Сискогийн їнэмлэх олгох тестийг дэлхийн єнцєг булангийн хаанаас ч єгєх боломжтой. Манай Монголын хувьд Компьютер Техник Менежментийн Сургууль, Холбоо Мэдээлэл Технологийн сургууль болон Дархан хотод явагддаг.
Томоохон компаниудад сїлжээний мэргэжилтэнгээр анкет єгєхєд сискогийн їнэмлэхтэй эсэх нь гол ажилд авах шалгуур болдог.
Cискогийн сертификатын шатлал:
№1 №2 №3
CCVP CCIE Voice
CCENT CCNA CCNP CCIE Routering+Switching
(ICND1 ICND2) CCSP CCIE Security
2001 оноос ємнє шууд CCNA-гийн їнэмлэх олгох шалгалт нэг авдаг байсан бол CCENT гарч ирснээр ICND1 болон ICND2 гэсэн хоёр шалгалт авдаг болсон. Єєрєєр хэлбэл, энэ хоёр шалгалтыг хоюуланг нь єгч байж CCNA-гийн їнэмлэхтэй болно. Эхний шалгалтыг єгєєд тэнцвэл дараагын шалгалтанд 3 жилийн дотор орж тэнцэх ёстой.
CCNP нь Routing & Switching -ын талаар ба дєрвєн шалгалттай.
CCSP нь нууцлалын талаар ба таван шалгалттай.
CCVP нь таван шалгалттай.
CCIE Routing+Switching нь хоёр шалгалттай.
Миний ойлгож байгаагаар Монголд зєвхєн CCNA –ын сургалт болон шалгалт явагддаг.
Хэрвээ та CCIE-гийн їнэмлэх (expert) авбал докторын зэрэг хамгааллаа л гэсэн їг (маш хїнд). Ихэнх хїмїїс CCNA-ийн дараагаар CCNP-г єгдєг. www.cisco.com/certification хаягаар нэмэлт мэдээллїїдийг аваарай.
CCENT шалгалтанд бэлтгэхдээ дараах зїйлїїдийн талаар мэдлэг, ойлголттой болсон байх хэрэгтэй:
• Сїлжээгээр дамжиж байгаа єгєгдлїїдийн урсгалыг тайлбарлаж, юунд хэрэгтэй байдаг талаар тодорхой ойлголттой болох
• Жижиг switched сїлжээг зохион байгуулах
• Хаяглалт болон бусад їйлчилгээнїїдийг тохируулах
• Жижиг routed сїлжээг зохион байгуулах
• Утасгїй сїлжээ болон WAN холболтын тодорхой ойлголттой болох
• Сїлжээний їндсэн нууцлал хамгаалалтыг хийх
CCNA-г эхлэн суралцагсдад єгєх зєвєлгєє:
• Давт, давт, давт. Учир нь CCNA-ын хичээл нь онолын мэдлэгээс гадна команд, тохиргоонуудыг гартаа оруулсан байх шаардлагатай (дадлага чухал байдаг!).
• CCNA-ын хичээлийг їзэж байх явцдаа тэмдэглэл хєтєл. Уг хичээлээр маш их шинэ ойлголтууд, командуудыг їздэг. Тэмдэглэлгїйгээр тэр бїгдийг эргэж санана гэдэг хэцїї.
• Єєртєє дадлага хийх router худалдаж ав. Сиско суралцагчиддаа зориулан дадлага хийх програм гаргасан (Packet Tracer). Хэдий тийм ч жинхэнэ router-ыг орлож чадахгїй. Їнэ гайгїйтэй бас хичээлээр їзэж байгаа тохиргоонуудыг хийж чадахуйц. Тухайлбал, 851w болон 2514 маркын router-їїд боломжын їнэтэй.
ССNA сертификатын шалгалтанд бэлтгэгчидэд єгєх зєвєлгєє:
• www.cisco.com/certification -сайтаас CCNA-ын шалгалт ямар сэдвїїдїїдээр авах, CCNA Prep Center зэрэг мэдээллїїдийг харж болно. 2 долоо хоногын ємнє VUE (www.vue.com) албатай холбогдож шалгалт єгєх хугацаагаа товлоорой. Мєн CCNA Prep Center-ын булангаас Exam Interface Tutorial-аас шалгалт ямар загвараар явагдахыг харж болно.
• Шалгалт эхэлхээс 10-15 минутын ємнє ирэх
• Хэд хэдэн хуудас цаас бэлдэж орно.
• Exam tutorial –ыг эхэлж бєглє (15минут)
• Сискогын шалгалтыг тухай бїр нь нягталж бєглє, учир нь ємнєх асуултруу буцаж болдоггїй. Simulations –д 10 минутаас илїї хугацаа зарцуулах хэрэггїй. Бїх асуултууд адилгїй.
• Эцэст нь хэзээ ч бїї бууж єг (Cisco-ын шалгалтанд хэр баргын аавын хїї тэнцээд байдаггїй. Энэ удаад амжилтгїй боллоо ч бэлтгэж байгаад дахиж єгєєрэй)
Эх сурвалж
1 comment:
Ёстой гоё блог оллоо до
Post a Comment