хандах эрхгvй. Таны сайтруу хандах эрхийг хаасан байна.";

exit(); // 5

}else{

echo "Та хандах эрхтэй. Тавтай морилно уу."; // 6

}

?>Тайлбар:
1 - Хаагдсан IP хаягнуудыг бичиж хадгалсан TXT файлын нэр / өөр директорт байгаа бол замыг нь цуг бичнэ/
2 - Энэ хэсэгт "haagdsan.txt" файлын агуулгыг $hayagnuud хувьсагчид олгож байна.
3 - Хэрэглэгчийн IP хаягыг олж байна.
4 - eregi(); функц нь тэмдэгт мөр дундаас зааж өгсөн тэмдэгтийг /мөр байж болно/ хайж шалгадаг ба хэрэв байвал TRUE байхгvй бол FALSE утга буцаадаг. Манай энэ тохиолдолд Хэрэглэгчийн IP хаяг "haagdsan.txt" бичигдсэн эсэхийг шалгаж байна.
5 - IP хаяг "haagdsan.txt" файлд бичигдсэн байгаа болхоор цааш хандах эрхийг хааж байна. exit(); функц нь үйлдлийг шууд зогсоодог ба энэ мөрөөс цааш хуудас уншигдахгvй шууд зогсоно. IP нь хаагдсан хэрэглэгч энэ мөрөөс цаашхи ямарч мэдээлэл үзэж чадахгүй гэсэн үг. Дээрх кодыг Вэб хуудасныхаа дээд хэсэгт /толгойн хэсэгт/ хийвэл тохиромжтой.

Эх сурвалж

Хэрхэн IP хаягаа олох вэ?

IP хаяг нь компьютерыг тань таних болон интернэт дахь сервер бүхий эгнээ тоонууд юм. Энэ нь мөн нарийн үйлдлүүдэд хэрэглэгддэг жишээ нь: зайнаас компьютердаа холбогдох гэх мэт.

Алхмууд:
1. Хэрэв та XP-тай бол Start цэснээс All Programs-ыг сонгож "Accessories" дарснаар "Command Prompt" гэсэн цонх гарч ирнэ. Эсвэл Start цэснээс Run-ыг дарж дараа нь command ОК товчийг дарах замаар орж болно.
2. Үүний дараа хар хайрцаг гарч ирэх ба түүн дээр “ipconfig”-ийг шивж бичиж өгнө.
3. IP хаягийг өгөх хүртэл та түр хүлээнэ үү! DNS нь магадгүй зарим нэмэлт мэдээлэлтэй гарч ирж болно.

Зөвлөмж:
Та local network биш тохиолдолд дээрх алхамуудыг хийх ёстойг мэдэж байх. Үгүй бол таньд интернэт дахь гол хаягийг бус харин local дахь хаягийг гаргаж ирэх болно.
http://whatismyipaddress.com/ гэсэн веб хаягаар орон та IP хаягаа хурдан
хугацаанд олох боломжтой. Компьютер дээрээсээ өөрийн IP хаягаа дээрх алхмуудаар олох нь илүү найдвартай байх болно гэдгийг сануулъя.
IP хаяг тань ийм байдлаар бичигдсэн байх болно: xxx.xxx.xxx.xxx.
таны IP хаяг тань 0-254 хоорондох тоог агуулах ба сайт дээр таны IP хаягийг
0.288.288.274 гэж бичсэн бол энэ нь жинхэнэ хаяг биш байж болно. Үүний оронд
207.184.24.254. ийм байх боломжтой юм.

Анхааруулга:
• Хэрэв та LAN дээр байгаа бол дээрх алхмаар LAN дахь IP хаяг тань гарч ирэх болно.
• IP мэдээллийн сайтаас дугаараа хайж олж байгаа бол AOL гэх мэт веб итгэмжлэлийн дугаар гарч ирэх боломжтойг сана.
• IP дугаарыг авахын тулд элдэв софтвер-ийг татахгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж

Вирусээс хэрхэн хамгаалах талаар дараах 8 зөвлөлгөөг өгье

Вирусээс хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөлгөөг өгье.
a) Юуны өмнө antivirus программаа байнга update хийх замаар шинэчилж байх хэрэгтэй.

b) Ихэнх antivirus программ нь уян дискэн дээр safe boot disk-ийг бэлтгэдэг. Энэ нь компьютерийн boot вирустсэн тохиолдолд гаднаас уншуулан boot-ийн вирусыг устгахад зориулагдсан байдаг тул ийм дискийг урьдчилан бэлтгэсэн байвал сайн. Учир нь нэгэнт вирустсэн тохиолдолд өөрийн тань ашиглаж байгаа antivirus тухайн вирусыг таньж устгаж чадаагүй гэсэн үг, тэгэхээр компьютер вирустсэний дараа энэ дискийг бэлтгэх нь ач холбогдол багатай. Учир нь ихэнх вирусууд antivirus-ний эсрэг тодорхой хэмжээний довтолгоог хийхээр зориулагдсан байж болно.

c) Зарим вирусууд компьютерийн boot уруу довтолж системийн файлыг гэмтээснээр компьютерийг ажиллахгүй болгодог. Иймээс урьдчилан hard boot disk буюу системийн дискийг бэлтгэсэн байвал сайн.

d) Word-ийн doc, Excel-ийн xls файлуудыг гаднаас хуулахыг аль болох хийхгүй байвал сайн. Учир нь эдгээр файлуудаар macro вирус дамжих өргөн боломжтой байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн файлаа RDF өргөтгөлтэй болговол энэ төрлийн файлаар macro вирус дамждаггүй.

e) Хэрэв өөрөө л сайн мэдэхгүй байгаа бол элдэв хүнээс ирсэн захианд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь ихэнх worm захианд хавсаргасан файлаар дамждаг.

f) Уян диск нь өөрийн протекттэй байдаг. Хэрэв уян дискээс файл хуулан авахыг хүсэж байвал уян дискний протектийг байнга ашиглаж байхыг зөвлөж байна. Энэ нь найдвартай хамгаалалт болж чаддаггүй ч зарим тохиолдолд тус болдог.

g) Үргэлж ашигладаг программуудынхаа инсталлыг хадгалж байх хэрэгтэй. Мөн түүнчлэн компьютерийнхээ driver дискүүдийг мөн адил.

h) Үүнээс гадна хамгийн найдвартай арга бол үргэлж backup хийх. Хийсэн ажлын файлуудынхаа хуулбарыг сайн бэлтгэж байх нь хэзээд илүүдэхгүй гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Эх сурвалж

ARP-ийн дүрэм

ARP нь IP протоколын нэг хэсэг биш ба иймд IP header-үүдийг агуулахгүй. ARP нь datalink түвшний дээр ажиллана. ARP хүсэлт ба хариулт нь destination физик хаягтай broadcasting дамжуулагдах бөгөөд тэдгээрийн логик subnet-ийг орхихгүй. ARP нь IP-ын хэсэг биш учраас New Ether Types- нь энэ төрлийн багцыг танихаар дамжуулагдаж болно. 0806 бол ARP хүсэлт ба 0806 бол ARP хариулт байх болно. Зарим ARP implementation (багаж хэрэгсэл ) нь 0800 ether type-аар дамжуулагдаж болно.

Учир нь IP нь багцыг ARP хүсэлт мөн ARP хариултын багц мэтээр таних чадвартай байдаг. Мөн зарим IP багаж (implementers) нь эдгээр хэлбэрийг ашигладаггүй. Харин зарим нь ARP-ийн EtherTypes of 0800-ийг ашигласаар байна. Зарим implementation нь ARP боломжтой байдаг Энэ нь ARP-д удаан хугацааны турш ашиглагдаагүй өгөгдөл entry-ийг устгах боломжийг олгодог. Энэ нь ARP-ийг харах /lookup/ хугацааг багасгаж санах ойг хэмнэдэг.

5.2 Хаяг тогтоолтын асуудал Физик сүлжээнд А болон В гэсэн хоёр машин холбогдсон байна гэж үзье. Тэдгээр Iа гэсэн Iв интернет хаягтай мөн Ра Рв гэсэн физик хаягтай. Гол зорилго нь физик хаягыг нууцалдаг доод түвшний программ хангамжийг devise /зохиох/ болон дээд түвшний программ хангамжийг зөвхөн интернет хаягуудтай ажилладаг болгоход оршино.

5.3 Физик хаягын хоёр төрөл Үндсэн хоёр төрлийн физик хаяг байдаг ба үүнийг Ethernet болон Pronet-ээр жишээлбэл эхнийх нь том fixed хаяг ба нөгөө нь бага хэмжээтэй амархан тохируулагддаг хаягууд болно. Хаягын resolution нь /хувиргалт/ ethernet мэтийн сүлжээний хувьд хэцүү харин Pronet мэтийн сүлжээнд амархан байдаг. Эхлээд амархныг нь авч үзье.

5.4 resolution through direct mapping ProNet-ийг token ring сүлжээгээр авч үзье. ProNet нь бага хэсжээний interger-ийг физик хаягуудад ашигладаг ба интерфейс board-ийг машин дээрээ суулгах үед хэрэглэгчид физик хаягийг сонгох боломжийг олгодог. ProNet мэтийн сүлжээнд IP хаягаас физик хаягийг тооцоолон олох нь амархан байдаг. Тооцоолох процесс нь host-ийн IP хаягийн portion- /хэсэг/-ыг гаргахаас /extract/ тогтоно. Энэхүү extract нь цөөхөн машины зөвлөгөөг /unstruction/ авадаг учраас маш үр бүтээмжтэй байдаг. Mapping-г хийхэд маш амархан учир нь гадаад өгөгдлийн лавлагаагүйгээр /reference/ гүйцэтгэгддэг.

Эцэст шинэ машинуудыг холбохдоо ашиглагдаж байгаа тохируулга, recompiling кодыг өөрчлөх шаардлагагүй. Ерөнхийдөө хаягийн resolution-ыг сайжруулах дугаарлалтын арга нь гэдэг нь IP хаягаас физик хаяг руу map хийдэг f гэсэн функцыг сонгоно гэсэн үг юм. Дизайнер нь мөн hardware-ээс хамааран физик хаяглалтын аргыг олгох боломжтой. Ia гэсэн IP хаягийг задлана гэдэг нь PA=f(IA) үүнийг бодно гэсэн үг юм. Бидэнд f-ийн тооцлолтын бүтээмж өндөр нь ашигтай. Хэрвээ физик хаягуудын set нь constrined /шахагдсан/ бол бүтэээмжтэй mapping-уудыг дээр өгөгдсөн жишээнээс өөрөөр arrange буюу эмхлэх /эрэмбэлэх/ боломжтой.
Жишээ нь ATM мэтийн connecyion oriented сүлжээнд IP-г ашиглах явцад нэг нь физик хаягийг сонгож чадахгүй. Ийм сүлжээнүүдэд нэг болон түүнээс дээш комьпютерууд нь хос хаягийг ( үүнд IP хаяг ба физик хаяг орно) хадгалдаг.
Жишээ нь value буюу утгууд нв санах ойд орших хүснэгтэнд хадгалагддаг үүний тулд энэ хүснэгтийг хаж олох шаардлагатай. Энэ нөхцөлд хаягийг resolution-ыг бүтээмжтэй байлгахын тулд программ хангамж нь hash функцыг ашиглаж эдгээр хүснэгтүүдийг олдог.

5.5 Resolution through dynamic binding Хаягийг resolution нь яагаад зарим сүлжээний хувьд хүнд байдгийг ойлгохын тулд Ethernet технологийг авч үзье. Ethernet интерфейс нь 48 битийн физик хаягтай. Үүний муу үр дагавар нь hardware-д алдаа гаран ethernet interface-нь солигдоход физик хаяг нь бас өөрчлөгддөг. Мөн ethernet хаяг нь 48 битийн урттай учраас түүнийг 32 битийн IP хаягаар encode хийх ямарч боломж байхгүй. TCP/IP протоколын дизайнерууд Ethernet мэтийн өргөн нэвтрүүлэх боломжтой сүлжээнүүдийн хаягийг resolution-ы асуудлыг шийдэх арга олсон. Энэ арга нь сүлжээнд холбогдож буй шинэ машинуудыг recompliling хийхгүйгээр холбох мөн төв өгөгдлийн сангийн дэмжлэгийг /maintenance/ шаардаад байхгүй байх боломжийг олгодог.

Maintaining таble буюу туслах хүснэгтийг ашиглахгүй байхын тулд дизайнерууд нь хаягийг динамикаар багцлахын тулд доод түвшний протоколуудыг ашиглах болсон. Address resolution protocol буюу ARP нь хамгийн бүтээмж өндөртэй мөн түүний хажуугаар maintain буюу "барьж " байхад хялбар механизмтай.

5.1-д ARP ашиглан динамик resolution хийх санааг гаргав. А host-д IB гэсэн IP хаяг шаардлагатай /resolve/ болвол тэрээ өргөн нэвтрүүлгийн горимоор Iв хаягийг ашиглан Рв физик хаягаа буцаан явуулах хүсэлтээ тусгай багцаар явуулна. В болон бусад бүх host багцыг хүлээн авах боловч зөвхөн В нь өөрийн IP хаягийг таниж хүсэлтийн дагуу физик хаягтай багцаа буцаана.А нь түүнийг хүлээн авмагц энэ физик хаягийг ашиглан интернет багцыг шууд В руу явуулна. Эндээс дүгнэвэл ARP нь зөвхөн IP хаяг нь мэдэгдэж байгаа үед target host-ийн физик хаягийг олж авах боломжийг олгодог. (a) (b)

5.1-р зураг ARP протокол Iв буюу өөрийн IP хаягаас В-ийн физик хаяг Рв-г тодорхойлохын тулд (a) host нь Iв-г агуулсан багцыг сүлжээгээр бүх машинууд нь дамжуулна. (b) host (Iв,Рв) гэсэн хосыг агуулсан ARP багцаар хариуг явуулна.

5.6 AR кэш Сүлжээн дэх А машин нь В тэй холбогдохын тулд эхлээд broadcast дамжуулалтаар багц явуулна. Харин багцыг broadcast-аар дамжуулахын тулд "би чамд яаж хүрч болох вэ?" асуултыг А явуулна. Гэвч энэ нь зайлшгүй шаардлагатай.
Broadcast дамжуулалт нь сүлжээн дэх машин болгоныг broadcast багцыг боловсруулахыг шаарддаг учраас тэр болгон ашиглаад байх боломжгүй. Холболтын өртгийг бууруулахын тулд комьпютерууд нь ARP-ыг давтан хэрэглэхийн оронд кэш ашиглах нь зохимжтой.

Өөрөөр хэлбэл ARP reply хариу хүлээн авсан машин нь явуулагчийн IP болон физик хаягийг өөрийн кэшдээ хадгалдаг. Хариу багц / ARP хүсэлт /дамжуулах болгонд тухайн машин заавал өөрийнхөө кэшд binding байгаа эсэхийг шалгадаг. Хэрвээ ARP кэшд нь хүсэлтийн binding олдсон тохиолдолд тухайн машин нь сүлжээгээр broadcast хийх шаардлагагүй болно. Ихэнх сүлжээний холболт нь нэг багцаас илүүг дамжуулснаар тогтдог учраас бага хэмжээтэй гэсэн ч кэшийг ашиглах нь илүү байдаг.

5.7 ARP refinement / боловсруулалт сайжруулалт/ ARP-ын хэд хэдэн боловсруулалт байдаг.
Нэгдүгээрт хэрвээ host А нь В-рүү дамжуулалт хийхийн тулд ARP ашиглаж байвал эсрэгээр В-ээс А руу буцаан дамжуулалт хийх өндөр боломжтой. А машин нь В-ын энэхүү дамжуулах боломжийг урьдчилан бодож мөн сүлжээнд нэмэлт бөглөрөл үүсгэхгүйн тулд өөрийн IP to физик хаяг гэсэн binding-ийг дамжуулдаг.В нь энэхүү binding-нь багцуудаас ялган аваад өөрийн кэшд хадгалах ба А руу дамжуулалт хийх тохиолдолд ашиглана.

Хоёрдугаарт А нь broadcast горимоор өөрийн initial хүсэлтийг дамжуулах тул сүлжээний бүх машинууд түүний binding хүлээн авч өөрсдийн кэшд хадгална гэдгийг анхааран үзэх Гуравдугаарт комьпютер нь өөрийн host интерфейсийг сольсноос /түүний текник хангамжинд алдаа гарснаас болох г.м/ түүний физик хаяг өөрчлөгдлөнө.

Иймд сүлжээний бусад машинуудад өөрсдийн кэш дэх binding өөрчлөх хэрэгтэй мэдээлэх шаардлагатай болно. Систем нь бусад машинууд ачаалагдах үед broadcast горимоор ARP дамжуулснаар үүнийг шийдэх болно. Эндээс дүгнэлт хийхэд явуулагчийн IP to физик хаяг гэсэн binding нь broadcast горимоор дамжих ARP болгонд байх ба хүлээн авагч нь ARP багцын боловсруулалт хийхээс өмнө өөрсдийн кэш дэх IP to физик хаяг binding-даа update хийнэ.

5.8 ARP-ын бусад протоколтой холбогдох нь ARP нь IР хаягаас физик хаяг руу хөрвүүлэлт хийх механизмтай. Хэрвээ бид сүлжээний бүх hardware-ын IP хаягуудыг тодорхойлж чадвал ARP-ыг ашиглах шаардлагагүй болно. Иймд ARP нь шинэ хаягийн хэсгийг тухайн hardware-ийн хэрэглэж буй додд түвшний хаяглалтын механизмын дээр оноодог. Энэхүү санааг дүгнэвэл ARP бол сүлжээний физик хаяглалтыг нууцалдаг доод түвшний протокол ба нэг машинд бусдынхаа IP хаягийг тогтоох боломжийг олгодог. ARP бол физик сүлжээний системийн хэсэг болгохоос интернет протоколын хэсэг биш юм.

Эх сурвалж

2008/10/11

Шилдэг 400 үнэгүй софтвар

Office

OpenOffice - office suite
PC Suite 602 - office suite
AbiWord - text editor
Atlantis Nova - text editor
Microsoft PowerPoint Viewer - power point files viewer
Adobe Reader - pdf reader
Foxit PDF Reader - pdf reader
PDFCreator - create pdf documents
Doc Convertor - document convertor
Convert - unit convertor
Converber - unit convertor
Sunbird - calendar/organizer
EssentialPIM Free - calendar/organizer
PhraseExpress - speed up your writing
ATnotes - create notes on the desktop

Archive managers

7-Zip - compression program
IZArc - compression program
TugZIP - compression program
CabPack - compression program
Universal Extractor - extract files from any type of archive

Internet

Firefox - web browser
Internet Explorer- web browser
Maxthon - web browser
Opera - web browser
Avant Browser - web browser
Thunderbird - email client
PopTray - check for emails
Free Download Manager - download manager
FlashGet - download manager
WellGet - download manager
Download Master - download manager
WGET - commandline download manager
HTTrack - offline browser
WebReaper - offline browser
Yeah Reader - RSS reader
GreatNews - RSS reader
RSSOwl - RSS reader

P2P

µTorrent - torrent client
Azureus - torrent client
BitComet - torrent client
ABC - torrent client
BitTornado - torrent client
eMule - p2p client
SoulSeek - p2p client
Shareaza - p2p client
DC++ - Direct Connect network client
PeerGuardian - IP blocker

Chat

Miranda - chat client
MSN Messenger - chat client
Yahoo Messenger - chat client
QIP - chat client
Gaim - chat client
JAJC - chat client
HydraIRC - IRC client
Talkative IRC - IRC client
IceChat - IRC client
Skype - VOIP client
Google Talk - VOIP client
VoipStunt - VOIP client
Gizmo - VOIP client
Wengo - VOIP client

Security

AVG Free - antivirus
Avast Home Free - antivirus
AntiVir PersonalEdition - antivirus
BitDefender Free - antivirus
ClamWin - antivirus
CyberDifender - Internet Security Suite
Ad-aware - anti-spyware
Spybot: Search & Destroy - anti-spyware
Windows Defender - anti-spyware
SpywareBlaster - anti-spyware
Spyware Terminator - anti-spyware
Tootkit Reveaker - rootkit detection utility
Winpooch - system protection
HiJack Free - system protection
HighJackThis - hijackers detector and remover
Kerio Personal Firewall - firewall
Sygate Personal Firewall - firewall
ZoneAlarm - firewall
AxCrypt - file encryption
Simple File Shredder - securely delete files
PuTTy - SSH client
KeePass - password manager
LockNote - password manager
nPassword - password manager
Microsoft Baseline Security Analyzer - identify security misconfigurations

Network

Hamachi - VPN client
RealVNC - remote control
UltraVNC - remote control
Ethereal - local area network administration
The Dude - network administration
Wireshark - network administration
Angry IP Scanner - IP scanner
IP-Tools - IP scanner
Free Port Scanner - IP scanner
NetMeter - network bandwidth monitoring

Servers

FileZilla - FTP client
FileZilla Server - FTP server
EFTP - FTP client/server
XAMPP - integrated server package of Apache, mySQL, PHP and Perl
WAMP - Apache, PHP5 and MySQL server

Audio

Foobar2000 - audio player
WinAmp - audio player
1by1 - audio player
JetAudio - audio player
XMPlay - audio player
Xion - audio player
Apollo - audio player
MediaMonkey - music organizer
The GodFather - music organizer
dBpowerAMP - audio converter
Audacity - audio converter
WavePad - audio converter
Kristal Audio Engine - audio editor
Exact Audio Copy - CD ripper
Audiograbber - CD ripper
CDex - CD ripper
Mp3 Tag Tools - tag editor
Mp3tag - tag editor
Taggin’ MP3 - tag editor
Monkey’s Audio - APE compressor/decompressor
mpTrim - mp3 editor
WavTrim - wave editor
EncSpot Basic - analyse mp3 files

Video

Windows Media Player - audio/video player
VLC - video player
Media Player Classic - video player
MV2Player - video player
CrystalPlayer 1.95 - video player
Zoom Player - video player
GOM Player - video player
viPlay - video player
DSPlayer - video player
VirtualDub - video editor
CamStudio - video screen recording
AviSplit - Avi splitter
Video mp3 Extractor - rip audio from video files
Free iPod Converter - convert all popular video formats to iPod video
MediaPortal - turning your PCinto a Media Center
The FilmMachine

Image

Gimp - image editor
PhotoFiltre - image editor
Paint.net - image editor
ArtRage - image editor
Artweaver - image editor
IrfanView - image viewer
Picasa - image viewer
XnView - image viewer
FastStone Image Viewer - image viewer
FuturixImager - image viewer
Easy Thumbnails - create thumbnails from images
JoJoThumb - create thumbnails from images
iWebAlbum - create web photo albums
JAlbum - create web photo albums
3D Box Shot Maker - design quality box shot
FastStone Capture - screen capture
WinSnap - screen capture

3D

Blender3D - 3D renderer
3Delight Free - 3D renderer
SketchUp - 3D modeling
Maya Learning Edition - 3D modeling

Developers

AutoIt - task automation
SciTE4AutoIt3 - text editor for AutoIt
AutoHotkey - task automation
PHP Designer - PHP editor
Notepad++ - text editor
ConTEXT Editor - text editor
PSPad - text editor
FoxEditor - text editor
Crimson Editor - source code editor
Elfima Notepad - text editor
Notepad2 - text editor
Nvu - HTML editor
Alleycode - HTML editor
BlockNote - web page editor
Weaverslave - web page editor

CD/DVD

DeepBurner - CD/DVD burner
CDBurner XP Pro - CD/DVD burner
BurnAtOnce - CD/DVD burner
Express Burn - CD/DVD burner
Zilla CD-DVD Rip’n’Burn - CD/DVD burner
ImgBurn - ISO, BIN burner
Daemon tools - virtual CD/DVD
DVD Decrypter - DVD ripper
DVD Shrink - DVD ripper
Nero CD-DVD Speed - CD/DVD info and quality test

Codecs

GSpot - codec information
AC3Filter - audio codec
Xvid - video codec
QuickTime Alternative - video codec
Real Alternative - video codec
K-Lite Codec Pack - all codecs

System Ulilities

CCleaner - system cleaner
xp-AntiSpy - OS setup
jv16 Powertools - system utilities
XP SysPad - system monitoring utility
What’s Running - process guard
Registrar Lite - registry editor
WinIPConfig - replacement for “ipconfig.exe” and “route.exe”
Unlocker - file eraser
Eraser - secure file eraser
Undelete Plus - file recovery
freeCommander - file manager
ExplorerXP - file manager
Duplicate File Finder - find all duplicate files
Ant Renamer - file renaming
ReNamer - file renaming
Icons From File - icos extractor
Chaos MD5 - MD5 generator
HashTab - MD5, SHA1 and CRC-32 file hashes
Rainlendar Lite - desktop calendar
Weather Watcher - weather firecast
Subtitle Workshop - subtitles editor
Ant Movie Catalog - movie organizer
Disclib - CD organizer
Dexpot - virtual desktops
DriveImage XML - create partition images
MozBackup - backup and restore bookmarks, etc.
SyncBack - system backup
Atomic Cock Sync - syncronize your clock
Citrus Alarm Clock - alarm clock
TaskSwitchXP - Alt-Tab replacement
Launchy - application launcher
allSnap - make all windows snap
Sysinternals Tools - various system tools
StrokeIt - mouse gestures
Net Profiles - create profiles of your network settings
ResourceHacker - view, modify, rename, add, delete
Java Runtime Environment - java for Windows

UI Enhancements

RocketDock - application launcher
AveDesk - desktop enhancer
IconPhile - customize windows’s system icons
CursorXP Free - change mouse cursors
MacSound - volume control
LClock - Windows Longhorn clock
Y’z Dock - application launcher
Y’z Shadow - shadow effect to the windows
Y’z Toolbar - change the toolbar icons in Explorer and Internet Explorer
Taskbar Shuffle - rearrange the programs on the taskbar by dragging
Visual Task Tips - thumbnail preview image for each task in the taskbar
Badges - put badges on any folder or file
Folderico - change icons of the folders
Folder Marker - mark your folders
Folder2MyPC - add favourite locations to My Computer
Microsoft TweakUI - system settings
BricoPacks - shell packs
ShellPacks - shell packs
Tango Shell Patcher - shell patcher
XPize - GUI enhancer
Vista Transformation Pack - complete visual style
Vista Sound Scheme - Windows Vista sound scheme
Royale Theme - visual style

Hardware monitoring/Benchmarking

CPU-Z - cpu information
CrystalCPUID - cpu information
Central Brain Identifier - cpu information
Everest - system information
SiSoft Sandra - system information
SpeedFan - hardware monitor
Memtest86 - memory test
PowerMax - HDD test
3Dmark 06 - 3D game performance benchmark
Aquamark - performance benchmark
rthdribl - 3D benchmark
Fraps - 3D benchmark, fps viewer and screen recorder
Prime 95 - cpu benchmarking
SuperPI - cpu benchmarking
CPU Rightmark - cpu overclock
Core Temp - cpu temperature
ATiTool - video overclock
ATI Tray Tools - Radeon tweaker
aTuner - GeForce and Radeontweaker
RivaTuner - video overclock
Nokia Monitor Test - monitor adjustmets
UDPixel - fix dead pixels

Games

123 Free Solitaire - solitaire games collection
Arcade Pack - classic arcade games
Live For Speed - online racing simulator
Enigma - puzzle game
Freeciv - multiplayer strategy game
Tux Racer - race down steep, snow-covered mountains

Education

SpeQ Mathematics - mathematics program
Dia - diagram creation program
Google Earth - explore the world
NASA World Wind - 3D virtual globe
Celestia - explore the space
Stellarium - planetarium

Miscellaneous

nLite - Build your own custom Windows disk.
VirtualPC - create virtual machines
grabMotion - webcam capture
iDailyDiary - simple page-for-a-day diary
Pivot Stickfigure Animator - create stick-figure animations
Wink - create presentations
Scribus - professional page layout
FreeMind - midn mapping software
Windows Live Writer - WYSIWYG blog authoring

Wallpapers

Michael Swanson - 1920 x 1200; 1600 x 1200; amazing wallpapers
Mikhail Arkhipov - 1920 x 1200; 1600 x 1200; amazing wallpapers