2019/05/14

Дурсамж бол чиний түүх юм

Эргэн ирэлт ...

2010/01/08

WI-FI


Өнөө цаг үед бид хаа сайгүй ажиллаж аялан явах зуур амин чухал хэрэглээ болсон зүйл бол яах аргагүй Wi-Fi утасгүй сүлжээ билээ. МТ-н Үндэсний Паркын 1-р давхарт, аль нэг кафе, нисэх буудал, зочид буудал эсвэл бүүр гудамжинд явж байгаад үзэхэд байж байдаг утасгүй сүлжээгээр интернетд маш хялбараар холбогдож хэрэгцээтэй мэдээллээ олж авах боломжтой болсон бөгөөд орчин үеийн дийлэнх зөөврийн цахим хэрэгслүүд, гар утаснууд утасгүй сүлжээнд шууд холбогдож байгаа билээ. Утасгүй шөрмөсгүй ч хүчтэй энэхүү технологийг энэ удаагийн хичээлдээ үзье.
Wireless networking буюу утасгүй сүлжээ гэдэг нь хязгаарлагдмал хүрээнд хоёр болон түүнээс олон компьютер эсвэл цахим төхөөрөмжүүд нь хоорондоо тархалтат долгион (spread-spectrum) буюу OFDM (Orthogonal frequency-division multiplexing) хувиргалтын технологи ашиглан утасгүй холбогдон мэдээлэл солилцохыг хэлнэ.

Утасгүй сүлжээний эхлэл

1970-аад оноос Хавайн их сургуулийнхан утасгүй сүлжээг туршин ажиллуулж эхэлсэн бөгөөд сүлжээний багцын мөргөлдөөн их байсан учраас үр ашиг муутай хэдий ч цаашид хөгжих үндэс суурийг тавьж өгсөн.
1979, 1980-аад онуудад хэт улаан туяа холболт, CDMA долгион болон тархалтат радио долгион ашиглан утасгүй холболт хийж болох талаар судалгааны материалууд бичигдэж, зарим туршилтууд хийгдэж байсан. Эхэн үеийн утасгүй холболтын төхөөрөмжүүд нь 9600 бит/секундын модем дээр сонирхогчийн радио дамжуулагч холбон утасгүй холболтыг үүсгэн туршигдаж байсан бол 1985 онд Холбооны Харилцаа холбооны Зөвлөл буюу FCC (Federal Communication Committee) цэргийн бус хэрэглээнд зориулан туршилтын долгионы үелзэлийг суллаж өгснөөр хоёр дахь үеийн төхөөрөмжүүд хийгдэж эхэлсэн байна.
IEEE буюу харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн хувийн нийгэмлэг нь харилцаа холбоо, утасгүй сүлжээний хөгжилд тэргүүн шугамд явсаар байгаад бөгөөд 1991 онд анхны утасгүй сүлжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тухайн үед 1Мбит/с хурдтай хэд хэдэн төхөөрөмжүүд гараад байсан бөгөөд IEEE 802.11 зөвлөл нь утасгүй сүлжээний нэгдсэн стандартыг боловсруулах ажилдаа ороод байсан юм. 1996 он гэхэд утасгүй сүлжээг хэрхэн үр дүнтэй ажиллуулах, ямар програм хангамж, технологийшг ашиглах талаар ихээхэн мэдлэгтэй болсон байсан бөгөөд анхны IEEE 802.11 стандарт - 802.11 legacy нь 1997 онд батлагдан гарчээ.
Утасгүй сүлжээний ач холбогдол
Утасгүй сүлжээ өргөн дэлгэр тархсан нь түүний хэрэглэхэд хялбар байдал, зардлын хэмнэлт, бусад сүлжээтэй хялбархан нэгтгэх боломж зэрэгтэй холбоотой юм. Өнөөдөр зах зээлд зарагдаж байгаа бараг бүх компьютер, компьютерын хэрэгслүүд, гар утаснууд нь утасгүй сүлжээнд шууд холбогдох боломжтой байгаа. Утасгүй сүлжээний ач холбогдол нь:
Ашиглахад хялбар
Утасгүй гэдэг утгаараа хэрэглэгч нь бараг хүссэн газраасаа сүлжээнд холбогдох боломжтой. Энэ нь зөөврийн компьютерт илүү хамаатай юм.
Хөдөлгөөнт байдал
Олон нийтийн газруудад утасгүй сүлжээ түгээмэл болсноос зөвхөн ажлын байрнаасаа эсвэл гэрээсээ интернетд холбогдохоор хязгаарлагдахгүй болж байна.
Ажлын бүтээмж
Ажилчид нэг байрнаас нөгөө байранд шилжин ажиллахдаа сүлжээндээ холбогдсон хэвээрээ байх юм. Холболтын цэгүүд рүү явах шаардлагагүй болсноор компаниуд ажлын бүтээмжээ нэмэгдүүлж чадаж байна. Эмнэлэг болон агуулахуудад утасгүй төхөөрөмжөөр ажлаа илүү үр дүнтэй явуулж байгаа билээ.


Суурилуулалт
Утасгүй сүлжээг анх суурилуулахад цөөхөн төхөөрөмж, багахан суурилуулалтын үеийн ажиллагаа ордог. Утастай сүлжээ тавихад кабель татахаас эхлээд механик ажиллагаа ихтэй байдаг билээ
Өргөтгөх боломж
Утасгүй сүлжээнд илүү олон хэрэглэгчдийг шууд холбох боломжтой байдаг бол утастай сүлжээний хувьд заавал нэмж кабель, холболтын үзүүр тавих хэрэгтэй болдог.
Зардал
Утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь үнэтэй мэт боловч утастай сүлжээг суурилуулах, өргөтгөх зардал, цаг хугацаатай харьцуулахад тийм ч илүү зардалгүй юм.
Утасгүй сүлжээний IEEE 802.11 багц стандартын протоколууд

Утасгүй сүлжээний амин сүнс болсон эдгээр стандартуудын ачаар янз бүрийн үйлдвэрлэгчид нь хоорондоо зохицон, харилцаж ажиллах боломжтой сүлжээний төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн гаргаж ингэснээр хэрэглэгчдэд учрах эрсдлийг арилгаж байгаа юм. Таны зөөврийн компьютер ямар пүүсийнх байхаас үл шалтгаалан та утасгүй сүлжээнд холбогдох, гэртээ сүлжээ суурилуулах боломжтой бөгөөд зөвхөн таны төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн, ижил стандартын байгаа эсэхийг шалгахад л хангалттай юм.
802.11-1997 (802.11 legacy)
1997 онд гарч, 1999 онд засварлагдсан бөгөөд өнөө үед хоцрогдсон стандарт юм. Энэ стандартд хэт улаан долгионоор 1Мбит/с хурдаар, тархалтат долгионы сүлжээгээр 1-2Мбит/с хурдаар, дараалсан тархалтат долгионоор 1-2Мбит/с хурдаар 2.4Ghz долгионоор холбогдох боломжийг тодорхойлжээ. Энэ стандартын дараалсан тархалтат долгионтой хувилбарыг цаашид нь хөгжүүлэн 802.11b стандартыг гаргасан билээ.

802.11a
Баталсан: 1999 оны 10 сар
Ажиллах үелзэл: 5Ghz
Дамжуулалтын түвшин: 27Мбит/с
Цэвэр хурдын түвшин: 54Мбит/с
Нийт хурдын түвшин: 72Мбит/с
802.11a стандартын дээд хурд нь 54Мбит/с бөгөөд алдааг засах кодчлолыг багтаасан байсан. 2.4Ghz-ийн үелзэл их ачаалалтай үед 5Ghz-ийг ашиглах нь давуу талтай байсан ч бусад стандарттай харьцуулахад долгионы урт нь богино учраас хана болон бусад биетээс амархан сарьниж ингэснээр сүлжээний хамрах хүрээ нь бага байсан.
802.11b
Баталсан: 1999 оны 10 сар
Ажиллах үелзэл: 2.4Ghz
Дамжуулалтын түвшин: 5Мбит/с
Цэвэр хурдын түвшин: 11Мбит/с
802.11b стандартын дээд хурд нь 11Мбит/с байсан бөгөөд өгөгдөлд хандах арга нь анхны стандарттай ижилхэн байсан. Ийм ч учраас 802.11b стандартын төхөөрөмжүүд зах зээлд 2000 оны үед хурдан гарч ирсэн. Анхны стандарттай харьцуулахад хурд ихэд нэмэгдсэн, төхөөрөмжийн үнэ буурсан нь 802.11b-г утасгүй сүлжээний ирээдүй гэж хүлээн зөвшөөрөн дэлгэрэхэд түлхэц болсон билээ. Нэг дутагдалтай тал нь 802.11b стандарт нь ижил 2.4Ghz үелзэл дээр ажилладаг богино долгионы зуух, Bluetooth, хүүхдийн мэдрэгч, зөөврийн утасгүй суурин утас зэргийн нөлөөлөлд амархан ордог юм.
802.11g
Баталсан: 2003 оны 6 сар
Ажиллах үелзэл: 2.4Ghz
Дамжуулалтын түвшин: 22Мбит/с
Цэвэр хурдын түвшин: 54Мбит/с
Нийт хурдын түвшин: 128Мбит/с



2003 онд гуравдахь стандартыг батлан гаргасан. 802.11b-гийн адил 2.4Ghz үелзэл дээр ажилладаг хэдий ч 802.11a шиг OFDM дээр суурилсан дамжуулалтын зарчим ашигласан. Энэ стандарт нь 802.11b-тэй эргэж зохицон ажилладаг учраас 802.11a-тэй харьцуулахад дамжуулах хурдыг бууруулдаг зохицлын асуудлыг 21%-иар багасгажээ.
Иймээс илүү дамжуулах хурдтай, үйлдвэрлэлийн зардал буурсан учраас бүүр 2003 оны эхнээс стандарт батлагдахаас өмнө хэрэглэгчид 802.11g стандартын саналын дагуух бүтээгдэхүүнүүдийг илүүтэй худалдан авч хэрэглэж эхэлжээ. 2003 оны зун гэхэд дийлэнх утасгүй сүлжээний бүтээгдэхүүнүүд 2-3 үелзлийг буюу 802.11a/b/g стандартуудыг нэг төхөөрөмжид багтаасан байдлаар гарчээ. b болон g-г хамтад ажиллуулах нь гол сорилт байсан бөгөөд 802.11g сүлжээнд 802.11b төхөөрөмж холбогдон мэдээлэл дамжуулахад нийт сүлжээний хурд бууруулдаг байна.
802.11b-гийн нэгэн адил 802.11g төхөөрөмжүүд нь 2.4GHz үелзэл дээр ажиллаж байгаа бусад төхөөрөмжүүдийн нөлөөнд цохигдож болдог байна.
802.11n
Батлагдах: 2009 оны 11 сар
Ажиллах үелзэл: 5Ghz ба 2.4Ghz
Дамжуулалтын түвшин: 144Мбит/с
Цэвэр хурдын түвшин: 600Мбит/с
802.11n нь өмнөх стандартуудын сайжруулсан хувилбар бөгөөд олон-оролт олон-гаралт ( MIMO - multi-input multi-output) болон бусад шинэ боломжуудыг нэмж байгаа юм. Ажлын хэсэг нь стандартыг шинэчлэн дууссан бөгөөд IEEE-гээс 2009 оны 11-р сард батлагдан гарахаар төлөвлөгдөж байгаа юм. Томоохон сүлжээний компаниуд нь 802.11n стандартын 2007 оны санал болгосон хувилбар (draft-N) дээр тулгуурласан бүтээгдэхүүнүүдээ аль хэдийн шинэчилж эхэлсэн.
Wi-Fi
Wi-Fi (ВайФай гэгддэг) нь Wi-Fi Нэгдлийн барааны тэмдэг бөгөөд IEEE 802.11 стандартд нийцэн гэрчилгээ авсан бүтээгдэхүүн дээр тавигддаг юм. Зарим улсуудад 802.11 утасгүй сүлжээг товчлон Wi-Fi гэж хэрэглэдэг. Wi-Fi гэрчилгээ нь тухайн утасгүй сүлжээний тоног төхөөрөмж нь 802.11 багцын стандартд бүрэн нийцэж бусад утасгүй сүлжээний төхөөрөмжүүдтэй мэдээлэл солилцох боломжтой гэдгийг баталгаажуулж байгаа юм.
802.11 стандартд нийцсэн утасгүй сүлжээний төхөөрөмж бүр Wi-Fi гэрчилгээ аваагүй байж болох бөгөөд энэ нь гэрчилгээ авсан бүтээгдэхүүн тус бүрдээ төлдөг гэрчилгээний үнэтэй холбоотой юм. Тиймээс Wi-Fi барааны тэмдэггүй байх нь гэрчилгээ авсан бүтээгдэхүүнүүдтэй зохицон ажиллахгүй гэсэн үг биш юм.
Wi-Fi нь ихэнх компьютер, тоглоом , зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдэд дэмжигдэн ажилладаг
Энэхүү нэр нь Hi-Fi гэдгийн адил Wireless Fidelity гэж задарч болох бөгөөд элдэв өөр утгагүй, хэрэглэхэд хялбар маркетингийн хэллэг юм. Wi-Fi гэсэн барааны тэмдгийг 1999 онд маркетингийн Interbrand компани нь захиалгаар зохиосон бөгөөд мөн хар цагаан таних тэмдгийг ч бүтээжээ.
Утасгүй сүлжээний төрлүүд
Утасгүй сүлжээ нь Ad-Hoc буюу Төхөөрөмж хоорондын, Infrastructure буюу Дэд бүтэц гэсэн үндсэн 2 хэлбэрээр ажилладаг. Төхөөрөмж хоорондын гэдэг нь сүлжээний хэрэглэгч төхөөрөмжүүд нь өөр нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд хоорондоо холболт үүсгэн мэдээлэл дамжуулахыг хэлдэг бол Дэд бүтэц гэдэг нь утасгүй сүлжээний замчлагч (router), хандалтын цэг (access point) ашиглан утасгүй болон утастай сүлжээнд олон төхөөрөмжүүдийг нэгдсэн сүлжээнд холбодог байна.
Peer-to-Peer / Ad-Hoc буюу Төхөөрөмж хоорондын холболт
Хамгийн энгийн утасгүй сүлжээ нь төхөөрөмж хоорондын Ad-Hoc холболт юм. Independent Basic Service Set (IBSS) буюу тусгаар үндсэн үйлчилгээний багцыг ашиглан хийгддэг энэ нь утасгүй холбооны төхөөрөмжүүд шууд хоорондоо холбогдох боломжийг олгодог. IEEE 802.11 стандартуудад багтдаг үзүүлэлтийн дагуу урьдчилан IP хаяг болон утасгүй сүлжээний нэрийг тохируулсан 2 төхөөрөмж нь шууд холболт хийн мэдээллийг шууд солилцох боломжтой байдаг.

Bridging буюу Утастай сүлжээнд гүүрэн холболт хийх
Ердийн дотоод сүлжээ нь тогтвортой ажиллаж байгаа байгууллага, хүмүүсийн хувьд өөрсдийн утастай сүлжээг шууд утасгүй болгон солих нь зардал мөнгө хийгээд нууцлал хамгаалалтын хувьд ч асуудалтай учраас сүлжээгээ өргөтгөн утасгүй сүлжээний хандалтын цэг (Wireless access point)-ийг суурилуулснаар сүлжээний тохиргоондоо бараг өөрчлөлт хийлгүйгээр утасгүй сүлжээний хэрэглэгчидтэй холбогдох боломжтой болно.
Дараахи зурагт энгийн сүлжээнд нэмж утасгүй хандалтын цэг суурилуулсан байдлыг үзүүлжээ. Энд үзүүлсэн хандалтын цэг нь утастай болон утасгүй сүлжээг хооронд нь гүүр мэт холбон мэдээллийг дамжуулах болон утасгүй сүлжээнд холбогдож байгаа хэрэглэгчдийг нууцлал, нууц үгтэйгээр нэвтрүүлэх гэсэн 2 үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа болно. Интернетийн хамгаалагч (Firewall), IP хаягийн хуваарилалт, тохиргоо болон сүлжээний бусад удирдамжийг ихэвчлэн утастай сүлжээн дэхь замчлагч эсвэл сервер гүйцэтгэдэг.

Энгийн утасгүй сүлжээ
Жижиг дунд албан газрууд, гэрийн сүлжээнд анх суурилуулахад түгээмэл хэрэглэж байгаа энгийн утасгүй сүлжээг дараахи зурагт үзүүллээ. Сүлжээний нууцлал, хамгаалагч, IP хаяг хуваарилалт, хэрэглэгчдийн ажиллагааг утасгүй сүлжээний замчлагч нь ихэнхдээ удирдан зохион байгуулдаг. Хэрвээ олон давхар байшин, хол зайтай холболтын үзүүрүүдтэй эсвэл тус тусдаа байртай нөхцөлд хандалтын цэг, дохио дахин дамжуулагч (repeater), гадаа хандалтын цэг (outdoor access point) зэрэг нэмэлт утасгүй сүлжээний төхөөрөмжийг ашиглан сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болдог.

Утасгүй сүлжээний хамрах хүрээ
Утасгүй сүлжээ нь дараахи зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй зайд хүрч ажиллана. Үүнд:
Аль стандартын утасгүй сүлжээ байгуулсан
Ямар төрлийн, ямар загварын замчлагч эсвэл хандалтын цэг ашиглаж байгаа
Сүлжээ суурилуулсан газар орны байдал, барилгын хана, баганын материал хийц
Энгийн 802.11b/g төрлийн сүлжээ нь дунджаар барилгын дотор орчинд 46-60 метр орчим, гадаа орчинд 300-500 метрт хүрч ажиллана. Төмөр бетонон эсвэл тоосгон зузаан ханатай барилгын хувьд энэ хамрах хүрээ дунджаар 25%-иар буурдаг болно. 802.11a сүлжээ нь ихэвчлэн дээрх хэмжээний гуравны нэгтэй тэнцэх зайд хүрч ажилладаг. Нэмэлт хүчтэй антеннтай замчлагч нь дээрх зайг 2-3 дахин нэмэгдүүлэхээс гадна мэдээлэл дамжуулах хурд нь ч нэмэгдэх боломжтой байдаг. Эсвэл зарим төхөөрөмжийн антенныг илүү хүчтэй антеннаар солих боломжтой байдаг.
Гадаад хандалтын цэгүүд нь дунджаар шууд харагдаж байгаа 1000 метрт хүрч ажилладаг бөгөөд илүү хүчтэй төхөөрөмж ашигласнаар задгай газар 3000-4000 метрт ч ажилладаг.
Сүлжээний дохионы хүч нь мэдээлэл дамжуулах хурдад шууд нөлөөлдөг бөгөөд арай алс сүлжээнд холбогдоод байгаа хирнээ мэдээлэл дамжуулах хурд 1Мбит/с хүртэл унаж байгаа нөхцөлд дахин дамжуулагч эсвэл хандалтын цэгийг үндсэн замчлагчтай утсаар холбосноор утасгүй сүлжээний хамрах хүрээг өргөтгөж болно.




Утасгүй сүлжээний нууцлал хамгаалалт
Утасгүй сүлжээ нь хэрэглэхэд хялбар хэдий ч хана туургаар тусгаарлан бодитоор хаах боломжгүй учраас нууцлалт хамгаалалтыг сайн анхаарах хэрэгтэй. Орчин үед түгээмэл гарч байгаа асуудал бол утасгүй сүлжээгээ суурилуулахдаа нууцлал хийгээгүйгээс ердөө байшингийнх нь гадаа зогсож байгаад сүлжээнд нь зөвшөөрөлгүй нэвтрэх тохиолдлууд бөгөөд сүлжээнд хэн нэвтэрч байгааг бараг мэдэх аргагүй юм.
Утасгүй сүлжээг шинж чанар, хэрэглээнээс шалтгаалан 3 янзаар хамгаалж болно. Үүнд:
Хандалтын цэг дээр хамгаалах. Хандалтын цэг дээр түгээмэл ашиглагддаг энэ арга нь утасгүй сүлжээнд хандах төхөөрөмж тус бүрт давхцахгүйгээр байдаг MAC Address-г нэг бүрчлэн бүртгэн тохируулах замаар зөвшөөрөлгүй хэрэглэгч сүлжээнд нэвтрэхээс сэргийлдэг. Эсвэл утасгүй сүлжээний таних нэр буюу Service Set identifier (SSID)-г нууцлах маягаар хамгаалснаар утасгүй сүлжээг зөвшөөрөлгүй хүмүүс харах боломжгүй бөгөөд тохиргоог нэг бүрчлэн гараар тохируулах шаардлагатай болно.
Хязгаарлагдмал буюу нээлттэй хандалттай. Олон нийтийн газар, нисэх онгоцны буудал, зочид буудалд түгээмэл байдаг нээлттэй байдлаас гадна зарим бизнесийн байгууллагууд өөрсдийн зочдод зориулан үндсэн сүлжээнээс тусгаарлагдан хамгаалагдсан утасгүй сүлжээгээр тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, интернет ашиглах боломжийг олгодог. Нээлттэй утасгүй сүлжээний хувьд үйлчлүүлэгчдийг татахын тулд хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн нууц үг, нэмэлт тохиргоогоор дурын утасгүй сүлжээний төхөөрөмж холбогдон ажилладаг.
Сүлжээний цэгүүдийн хооронд нууцлалтайгаар. Утасгүй сүлжээний хамгаалалтын түгээмэлт хэлбэр бол сүлжээнд холбогдон ажиллахын тулд урьдчилан тохируулсан нууцлалын нөхцлийг зөв ханган нууц үгээр нэвтрэх бөгөөд утасгүй сүлжээний үндсэн 2 төрлийн нууцлал байдаг.
Утасгүй сүлжээний нууцлал
WEP - Wireless Equivalent Privacy
WEP нь IEEE 802.11 утасгүй сүлжээг хамгаалах алгоритм бөгөөд өнөө үед нилээн хоцрогдсон. Утасгүй сүлжээний мэдээлэл нь агаараар радио долгионоор цацагдан дамждаг учир ердийн утастай сүлжээг бодвол дохио замаас барьж аван "хулгайлах" боломжтой байдаг. Иймээс 1997 онд утасгүй сүлжээнд нууцлал нэвтрүүлэх зорилгоор WEP-г анх гаргажээ.

WEP нь 40-бит, 128-бит болон заримдаа 256-битийн урттай түлхүүр ашиглан утасгүй сүлжээнд төхөөрөмж холбогдох үед урьдчилан тохируулсан нууц үгийг 16-тын тооллоор асуух байдлаар нууцлал хийдэг хэдий ч нууц түлхүүрийн энгийн хэлбэр, радио долгионоор дамжуулж байгаа мэдээлэл дундаас чухал түлхүүр хэсгийг барих боломжтой зэргээс шалтгаалан харьцангүй хялбараар нууц үгийг тайлан сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрч болдог байна.
Ийм ч учраас IEEE нь тусгай ажлын хэсэг байгуулан утасгүй сүлжээний стандартд оруулах дараагийн засварт нэмэлт болгон шинэчилсэн нууцлалыг боловруулсан нь WPA буюу Wi-Fi Protected Access нэрээр 2003 оны IEEE 802.11i нэмэлт өөрчлөлтөнд тусгагджээ.
Wi-Fi Protected Access - WPA ба WPA2
Шинэчлэгдэн гарсан эдгээр нууцлалын стандартууд нь өмнөх WEP-гийн сул талуудыг арилгахыг зорьсон байна.
WPA нь TKIP (Temporal Key Integrity Protocol) агуулснаараа нэмэлт нууцлалыг хангана гэж үзэж байсан ч TKIP бас л тодорхой хэмжээний сул талтай, эрсдэлтэй байсан учир EAP (Extensible Authentication Protocol)-г нэмж нэвтрүүлсэн байна. Хэдийгээр TKIP-г тайлж үзэж болж байгаа ч одоогоор нууц үгийг бүрэн тайлах арга нь арай олдоогүй байгаа. Мэдээж их богинохон, хялбар үгээр WPA нууц үгээ хийсэн нөхцөлд программын аргаар хүчээр буюу brute-force дайралт хийн халдах боломж байдаг. WPA2 нь WPA-гийн сайжруулсан хувилбар бөгөөд Wi-Fi Alliance-гийн гэрчилгээг шаардахаас гадна AES (Advanced Encryption Standard) нэмснээрээ илүү сайн хамгаалалт болж чадна.
WPA нууцлалын сул талын талаар өмнө бид нийтэлж байсан билээ:
http://www.n20.mn/all-latest-news/16-se ... acked.html
WPA, WPA2 нь Personal (эсвэл PSK буюу Pre-shared key) ба Enterprise гэсэн 2 янзын хувилбар байна. Personal хувилбарт 64 оронтой 16-тын тооллоор эсвэл 8-63 оронтой ASCII тэмдэгтээр оруулсан нууц үгийг өндөр түвшний нууцлалаар алгоритмээр тооцоолон 256-битийн нууц түлхүүр болгох бөгөөд энэ нь утасгүй сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн багц тус бүрийг нууцлахад хэрэглэгддэг байна. Enterprise хувилбар нь нууц үгийг хангах RADIUS сервертэй холбогдон ажилладаг бөгөөд томоохон байгууллагуудад хэрэглэгддэг.
Та утасгүй сүлжээгээ нууцлахдаа доод тал нь WPA-PSK эсвэл WPA2-PSK хэрэглэвэл зохистой бөгөөд TKIP нууцлалын алгоритм эсвэл илүү өндөр түвшний AES алгоритм хэрэглэж болно. Хэрвээ зарим зөвшөөрөлтэй зөөврийн компьютер утасгүй сүлжээ рүү тань холбогдохгүй асуудалтай байвал WPA-PSK болгон бууруулж үзэж болдог. Үүнээс гадна утасгүй сүлжээнийхээ нууц үгийг "байнга" буюу улиралд, ядаж хагас жилд нэг удаа сольчихож байвал мэдээж эрсдлийг бууруулна.

2009/10/03

CCNA Discovery 1, 2 and Exploration 1,2,3,4

CCNA Discovery 1, 2 and Exploration 1,2,3,4 нь та бидний мэдэх CCNA 1,2,3,4-дийн шинэ хувилбарууд.

Дараах линкээс үзнэ үү


Линк

Сискогийн сертификатын шатлалуудын тухай

Сискогийн їнэмлэх олгох тестийг дэлхийн єнцєг булангийн хаанаас ч єгєх боломжтой. Манай Монголын хувьд Компьютер Техник Менежментийн Сургууль, Холбоо Мэдээлэл Технологийн сургууль болон Дархан хотод явагддаг.

Томоохон компаниудад сїлжээний мэргэжилтэнгээр анкет єгєхєд сискогийн їнэмлэхтэй эсэх нь гол ажилд авах шалгуур болдог.

Cискогийн сертификатын шатлал:
№1 №2 №3
CCVP CCIE Voice
CCENT CCNA CCNP CCIE Routering+Switching
(ICND1 ICND2) CCSP CCIE Security

2001 оноос ємнє шууд CCNA-гийн їнэмлэх олгох шалгалт нэг авдаг байсан бол CCENT гарч ирснээр ICND1 болон ICND2 гэсэн хоёр шалгалт авдаг болсон. Єєрєєр хэлбэл, энэ хоёр шалгалтыг хоюуланг нь єгч байж CCNA-гийн їнэмлэхтэй болно. Эхний шалгалтыг єгєєд тэнцвэл дараагын шалгалтанд 3 жилийн дотор орж тэнцэх ёстой.

CCNP нь Routing & Switching -ын талаар ба дєрвєн шалгалттай.
CCSP нь нууцлалын талаар ба таван шалгалттай.
CCVP нь таван шалгалттай.
CCIE Routing+Switching нь хоёр шалгалттай.
Миний ойлгож байгаагаар Монголд зєвхєн CCNA –ын сургалт болон шалгалт явагддаг.

Хэрвээ та CCIE-гийн їнэмлэх (expert) авбал докторын зэрэг хамгааллаа л гэсэн їг (маш хїнд). Ихэнх хїмїїс CCNA-ийн дараагаар CCNP-г єгдєг. www.cisco.com/certification хаягаар нэмэлт мэдээллїїдийг аваарай.

CCENT шалгалтанд бэлтгэхдээ дараах зїйлїїдийн талаар мэдлэг, ойлголттой болсон байх хэрэгтэй:
• Сїлжээгээр дамжиж байгаа єгєгдлїїдийн урсгалыг тайлбарлаж, юунд хэрэгтэй байдаг талаар тодорхой ойлголттой болох
• Жижиг switched сїлжээг зохион байгуулах
• Хаяглалт болон бусад їйлчилгээнїїдийг тохируулах
• Жижиг routed сїлжээг зохион байгуулах
• Утасгїй сїлжээ болон WAN холболтын тодорхой ойлголттой болох
• Сїлжээний їндсэн нууцлал хамгаалалтыг хийх
CCNA-г эхлэн суралцагсдад єгєх зєвєлгєє:
• Давт, давт, давт. Учир нь CCNA-ын хичээл нь онолын мэдлэгээс гадна команд, тохиргоонуудыг гартаа оруулсан байх шаардлагатай (дадлага чухал байдаг!).
• CCNA-ын хичээлийг їзэж байх явцдаа тэмдэглэл хєтєл. Уг хичээлээр маш их шинэ ойлголтууд, командуудыг їздэг. Тэмдэглэлгїйгээр тэр бїгдийг эргэж санана гэдэг хэцїї.
• Єєртєє дадлага хийх router худалдаж ав. Сиско суралцагчиддаа зориулан дадлага хийх програм гаргасан (Packet Tracer). Хэдий тийм ч жинхэнэ router-ыг орлож чадахгїй. Їнэ гайгїйтэй бас хичээлээр їзэж байгаа тохиргоонуудыг хийж чадахуйц. Тухайлбал, 851w болон 2514 маркын router-їїд боломжын їнэтэй.

ССNA сертификатын шалгалтанд бэлтгэгчидэд єгєх зєвєлгєє:
www.cisco.com/certification -сайтаас CCNA-ын шалгалт ямар сэдвїїдїїдээр авах, CCNA Prep Center зэрэг мэдээллїїдийг харж болно. 2 долоо хоногын ємнє VUE (www.vue.com) албатай холбогдож шалгалт єгєх хугацаагаа товлоорой. Мєн CCNA Prep Center-ын булангаас Exam Interface Tutorial-аас шалгалт ямар загвараар явагдахыг харж болно.
• Шалгалт эхэлхээс 10-15 минутын ємнє ирэх
• Хэд хэдэн хуудас цаас бэлдэж орно.
• Exam tutorial –ыг эхэлж бєглє (15минут)
• Сискогын шалгалтыг тухай бїр нь нягталж бєглє, учир нь ємнєх асуултруу буцаж болдоггїй. Simulations –д 10 минутаас илїї хугацаа зарцуулах хэрэггїй. Бїх асуултууд адилгїй.
• Эцэст нь хэзээ ч бїї бууж єг (Cisco-ын шалгалтанд хэр баргын аавын хїї тэнцээд байдаггїй. Энэ удаад амжилтгїй боллоо ч бэлтгэж байгаад дахиж єгєєрэй)

Эх сурвалж

CISCO CATALYST 2900 SWITCH, VLAN үүсгэх, тохиргоо хийх

Зорилго:
Cisco catalyst switch дээр VLAN (Виртуаль сүлжээ) үүсгэх, түүнийг удирдах, тохиргоо хийх үндсэн мэдлэг олж авах.
Үндсэн ойлголт:
VLAN гэдэг нь switch доторх логик бүтэцтэй сүлжээ. Үүнийг сүлжээний логик хуваалт гэж ойлгож болно. Энэ нь cisco-гийн switch-үүд болон бусад management switch-үүд дээр тохиргоо нь хийгддэг. Ялгаатай VLAN-д байгаа хэрэглэгчүүд өөр хоорондоо холбогдох боломжгүй байдаг.
VLAN-г үүсгэсэнээр сүлжээгээр дамжих өгөгдлийн нууцлал мөн хэрэглэгчдийн хязгаарлалт зэргийг хийж болно.
Эдгээр олон VLAN-гууд өөр хоорондоо өгөгдөл дамжуулахын тулд 3-р түвшний замчлагч төхөөрөмж буюу түүнтэй адил төхөөрөмж ашиглана.
өөрөөр хэлбэл VLAN-уудын хооронд IP замчлал байх шаардлагатай.
VLAN дотроо:
•Static
•Dynamic
Static
Үүсгэх нь голчлон port-based VLAN гэж нэрлэгддэг. өөрөөр хэлбэл тухайн нэг порт дээр залгагдсан хэрэглэгч тухайн портод харгалзах VLAN-д харъяалагдана.
Dynamic
Тухайн хэрэглэгчийн хаягийн байдлаас шалтгаалан аль VLAN-д хамааруулахыг шийдэнэ.


Cisco switch-д өөр дээр нь Interface VLAN 1 гэсэн virtual сүлжээ үүссэн байдаг ба administrator өөрөө VLAN үүсгээгүй тохиолдолд автоматаар VLAN 1 гэсэн virtual сүлжээнд компьютерүүд нь холбогдоно. Switch дээр үүсгэсэн VLAN сүлжээнд IP хаяг олгож болох бөгөөд ингэснээр түүнийг cүлжээгээр удирдах боломжтой болдог.

cisco switch нь 3 төрлийн порттой.
•Ethernet порт нь 10mbps
•FastEthernet порт нь 100mbps
•Gigabit Ethernet порт нь 1000mbps хурдтай.
Switch-рүү хандах горимууд
Console портоор switch-рүү хандан түүнийг дараах хэдэн горимд байлгаж болно. Горим болгон өөр өөрийн функцүүдтэй.
• User EXEC mode: Энэ горимоос хэрэглэгч switch-ийн зарим мэдээллийг авах ба ямарч өөрчлөлт хийж чадахгүй.
Prompt: Switch>
• Privileged EXEC mode: Энэ горим нь коммандын тест ба тохируулгын ажиллагаа, switch-ийн детальчилсан ажиллагааг шалгах, тохируулгын горимд хандах боломжийг өгдөг.
Prompt: Switch#
• Setup mode: Энэ горим нь интерактив шууд холболтыг console дээр бий болгож анхан шатны тохируулгыг хийх боломжийг олгодог.
Prompt: Switch(config)#
• Global configuration mode: Энэ горим нь энгийн тохиргооны асуудлуудыг хэрэгжүүлэх one-line коммандуудыг гүйцэтгэдэг.
Prompt: Switch(config-mode)#

Switch программчлахад ашиглагдах зарим коммандууд

Коммандууд Тайлбар
User EXEC mode:
Enable Switch-рүү хандан идэвхижүүлэх
Telnet Сүлжээгээр хандах
Connect Terminal-ийн холболтыг нээх
Ping Холболтыг шалгах
Logout EXEC mode-оос гарах
Exit EXEC mode-оос гарах
Help Тусламж авах
Privileged EXEC mode
Write memory Бичсэн тохиргоог хадгалах
Show version Switch-н программ хангамжийн хувилбарыг харах
Show memory Санах ойн төлөвийг харах
Show flash Санах ой дахь тохируулгын агуулгыг харах
Show running-config Идэвхижсэн тохируулгыг харах
Show configuration Бүх тохируулгыг харах
Configure terminal Терминалын тохиргоо хийх
Exit/end Гарах
SETUP mode
Hostname Терминалд нэр олгох
Interface FastEthernet{port} Терминалд port дугаар олгох
Mac-address-table Mac address харах
No Үгүйсгэх комманд
Service password encryption Password нууцлах
Shutdown Интерфейсийг унтраах,( идэвхгүй болгох
Exit/end Гарах
IP address {IP} {sгbnet} IP,Subnet олгох
Global configuration mode
Switchport access {vlan id} Port-д virtual id олгох
Speed {10|100|auto} Port-ны хурдны тохиргоо
Duplex {full|half|auto} өгөгдлийн урсгалын чиглэл заах
Exit/end Гарах

VLAN үүсгэхэд шаардагдах зүйл:
- DB-9 эсвэл DB-25 adapter
- Rollover кабель
- Cisco catalyst 2900 switch
- LAN сүлжээ үүсгэх хэрэглэгчийн компьютерүүд
- Packet Tracer программ

Гүйцэтгэх дараалал:
Энэ лабораторийн ажлаар VLAN-г хоёр аргаар гүйцэтгэ.
1. PACKET TRACER программ дээр, дор дурьдсан дарааллын дагуу ажлаа гүйцэтгэ.
2. CISCO CATALYST 2900 SWITCH дээр, HYPER TERMINAL программын тусламжтайгаар дараах ажлыг гүйцэтгэ.
• Switch- ээ удирдах компьютертэй холбох
• Switch- тэйгээ хэрэглэгчийн компьютер холбох
• Switch-ээ програмчлан virtual сүлжээ үүсгэх
• Үүссэн virtual сүлжээгээ шалгах. Өгөгдөл дамжуулах
Даалгавар 1: Дараах зургийн дагуу компьютерүүдэд IP хаяг болон Subnet mack-уудыг олгож VLAN сүлжээг зохион байгуул.









Даалгавар 2: Дараах зургийн дагуу компьютерүүдэд IP хаяг болон Subnet mack-уудыг олгож VLAN сүлжээг зохион байгуул.





Алхам1.
Switch-ны console портыг компьютерийн serial портонд DB-9 эсвэл DB-25 adapter-ийн тусламжтайгаар rollover кабелиар холбоно.
Алхам2.
Start->Accessories-> Communicatios->Hyper terminal програмыг нээн доор дурьдсан сериал портны тохиргоо хийнэ.
o Bit per second (baud): 9600
o Data bits: 8
o Parity: None
o Stop bits: 1
o Flow Control: Xon/Xoff
Алхам3.
Hyper terminal програм дээр switch-ээ програмчлах
Жишээ ¹1 Терминалд нэр олгох.
switch1>enable
Password: cisco
switch1#configure terminal
switch1(config)#hostname Lab3
Lab3(config)#exit
Жишээ ¹2 Password нууцлах ба ил гаргах.
Lab3>enable
Password: cisco
Lab3#configure terminal
Lab3(config)#no service password-encryption
Lab3(config)#exit
Lab3#
Lab3#write memory
password-аа нууцлахдаа
Lab3(config)# service password-encryption
Жишээ ¹3 VLAN үүсгэх.
Lab3>enable
Password:cisco
Lab3#configure terminal
Lab3(config)#interface FastEthernet 0/1
Lab3(config-if)#switchport access vlan 2
Lab3(config-if)#end
Lab3#write memory
Lab3#
Жишээ ¹4 LAN-д IP болон Subnet маск олгох
Lab3>enable
Password: cisco
Lab3#configure terminal
Lab3(config)#interface vlan2
Lab3(config-subif)#ip address 192.168.2.1 255.255.255.0
Lab3(config-subif)#exit
Lab3(config)#exit
Lab3#write memory
Алхам4.
Үүсгэсэн VLAN сүлжээгээ PING коммандаар шалгах.






















Лабораторийн ажил ¹ 4
CISCO 2600 ROUTER ашиглан LAN сүлжээнүүдийг зохион байгуулах
Зорилго:
Энэ лаборторийн ажлаар LAN сүлжээнүүдийг хэрхэн router-тэй холбох талаар судална
Үндсэн ойлголт:
Рутерын төхөөрөмжийн үндсэн үүрэг нь Интэрнэт сүлжээг бүрдүүлэгч локаль ба глобаль сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулахдаа IP хаягийг ашигладаг замчлагч төхөөрөмж юм. Рутер нь OSI-ийн 3-р түвшинд хамаарна. Өөрөөр хэлбэл логик хаяг дээр тулгуурлан өгөгдлийг замчлана гэсэн үг.
Рутер сүлжээнээс гарч байгаа болон орж байгаа мэдээллийг хамгийн дөт замаар хүлээн авуурт хүргэх үүрэгтэй.
Рутер нь тухайн сүлжээнд холбоотой байгаа портыг уг сүлжээний төхөөрөмж гэж үздэг учир өөрийн портуудад холбоотой байгаа сүлжээнүүдийн IP хаягийг агуулсан хүснэгтийг үүсгэдэг. Үүнийг өгөгдлийн багцын замыг тодорхойлдог чиглүүлэл буюу замчлалын хүснэгт гэж нэрлэдэг. Оролтын нэг портоос орж ирсэн багцын толгойн мэдээллийг эхлээд уншиж, эх үүсгүүрийн болон хүлээн авуурын хаягийг тодорхойлоод замчлалын хүснэгтэнд хадгална. Замчлалын хүснэгтээр хүлээн авуур хүрэх хамгийн дөт зайг тодорхойлон гаргасны үндсэн дээр тухайн өгөгдлийн багцыг дараагийн төхөөрөмж рүү дамжуулна. Энэ нь дамжууллын өндөр хурдад ажиллах бололцоотой. Интернэтийн дэд сүлжээ бусад дэд сүлжээнүүд рүүгээ хандах өөрийн гэсэн гарцтай, рутер нь сүлжээний интернэт сүлжээ рүү гарах хаалга нь болж өгнө.
Рутер сүлжээ хооронд мэдээллийг дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет буюу багц мэдээлэл гэдэг.
Уг өгөгдийн багцын фрейм нь хэрэглэгчийн өгөгдлөөс гадна үүсгүүр ба хүлээн авах компьютерийн IP хаяг, нэмэлт битүүдийг агуулж байна.
Рутерын төхөөрөмж нь IP протоколоор ажилладаг учир илгээж буй багцын хүлээн авах хэсгийн IP хаягийг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн рутер луу илгээдэг. Дамжиж буй багц нь нэг сүлжээ дотроо эсвэл аль нэг өөр сүлжээ рүү явж буй эсэхийг IP хаягаар ялгадаг.
Рутерын жишээнд CISCO-фирмийн ихэнх рутерын төхөөрөмжүүдийг нэрлэж болно. Гол онцлог нь рутер программын удирдлагатай.





ROUTER- рүү хандах горимууд
Console портоор рутер лүү хандан рутерийг дэрээхь хэдэн горимд байлгаж болно. Горим болгон өөр өөрийн функцүүдтэй.
•user EXEC mode: энэ горимоос хэрэглэгч рутерийн зарим мэдээллийг авах ба ямарч өөрчлөлт хийж чадахгүй.
Prompt: Router >
• privileged EXEC mode : энэ горимд коммандын тест ба тохируулгын ажиллагааг, рутерийн детальчилсан ажиллагааг шалгах, тохируулгын файлын шилжүүлэг ба тохируулгын горимд хандах боломжийг өгдөг
Prompt: Router#
• setup mode: энэ горим нь интерактив шууд холболтыг console дээр бий болгож анхан шатны тохируулгыг хийх боломжийг олгодог.
• global configuration mode : энэ горим нь энгийн тохиргооны асуудлуудыг хэрэгжүүлэх one-line коммандуудыг гүйцэтгэдэг.
Prompt: Router (config)#
• other configuration modes : эдгээр горимууд илүү детальчилсан multiple-line тохирууллагыг хангадаг.
Prompt: Router (config-mode)#
• RXBOOT mode: энэ нь хэрэгжүүлэгч горим ба нууц үг сэргээх зэрэгт ашиглагддаг.
Бид Cisco компаны сургалтын симуляцийн программ ашиглан рутерийн анхан шатны тохирууллага хийнэ.
Шаардагдах зүйлс:
- DB-9 эсвэл DB-25 adapter
- Rollover кабель
- Cisco 2600 Router
- LAN сүлжээ үүсгэх хэрэглэгчийн компьютерүүд
- Packet Tracer программ
Энэ лабораторийн ажлаар рутерыг хоёр аргаар программчла.
1. PACKET TRACER программ дээр, дор дурьдсан дарааллын дагуу ажлаа гүйцэтгэ.
2. CISCO 2600 ROUTER дээр, HYPER TERMINAL программын тусламжтайгаар дараах ажлыг гүйцэтгэ.
Даалгавар 1




PC1 ба PC2-ууд нь 2 өөр сүлжээний компьютерүүд гэж үзэж subnet mask ба IP address олго. PC1-с PC2-н хооронд өгөгдөл дамжуул.

Даалгавар 2
Дараах зургийн дагуу өөрийн LAN сүлжээнүүдийг байгуулан компьютер ба рутерт IP хаяг болон Subnet mask-г олгож өөр өөр VLAN хооронд өгөгдөл дамжуул.

Даалгавар 2
Дараах зургийн дагуу өөрийн LAN сүлжээнүүдийг үүсгэн компьютерүүд, рутерүүдэд IP болон Subnet mask-уудыг олго.
VLAN 15 -> VLAN 15
VLAN 8 -> VLAN 20

Эдгээр VLAN-гуудын хооронд өгөгдөл дамжуул.
Алхам1.
Router-н console портыг компьютерийн serial портонд DB-9 эсвэл DB-25 adapter-ийн тусламжтайгаар rollover кабелиар холбоно.
Алхам2.
Start->Accessories-> Communicatios->Hyper terminal програмыг нээн доор дурьдсан сериал портны тохиргоо хийнэ.
o Bit per second (baud): 9600
o Data bits: 8
o Parity: None
o Stop bits: 1
o Flow Control: None
Алхам3.
Hyper terminal/Packet Tracer програм дээр router-ээ програмчлах
Жишээ нь: Router-н fastethernet 0 портонд IP хаяг олгох.
GAD>enable
Password:cisco
GAD#configure terminal
GAD(config)#interface fastethernet 0
GAD(config-if)#ip address 172.16.0.1 255.255.0.0
GAD(config-if)#no shutdown
GAD(config-if)#exit

Router-н Serial 0 портонд IP хаяг олгох (serial 0 порт нь WAN сүлжээний порт).
GAD(config)#interface serial 0
GAD(config-if)#ip address 172.17.0.1 255.255.0.0
GAD(config-if)#clock rate 56000
GAD(config-if)#no shutdown
GAD(config-if)#exit


Лабораторийн ажил ¹ 5
WAN сүлжээнд дэхь рутерийн үүрэг, WAN сүлжээний холболт, сүлжээний замчлал
Зорилго:
Рутерийн бүтэц , ажиллагааны горимуудыг судлах
Рутерийн анхан шатны тохирууллага хийх
Рутерт статик замчлал талаар дадал эзэмших
Эзэмших дадал:
Рутерийн анхан шатны тохирууллага хийх чадвартай болох ба IP хаягийн хуваарьлалт, глобаль сүлжээний бүтцийн илүү ойлгоцтой болно

Хэрэглэгдэх төхөөрөмж:
Cisco router-үүд, рутерийн симуляцийн программ, hyper terminal программтай компьютерууд.
Router нь микрокомпьютерийн нэгэн хэлбэр ба хамгийн зөв зам тодорхойлох, багцуудыг хоёр өөр сүлжээ хооронд коммутацлахыг удирдах үүргийг гүйцэтгэдэг. Өөрийн гэсэн үйлдлийн системтэй (IOS - Internetworking Operating Software).

Router-ийн дотоод бүтцийг нь авч үзвэл:
• RAM/DRAM замчлалын хүснэгт хадгалах, хурдан коммутацлах, багцыг буферлэл, багцын дараалал хүлээж авах. RAM нь мөн түүнчлэн рутерийг ассан үед ачаалсан кофигурацийн файлыг түр хадгалдаг.
• NVRAM (тогтмол) nonvolatile RAM, рутерийн backup/startup конфигурацийн файл хадгаладаг. Хүчдэл байх байхгүй үед мэдээллийг хадгаладаг.
• Flash дахин программчлах арчигдах ROM . Үйлдлийн системийн файл болон микрокодуудыг авч явдаг. Мөн түүнчлэн өмнөх программын хувилбараа арилгахгүйгээр нэмэлт хийж болдог.
• ROM төхөөрөмж асаах үеийн оношлогоо, bootstrap программ , үйлдлийн системийн програымм хангамжийг хадгалдаг.
• Интерфейсүүд рутер лүү багцуудыг оруулах гаргах сүлжээний холболтууд
Рутерийн тохируулгыг харах командууд




Дараах жишээ авч үзэе. Хоёр рутерыг WAN сүлжээнд буюу Serial port-оор нь холбоход заавал замчлал (ip route) хийж өгөх хэрэгтэй. Рутерыг хоёр янзаар замчилна
• Static route
• Dynamic route
Бид энэ лабораториор static замчлалын аргыг үзэе.
IP Route: (Destination network subnet mask Next hop address) эдгээрийг зааж өгнө.






Router Ulaanbaatar Router Erdenet
Router type 2600 Router type 2600
E0 = 202.179.10.1 E0 = 94.131.25.1
S2 = 204.204.11.1 S2 = 204.204.11.2
SM= 255.255.255.0 SM= 255.255.255.0


1. Ulaanbaatar router дээр ip route хийх

Ulaanbaatar>enable
Ulaanbaatar #configure terminal
Ulaanbaatar (config)# ip route 94.131.25.0 255.255.255.0 204.204.11.2
Ulaanbaatar (config)#end
Ulaanbaatar #write memory

2. Erdenet router дээр ip route хийх

Erdenet >enable
Erdenet #configure terminal
Erdenet (config)# ip route 202.179.10.0 255.255.255.0 204.204.11.1
Erdenet (config)#end
Erdenet #write memory


Даалгавар 1



Жишээ нь:
Router> enable (рутерт хандан идэвхижих)
Router# show version(рутерийн программ хангамжийн хувилбар харах)
Router# show memory (рутерийн санах ойн төлөвийг харах)
Router# show flash (flash санах ой дахь тохируулгын агуулгыг харах)
Router# show running-config (идэвхижсэн тохируулгыг харах)
Router# configure terminal (терминалын тохиргоо хийх горим руу орох)
Router(config)# hostname (word). (терниналд нэр олгох)
Router(config)# enable secret cisco(терминалын нууц үгийг хийх)
Router(config)# line console 0(console портын хандалтын нууц үг хийх)
Router(config-line)# password cisco (нууц үг нь cisco)
Router(config-line)# CTRL+Z (хийсэн тохируулгыг бичлэгийг идэвхижүүлэх)шинэ комманд өгөх болгонд энэ үйлдлийг хийж байх хэрэгтэй
Router # configure terminal

Router(config)# line vty 0
Router(config-line)# password cisco
Router(config-line)# CTRL+Z
Router # configure terminal
Router(config)# interface ethernet 0(Ethernet порт 0ийн тохиргоо руу орох)
Router(config-if)# ip address 192.168.10.1 255.255.255.0 (портод IP хаяг олгох)
Router(config-if)# no shutdown (портыг байнгын идэвхитэй байлгах)
Router(config-if)# CTRL+Z
Router# write memory (шинэ тохируулгын утгуудыг санах ойд хадгалах)

Кабелийн үндсэн хэмжилт CISCO CATALYST 2900 SWITCH, VLAN үүсгэх, тохиргоо хийх

Баасан, 2008 оны 4-р сарын 4 | Нийтлэсэн Дэлгэрдалай
Лабораторийн ажил ¹ 01
1.1 Кабелийн үндсэн хэмжилт
Зорилго:
Кабель тестерийг (FLUKE DSP4000) ашиглан straight through (шууд), crossover(солибсон) холболтоор холбогдсон кабелиудад хэмжилт хийж тэдгээрийн холболт зөв хийгдсэн эсэхийг шалгана.
Үндсэн ойлголт:
UTP Ethernet cable: Кабель нь сүлжээний бүтэц ба түүнийг зохион байгуулахад шаардагддаг чухал хэсгүүдийн нэг юм. Сүлжээний үүсэх проблемүүд болон уг проблемийг шийдвэрлэхэд зарцуулах хугацааг багасгах үндсэн хүчин зүйл нь кабелийн чанар ба түүний холболтууд болно.
UTP зэсэн кабель нь өнөөгийн Ethernet сүлжээнд өргөн хэрэглэгдэж байна. Энэ кабель нь CAT3,CAT5,CAT5e,CAT6 гэх мэт олон төрөлд ангилагддаг. Эдгээр нь бүгдээрээ адил 8 утаснаас тогтох ба RJ45 коннектор ашигладаг. Сүлжээнд хэрэглэгддэг уг UTP кабель ихэвчлэн шууд(straight) ба солбисон(crossover) холболттой байдаг.
Кабель тестер: UTP кабелийн хэмжилтэд зориулсан RJ45 коннектор холбогдох оролттой, кабель дахь 8 утас тус бүрийн холболтыг зөв эсвэл буруу тогтсон эсэхийг шалгаж хянах дэлгэц дээр гаргана. Мөн кабелийн урт, унтралт зэрэг хэмжилтүүдийг гүйцэтгэдэг.
Шаардагдах зүйл:
-Кабелийн тестер
-Кабелиуд
Гүйцэтгэх дараалал:
Кабелийн тестерийн заавартай танилцаж хэмжих кабелийнхаа үзүүрүүдийг зохих үүрүүдэд хийнэ. Хэмжих кабелийн нэг төгсгөлийн RJ45-ийг тестерийн UTP/FTP үүр уруу хийж тестерийг асаана. Бүх утаснууд тасраагүй богино холболт болоогүйг шалгана. (Жич: Энэ нь pin тус бүрийг pin-тэйгээ холболт зөв тогтсон эсэхийг шалгахгүй.)
Алхам 1: 1-р кабелийг тестерийн RJ45 үүр уруу хий.
А. Кабелийн өнгө эсвэл дугаар:
Б. Кабелийн төрөл:
В. Кабелийн холболтийн төрөл:
Г. Кабелийн урт:
Д. Холболт тогтсон эсэх:

1.2 Шууд (Straight) холболттой кабель
Зорилго:
Компьютерээс Hub/Switch хоорондох холболтод зориулагдсан (straight) шууд холболттой Ethernet кабелийг T568-B (эсвэл T568 A) стандартаар бий болгох.
Үндсэн ойлголт:
Энэ лабораторийн ажлаар шууд холболттой CAT5 ангиллийн UTP Ethernet сүлжээний кабелийг үүсгэж түүний 8 утасны холболтууд нь зөв тогтсон эсэхийг шалгах хэмжилт хийнэ. Шууд холболт гэдэг нь кабелийн нэг үзүүр дэх 1-p утасны өнгө нөгөө төгсгөл дэх 1-р утасны өнгөтэй ижил байна. Гэх мэтчилэн 2,3,...8 утаснуудын хувьд мөн адил байна. Эдгээр холболтууд нь 10Base-T Ethernet-д зориулагдсан EIA/TIA 568-B эсвэл A стандартын дагуу хийгдэнэ. Уг стандартад кабелийн ямар өнгийн утаснууд RJ45 коннекторын аль pin-ий холбогдохыг заадаг. Компьютерийн сүлжээ карт ба Hub/Switch-уудын хоорондох зай 99 м-ээр хязгаарлагддаг. Шууд холболттой кабелийн нэвтрүүлэх хүлээн авах утаснуудыг солилцон залгах үйлдлийг Hub эсвэл Switch дээр гүйцэтгэнэ. 10/100 Base-T Ethernet сүлжээнд кабелийг 8 утасны 4 нь, 1000 base-T Ethernet сүлжээнд бүгд холболтод ашиглагдана.
Шаардагдах зүйл:
- 0.6-0.9м CAT5 кабель (групп бүрт)
- 4 RJ 45 коннектор (групп бүрт)
- RJ-45 хазагч бахь (RJ45 коннектор+ кабель)
- Кабель таслагч
- Кабель тестер
Гүйцэтгэх дараалал:
Алхам1. T568A эсвэл B стандартуудын аль нэгийг сонгох
-Хангалттай урттай кабель авах хэрэв тухайн бий болчихсон сүлжээнд зориулж шууд холболттой кабель үүсгэх гэж байгаа бол уг сүлжээнд ямар стандарт ашигласныг мэдэх
- Кабелийн 2 төгсгөл дэх 8 утасны өнгүүд коннекторын 8 pin-ийн өнгүүдтэй харгалзан ижил байна.
-Уг кабель нь PC->wallpanel, wire closet->hub/switch, pc->hub/switch хооронд ашиглагдана.
Алхам 2:Доорх таблиц ба диаграммыг ашиглан T568-B стандартын дагуу шууд холболттой кабелийг үүсгэнэ.
T568-B Cabling
Pin# Pair# Function Wire Color Used with 10/100 BASE-T Ethernet? Used with 100 BASE-T4 and 1000 BASE-T Ethernet?
1 2 Transmit White/Orange Yes Yes
2 2 Transmit Orange/White Yes Yes
3 3 Receive White/Green Yes Yes
4 1 Not used Blue/White No Yes
5 1 Not used White/Blue No Yes
6 3 Receive Green/White Yes Yes
7 4 Not used White/Brown No Yes
8 4 Not used Brown/White No Yes
Шууд холбогдлыг үүсгэх дараалал:





1. Төхөөрөмжүүд эсвэл төхөөрөмж флагийн хоорондох зайг тодорхойл. Тэгээд түүн дээр хамгийн багадаа 0.3 м нэм. Кабелийн max урт нь 3 м, стандарт урт нь 0.15м ба 0.25м
2. Тодорхойлсон уртын дагуу кабелаа таслан ав.
3. Кабелийн төгсгөлөөс 5см-ийн хэмжээтэй бүрхүүлийг сугалж авах.
4. Цухуйж гарсан 4 хос утсын T568-B стандартын дагуу дарааллуулж хос хосоор нь байрлуул.
5. 568-B стандартын утаснуудын өнгийн хуваарилалтын дагуу ногоон болон хөх хосуудын сонгож зохих байрлалд нь байрлуул.
6. 8 утсаа тэгшилж шулуун болгоод бүрхүүл кабелийн үзүүрээс
1.2см-1.3см хэмжээтэйгээр тасалж утасны үзүүрүүдийг тэнцүүлнэ. Утаснууд зөв дараалалдаа байгааг мөн хооронд нь салгасан хосуудын хооронд зай хамгийн бага (хоорондох шуугианыг багасгах) байгааг шалга.
7. RJ-45 коннекторыг кабелийнхаа төгсгөлд байрлуул, улаан шаргал
утас коннекторын эхэнд байрлах ёстой.
8. Кабелийг зөөлхөн түлхэж утасны үзүүрүүдийг коннекторын зэс флагад
тулгаж байрлуул. Ингээд утаснуудын дараалал зөв кабель сул хөдөлгөөнгүй байвал бахиар коннекторыг хазаж , холболтыг үүсгэнэ.
9. 3-8 алхмуудыг давтан, кабелийн нөгөө төгсгөлд коннекторыг залгаж шууд холболттой кабелийг бий болгоно.
10. Үүсгэсэн кабелиа FLUKE тестерээр шалга.

1.3(Crossover) Солбисон холболттой кабель
Зорилго:
Компьютер компьютер, switch to switch холболтод ашиглагддаг солбисон холболттой Ethernet кабелийг T658-B эсвэл A стандартаар үүсгэх.
Үндсэн ойлголт:
Энэ лабораторийн ажлаар CAT-5 UTP Ethernet солбисон холболттой кабелийг үүсгэх, түүн дээр хэмжилт хийнэ. Энэ кабелийн хувьд кабелийн нэг үзүүр дэх 2, 3-р хос утаснууд, нөгөө үзүүртэй инверслэгдэж (солбицон) холбогддог. Солбисон кабелийн утаснуудыг холболт нь нэг үзүүртэй EIA/TIA 568-B, нөгөө үзүүртэй 568-А стандартуудын дагуу хийгдэнэ.
Хэрэв солбисон кабель, Hub-ууд эсвэл switch-үүдийн хооронд холбогдож байвал түүнийг backbone кабель гэж нэрлэдэг. Ингэж backbone кабелиар ашиглагдахаас гадна бага хэмжээний LAN-д тусгаарлагдсан компьютерүүдийг эсвэл сервер компьютерийг Hub-гүйгээр холбоход хэрэглэнэ. Хэрвээ 2-оос дээш компьютерүүдийг холбохоор бол Hub эсвэл Switch хэрэгтэй болдог.
Гүйцэтгэх дараалал:
Дараах таблиц, диаграмм, алхмуудыг мөрдөн солбисон кабель үүсгэ. Кабелийн нэг төгсгөл 568В, нөгөө нь 568A стандартаар холболт хийгдэнэ. Энэ нь дамжуулах ба хүлээн авах хосуудыг (2 ба 3-р хосууд) хооронд нь солбицон холбох процесс юм. 10 Base-T,100 BastTx Ethernet-д энэ кабелийн 8 утасны зөвхөн 4 утас нь л ашиглагддаг.
T568-B Cabling
Pin# Pair# Function Wire Color Used with 10/100 BASE-T Ethernet? Used with 100 BASE-T4 and 1000 BASE-T Ethernet?
1 2 Transmit White/Orange Yes Yes
2 2 Transmit Orange/White Yes Yes
3 3 Receive White/Green Yes Yes
4 1 Not used Blue/White No Yes
5 1 Not used White/Blue No Yes
6 3 Receive Green/White Yes Yes
7 4 Not used White/Brown No Yes
8 4 Not used Brown/White No Yes


1. Төхөөрөмжүүд эсвэл төхөөрөмж флагийн хоорондох зайг тодорхойл. Тэгээд түүн дээр хамгийн багадаа 0.3 м нэм. Кабелийн max урт нь 3 м, стандарт урт нь 0.15м ба 0.25м
2. Тодорхойлсон уртын дагуу кабелаа таслан ав.
3. Кабелийн төгсгөлөөс 5см-ийн хэмжээтэй бүрхүүлийг сугалж авах.
4. Цухуйж гарсан 4 хос утсын T568-B стандартын дагуу дарааллуулж хос хосоор нь байрлуул.(шуугианыг багасгах)
5. 568-B стандартын утаснуудын өнгийн хуваарилалтын дагуу ногоон болон хөх хосуудын сонгож зохих байрлалд нь байрлуул.
6. 8 утсаа тэгшилж шулуун болгоод бүрхүүл кабелийн үзүүрээс
1.2см-1.3см хэмжээтэйгээр тасалж утасны үзүүрүүдийг тэнцүүлнэ. Утаснууд зөв дараалалдаа байгааг мөн хооронд нь салгасан хосуудын хооронд зай хамгийн бага (хоорондох шуугианыг багасгах) байгааг шалга.
7. RJ-45 коннекторыг кабелийнхаа төгсгөлд байрлуул, улаан шаргал утас коннекторын эхэнд байрлах ёстой.
8. Кабелийг зөөлхөн түлхэж утасны үзүүрүүдийг коннекторын зэс флагад тултал байрлуул. Ингээд утаснуудын дараалал зөв кабель сул хөдөлгөөнгүй байвал бахиар коннекторыг хазаж , холболтыг үүсгэнэ.
9. 568А стандартаар 3-8 алхмуудыг давтан, кабелийн нөгөө төгсгөлд коннекторыг залгаж солбицсон холболттой кабелийг бий болгоно.
10. Үүсгэсэн кабелиа FLUKE тестерээр шалга.

1.4 Rollover кабель
Зорилго:
Компьютерыг router/switch-ийн console port-той холбоход зориулагдсан rollover кабелийг үүсгэх.
Үндсэн ойлголт:
Энэ лаб ажлаар CAT5 UTP console rollover кабелийг бий болгож холболт зөв тогтсон эсэхийг хэмжиж шалгана.
Энэ кабель нь дунджаар 3м байх нь дээр боловч 7.6м хүртэл байж болно. Rollover cable нь router/switch-ийн конфигураци хийхийн тулд тэдгээрийн console port-ыг компьютерт холбоход хэрэглэдэг. Rollover кабель нь асинхрон цуваа интерфейсийг ашиглан router/switch-г холбогддог. Кабелийн 2 үзүүрт RJ45 коннекторийг холбох ба нэг үзүүр нь шууд RJ45 коннектороороо router/switch-ийн console port уруу, нөгөө үзүүрийн RJ45 нь DB9 терминал адаптер уруу холбогдож компьютерийн DB9 serial male port уруу холбогдоно. DB9 адаптер нь RJ45 коннекторийг 9 pin-ий female D коннектор болгон хувиргах үүрэг гүйцэтгэдэг. Rollover кабель нь Straight ба Crossover кабелиудаас өөр холболт үүсгэдэг. Кабелийн нэг төгсгөлийг 1-р pin нөгөө төгсгөлийг 8-р pin, 2-7, 3-6… гэх мэт холбогддог. Өөрөөр хэлбэл кабелийн 1 төгсгөл дэх утаснууд нөгөө төгсгөлдөө бүгд инверслэгдэн холбогдоно. Router/switch-тэй Rollover кабель нь хамт ирдэг. Энэ нь компьютерийн serial port-д зориулсан DB9 ба DB25 гэсэн 2 адаптертай байдаг. Кабелийн урт 2.4м байна. Энэ кабелийн үүсгэх зорилго нь уг кабель гэмтэх эсвэл гээгдэхэд түүнийг орлох Rollover кабелийг хийж чаддаг болгоход оршино.

Доорх хүснэгтийг ашиглан асуултад хариул. Энэ кабелийг үүсгэхэд тусламж болно.
RJ-45 rollover and DB9 Adapter.
Router or switch Console port (DTE) RJ-45 to RJ-45 Rollover Cable (left end) RJ-45 to RJ-45 Rollover Cable (right end) RJ-45 to DB9 Adapter Console Device (PC workstation serial port)
Signal From RJ-45 Pin No. To RJ-45 Pin No. DB9 Pin No. Signal
RTS 1 8 8 CTS
DTR 2 7 6 DSR
TxD 3 6 2 RxD
GND 4 5 5 GND
GND 5 4 5 GND
RxD 6 3 3 TxD
DSR 7 2 4 DTR
CTS 8 1 7 RTS
Signal Legend: RTS = Request To Send, DTR = Data Terminal Ready, TxD = Transmit Data, GND = Ground (One for TxD and one for RxD), RxD = Receive Data, DSR = Data Set Ready, CTS = Clear To Send.















Лабораторийн ажил ¹02
Локал сүлжээг суурилуулах ба зохион байгуулах
LAN сүлжээний ойлголт
Өгөгдлийн сүлжээг хамрах хүрээгээр нь
• Локаль сүлжээ буюу дотоод сүлжээ LAN (Local-area network) урт нь 1км.
• Хотын сүлжээ буюу хот доторх сүлжээ MAN (Metropolitan-area network) сүлжээний урт 1км-10км.
• Глобаль сүлжээ буюу тив, улс хоорондын сүлжээ (WAN) Wide-area network гэж ангилна. 10км-с дээш.
Дээрх сүлжээнүүд нэгдэж , дэлхийн мэдээллийн сүлжээ болох Интернэт сүлжээг үүсгэнэ.

Зорилго:
•Control Panel/Network рүү орж сүлжээний тохиргоог тохируулах ба шалгах
•Crossover (солбисон) кабель ашиглан 2 компьютерийг хооронд холбон энгийн локал сүлжээ үүсгэх
•Hub ба Straight (шууд) кабель ашиглан компьютерүүдийг хооронд холбон энгийн локал сүлжээ үүсгэх
•Компьютеруудыг хооронд нь шинэ Workgroup үүсгэн энгийн локал сүлжээ үүсгэх
•Hub-аар холбогдсон mini-LAN (локал сүлжээ)-г Internet-д холбох
•ICMP Ping командыг ашиглан сүлжээнд холбогдсон компьютерүүдийг хоорондхи TCP/IP холболтыг шалгах

Үндсэн ойлголт
Энэ лабораторийн ажлаар компьютерүүдийг хэрхэн холбож энгийн peer-to-peer локал сүлжээ үүсгэх талаар дадлага ажил хийх ба Windows XP үйлдлийн систем ашиглана. Нэг компьютерийн share тавигдсан Folder-ийг нөгөө компьютероос хандана. Энэ ажил нь доорхи 4 хэсэгт хуваагдана.

Дасгал A
Crossover (солбисон) кабелиар нэг компьютерийн сүлжээ картнаас нөгөө компьютерийн сүлжээ карт руу холбож 2 компьютерийг хооронд нь шууд холбоно. Хоёроос олон компьютерүүдийг холбоход HUB шаардлагатай энэ ажлаас харах болно.

Дасгал Б
Хоёр болон түүнээс дээш компьютерүүдийг хооронд нь Straight (шууд) кабель ашиглан HUB-аар холбоно. HUB ашиглахад, холбогдох компьютерүүдийг тоо түүний портны тооноос хамаарна. HUB нь 4,8,16,24 порттой байдаг.

Тайлбар: А ба Б-р дасгалын хувьд холбогдох компьютерүүдийг сүлжээ картны install болон тохиргоо зөв эсэхийг шалга. Мөн TCP/IP протоколын тохиргоонууд, IP address, subnet mask-ыг тус тус шалга.

Дасгал В
Control Panel/System/Computer name дотроос Wordgroup-ын нэрийг өөрчлөх. Сүлжээнд орох бүх компьютерүүд ижил Workgroup-тэй болох ёстойг анхаар. Workgroup-ыг солисон дараа компьютероо restart хий.
My Network Places/ Workgroup-руу орон дээр үүсгэсэн group-д байгаа компьютерүүдийг харж болно.

Дасгал Г
Hub-аар холбогдсон компьютерүүдийг өөр Straight (шууд) кабелиар Switch рүү холбож Internet-т холбоно. Browser ашиглан WEB Site рүү ханд.

Шаардагдах зүйл:
• Сүлжээ карттай компьютерүүд
• Дасгал А: 1 Cat5 Crossover кабель. Компьютерүүдийг HUB-гүй холбоход ашиглагдана.
• Дасгал Б: Ethernet hub (4 or 8 портын) ба straight кабелиуд.
• Дасгал Г: Үүссэн mini-lan сүлжээг Internet-д холбохын тулд Hub-д зориулж нэмэлт 1 straight кабель ашиглагдана.
Энэ лаб-д: 2 компьютерээс тогтох жижиг хэмжээний peer to peer Ethernet LAN-г үүсгэнэ. Алхам бүрт байгаа доорхи асуултуудад хариулах шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг хянах ба тохируулах болно.
Тэмдэглэл: Алхам 1 ба 2 - нь (Локал сүлжээний физик холболт) ялгаатай хийгдэнэ.
Харин 3-р алхамаас эхлэн ижил ба учир нь эдгээр алхамууд зөвхөн тухайн компьютерүүдэд хамааралтайгаар гүйцэтгэгдэх үйлдлүүд юм.

Алхам 1. Локал сүлжээний холболтуудыг шалгах:
Даалгавар: Кабелиудыг шалгах

Дасгал А: 1 САT5 crossover (солбисон) кабель 2 компьютерийг холбоход ашиглана. СAT5 кабелийн утаснууд зөв холбогдсон эсэхийг шалгана. 2 ба 3 хос утаснууд солбиж залгагдсан байх ёстой.

Дасгал В: компьютер тус бүрээс гарч Hub-д залгагдсан кабелиудыг шалга. Бүх утаснууд шууд холбогдсон байх ёстой.

1. Кабелиуд зөв холбогдсон байна уу?

Алхам 2. Холболтуудыг гүйцэтгэх.
Даалгавар: компьютерүүдийг (В дасгалд Hub-ыг) шалга.

Дасгал А: компьютерүүдэд NIC (сүлжээ карт) зөв install-дсан эсэхийг шалга. Холболтуудыг гүйцэтгэж төхөөржүүдийг асаа.

Дасгал В: 1-р компьютер Hub-ны 1-р портод, 2-р компьютер Hub-ны 2-р портод холбон төхөөрөмжүүдийн тэжээлийг өг. 2 компьютерийн NIC (сүлжээ карт)-д ногоон гэрэл, Hub-ийн 1,2-р портод ногоон гэрэл асаж байгаа эсэхийг шалга. Хэрвээ ногоон гэрлүүд асахгүй бол кабелийн холболт эсвэл кабелийн утаснуудын холболт буруу байна.

1. NIC-ийн properties дэлгэцэнд юу гарч байна?

Алхам 4: ТСР/IP protocol-ийн тохиргоог шалгах.
Даалгавар: Control Panel->Networks->LAN connection Properties руу орж TCP/IP protocol-ийг сонгож properties товчлуурыг дар. IP address ба subnet mask-ийг шалга.
Тайлбар: The IP хаяг, subnet mask-ыг бичиж ав. Тэгээд С ангилалын сүлжээний IP хаяг өг. Subnet mask нь 255.255.255.0 (default ) байна.

1. IP хаяг ба Subnet mask тавигдсан уу?

Алхам 5: IPCONFIG коммандыг ашиглан ТCP/IP protocol-ийн тохиргоог шалга.
Даалгавар: Start->Accessories->Command Prompt-руу орж Ipconfig коммандыг гүйцэтгэ.

Work station 1 Name: Work station 2 Name:
IP address: IP address:
Subnet Mask: Subnet Mask:
Default gateway Default gateway

Aлхам 6: Net send коммандаар сүлжээнд холбогдсон компьютерүүдэд мэссэж илгээх.
Даалгавар: Net send коммандыг ашиглан Start->Accessories->Command Prompt орж Net send IP address(холбогдсон РС-ны IP хаяг) коммандыг гүйцэтгэ.

Aлхам 7: Ping командаар сүлжээний холболтыг шалгах
Даалгавар: Ping командыг ашиглан үндсэн TCP/IP хоболтыг шалга. Start->Accessories->Command Prompt орж Ping IP address(холбогдсон РС-ны IP хаяг) коммандыг гүйцэтгэ.

1. Ping коммандын үр дүнг бич.

Aлхам 8: Windows Networking options
Даалгавар: Сүлжээний тохиргоог шалгах. Control Panel->Networks->LAN connection Properties орж доорхи сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд тохируулсан эсэхийг шалгах.
•TCP/IP protocol
•The NIC adapter
•Microsoft Networks client
•File and Printer sharing for Microsoft Networks
Мөн дээр дурдсанаас өөр адаптер, протоколууд уг жагсаалтанд байх энэ лабораторид тэдгээр нь шаардлагатай бус.

Adapter (NIC)
Protocol (TCP/IP)
Client (for Microsoft Networks)
Other adapters/protocols/clients

Aлхам 9: Sharing folder үүсгэх, шалгах.
Даалгавар: Windows Explorer руу орж /Testfolder/ folder үүсгэж, share тавь. My Network Places руу орж Sharing folder-ыг шалга.
1. Sharing folder-т хандаж болж байна уу?

Нээлттэй системийн тухай ойлголт ба стандартчилал

Стандартчилалын ашигтай тал нь компьютерын сүлжээнд онцгой ач холбогдолтой байдаг. Сүлжээний мөн чанар нь төрөл бүрийн төхөөрөмжийг нэгтгэхэд байдаг тул тэдгээрийн таарамжийн асуудал хурцаар тавигдана. Бүх үйлдвэрлэгчдэд сүлжээний төхөөрөмж үйлдвэрлэх ерөнхий дүрэм мөрдүүлэхгүйгээр сүлжээ байгуулах асуудал хүндрэлтэй болж байсан. Ийм учраас компьютерын хөгжлийн гол түлхүүр нь стандартчлал болж байсан ба ямар ч шинэ технолог харгалзах стандартаар батлагдаж байж хэрэглээнд нэвтэрдэг байна.
Компьютерийн сүлжээнд стандартчлалын үндэс нь сүлжээний харилцан үйлчлэлийн хэрэгслийг бүтээхэд олон түвшинт арга хэрэглэх явдал байдаг.
Олон түвшинт арга.Протокол.Интерфейс.Протоколын стек.
Сүлжээн дэх төхөөрөмжүүдийн хоорондох харилцан үйлчлэлийг зохион байгуулах нь нэлээд хүнд асуудал байдаг. Хүнд асуудлуудыг шийдэхийн тулд задаргаа хийх арга буюу нэг хүнд асуудлыг хэд хэдэн хялбар асуудлууд буюу хэсэгт хуваадаг.
Зураг 1.20 Асуудлыг задлах
Задлах ажиллагаа нь өөрийн асуудлаа шийдэж буй хэсэг бүрийн үүргийг тодорхойлоход болон тэдгээр хэсгүүдийн хоорондох интерфейсийг (харилцааг) тодорхойлоход оршино. Үүний үр дүнд асуудлын логик хялбарчлалд хүрэхээс гадна хэсэг бүрийг бусдаас нь хамааралгүйгээр тус тусад нь өөрчлөх боломжтой болох юм.
Задаргааны үед ихэвчлэн олон түвшинт аргыг хэрэглэдэг. Үүний тулд хэсгүүдийг түвшинд хуваана. Түвшнүүд нь шатлал үүсгэх ба өөрөөр хэлбэл дээд болон доод түвшнүүдэд хуваагдана.
Зураг 1.21 Олон түвшинт арга – асуудлын шатлалыг үүсгэх
Түвшин бүрд байгаа хэсгүүд нь өөрийн асуудлыг шийдэхийн тулд зөвхөн доод түвшний хэсгүүдэд хүсэлт гаргадаг байхаар зохион байгуулагдсан байна. Мөн нөгөө талаас нэг түвшинд байгаа хэсгүүд нь ажлынхаа үр дүнг зөвхөн дээд түвшний хэсгүүдэд дамжуулах ёстой. Ийм шаталсан задаргаа нь түвшин бүрийн үүрэг, тэдгээрийн хоорондын интерфейсийг тодорхойлсноор хийгдэнэ. Интерфейс нь доод түвшний дээд түвшиндээ үзүүлж буй функцуудын нэгдэл юм. Шаталсан задаргааны үр дүнд түвшнүүд нь харьцангуй бие даасан байдалтай болох ба ингэснээр тэдгээрийг хялбараар солих боломж бүрдэнэ.
Сүлжээний хэрэгслүүдийн харилцан үйлчлэл нь үүнтэй адилаар шатлалтай зохион байгуулагдсан хэсгүүдийн олонлог хэлбэрээр дүрслэгдэж болно. Жишээ нь доод түвшний хэсгүүд нь хөрш зангилаануудын хооронд цахилгаан дохиог найдвартай дамжуулах асуудлыг шийдэж байг. Үүний дээд түвшний хэсгүүд нь доод түвшнийхээ функцуудыг ашиглан бүх сүлжээгээр мэдэгдэл тээвэрлэлтийг зохион байгуулж болно. Хамгийн дээд түвшинд хэрэглэгчдэд файлын, хэвлэх алба гэх мэт албадад хандах хандалтыг зохион байгуулах хэсгүүд ажиллана. Энэ нь сүлжээний харилцан үйлчлэлийг зохион байгуулах ерөнхий асуудлыг дэд асуудлуудад хуваах олон боломжуудын нэг юм.
Системийн функцийг тодорхойлох болон зохион байгуулахад олон түвшинт аргыг хэрэглэх нь зөвхөн сүлжээний хэрэгслүүдэд ашиглагддаггүй. Ийм загварыг жишээ нь дотоод файлын системд хэрэглэх ба файлд хандах хүсэлтийг программын хэд хэдэн түвшнээр ээлжлэн боловсруулдаг.
Зураг 1.22 Файлын системийн олон түвшинт загвар
Хүсэлтийг дээд түвшинд хүлээн авч, файлын нэрийг уншаад, түүний дугаарыг олно. Дараагийн түвшинд дугаараар нь уг файлын үндсэн шинж чанар болох хаяг, хандалтын атрибут г.м-г тодорхойлно. Дараа нь доод талын түвшинд файлд хандах эрхийг шалгаад, файлын дотор хэрэгтэй өгөгдлийг агуулах хэсгийг тооцсоны дараа дискний драйверын тусламжтайгаар гадаад төхөөрөмжтэй физик солилцоо хийнэ.
Мэдэгдэл солилцох үйл явцад хоёр машин оролцдог буюу хоёр шатлалын зөвшилцлийг зохион байгуулах хэрэгтэй болдог учир сүлжээний харилцан үйлчлэлийн хэрэгслүүдийг олон түвшинт байдлаар үзүүлэхэд өөрийн онцлогтой байна. Мэдэгдэл солилцох үед хоёр талаас олон зүйл дээр тохиролцох хэрэгтэй байдаг. Жишээ нь цахилгаан дохионы түвшин ба хэлбэр, мэдэгдлийн уртыг тодорхойлох арга, мэдээллийг шалгах арга гэх мэтийг тохиролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тохиролцоо нь бит дамжуулах хамгийн доод түвшнээс эхлээд сүлжээний хэрэглэгчдэд сервис зохион байгуулж буй дээд түвшинд хүртэл хийгдэх ёстой.
Дараах зурагт хоёр зангилааны харилцан үйлчлэлийг харуулав.
Зураг 1.23 Хоёр зангилааны харилцан үйлчлэл
Тал бүрээс харилцан үйлчлэлийн хэрэгсэл нь дөрвөн түвшнээр тодорхойлогджээ. Энэ хоёр зангилааны харилцан үйлчлэлийг харгалзах түвшинд байгаа хос бүрийн харилцан үйлчлэлийн дүрмүүдийн цуглуулгаар тодорхойлж болно. Өөр өөр зангилаан дээр ижил түвшинд байрлах сүлжээний бүрдэл хэсгүүдийн хоорондоо мэдэгдэл солилцох дараалал ба хэлбэрийг тодорхойлох дүрмийг протокол гэж нэрлэнэ.
Нэг зангилаанд орших хөрш хоёр түвшний харилцан үйлчлэл нь мөн тодорхой дүрмээр, стандартчлагдсан хэлбэрийн мэдэгдлүүдийн тусламжтайгаар гүйцэтгэгдэнэ. Эдгээр дүрмийг интерфейс гэж нэрлэнэ. Интерфейс нь уг түвшний хөрш түвшиндээ үзүүлэх сервисүүдийг тодорхойлно. Протокол ба интерфейс нь нэг ойлголт боловч сүлжээний орчинд протокол өөр өөр зангилаанд байрлах ижил түвшний хэсгүүдийн, интерфейс нь нэг зангилаан дахь хөрш түвшин дэх хэсгүүдийн харилцан үйлчлэлийн дүрмийг тодорхойлдог.
Түвшин бүр нь өөрийн протоколыг тодорхойлохоос гадна хөрш түвшнүүдэйгээ харилцах интерфейсээ тодорхойлох ёстой.
Зангилаанууд сүлжээнд харилцан үйлчлэхэд хангалттай протоколуудыг шаталсан хэлбэрээр зохион байгуулсныг холбооны протоколын стек гэж нэрлэнэ.
Холбооны протоколыг программаар болон аппаратаар хэрэгжүүлж болдог. Доод түвшний протоколууд нь программ болон аппаратын хэрэгслүүдийг хослуулан, дээд түвшний протоколууд цэвэр программын хэрэгслээр хийгдсэн байдаг.
Ямар нэг протоколыг хэрэгжүүлж байгаа программыг заримдаа “протокол” гэж нэрлэдэг. Протокол болон түүний программын хоорондох ялгаа нь ямар нэг асуудал болон түүнийг шийдэж буй программын хоорондох ялгаатай адил юм.
Нэг алгоритмыг янз бүрээр программчлаж болдог. Үүнтэй адилаар протокол нь хэд хэдэн янзаар хийгдсэн байж болно. Иймд протоколуудыг харьцуулахдаа ажиллагаанаас нь гадна программ нь хэр бичигдсэнийг анхаарах хэрэгтэй.
Протокол нь компьютераас гадна цуглуулагч,гүүр, холбогч, чиглүүлэгч гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдээр хэрэгжүүлэгдэж болно. Учир нь компьютеруудын хоорондох холбоо нь шууд бус төрөл бүрийн холбооны төхөөрөмжүүдийг дамжин явагддаг. Төхөөрөмжийн төрөлөөс хамааран түүн дотор аль нэг протоколыг суулгаж өгсөн байна.
OSI загвар
Протокол нь харилцан үйлчилж байгаа хоёр объект буюу хоёр компьютерийн хоорондын зөвшилцөл байдаг боловч энэ нь стандартдчлагдаагүй байдаг. Гэвч практикт сүлжээ байгуулахдаа стандарт протоколуудыг ашиглахыг хичээдэг. Энэ нь тухайн байгууллагын, үндэсний эсвэл олон улсын стандарт байж болно.
80-аад оны эхээр ISO (International Standards Organization), ITU-T (International Telecommunications Union – Telecommunication sector) болон бусад стандартчлалын байгууллагууд сүлжээний хөгжилд түлхэц өгсөн загварыг боловсруулжээ. Энэ загварыг нээлттэй системүүдийн харилцан үйлчлэлийн загвар (Open System Interconnection, OSI) буюу OSI загвар гэж нэрлэнэ. OSI загвар нь системүүдийн харилцан үйлчлэлийн төрөл бүрийн түвшнийг тодорхойлж, стандарт нэр өгч түвшин бүрийн гүйцэтгэх үүргийг зааж өгсөн. Энэ загвар нь 70-аад оны үед компьютерийн сүлжээ байгуулж байх үед хуримтлагдсан туршлагын үндсэн дээр бүтээгджээ. Уг загварын бүрэн тайлбар нь 1000 гарам хуудас текст байдаг байна.
Зураг 1.25 Нээлттэй системүүдийн харилцан үйлчлэлийн загвар ISO/OSI
OSI загварт үйлдлийн систем, системийн программын болон аппарат хэрэгслүүдээр хийгдэх системийн харилцан үйлчлэлийн хэрэгслүүдийг тодорхойлдог. Уг загварт хэрэглэгчдийн программуудын харилцан үйлчлэлийн хэрэгслүүд ордоггүй. Программууд нь өөрийн харилцан үйлчлэлийн протоколоо системийн хэрэгслүүдэд хандан гүйцэтгэдэг. Иймд хэрэглэгчийн түвшин ба программуудын харилцан үйлчлэлийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Мөн программ нь OSI загварын дээд түвшнүүдийн үүргийг биелүүлж болно. Жишээ нь өгөгдлийн санг удирдах зарим системүүд файлд алсаас хандах өөрийн гэсэн хэрэгсэлтэй байдаг. Энэ тохиолдолд программ нь алслагдсан системд хандахдаа системийн файлын албыг ашиглалгүйгээр OSI моделийн дээд түвшнүүдийг алгасч, доод түвшинд байрлах сүлжээгээр мэдэгдэл дамжуулах түвшний системийн хэрэгслийг ашигладаг.
Жишээ нь ямар программ хэрэглэгчийн түвшинд хүсэлт гаргаж, файлын албанд хандаж байг. Энэ хүсэлтийг үндэслэн хэрэглэгчийн түвшний программ хангамж стандарт хэлбэртэй мэдэгдлийг үүсгэнэ. Энгийн мэдэгдэл нь толгой хэсэг ба өгөгдлийн талбараас бүрдэнэ. Толгой хэсэгт хүлээн авагч компьютерт сүлжээгээр дамжуулж, юу хийх ёстойг нь тодорхойлсон албан мэдээллийг агуулна. Уг тохиолдолд толгой хэсэгт файлын байрлал, түүнд хийгдэх үйлдлийн тухай мэдээлэл агуулагдах ёстой. Өгөгдлийн талбар нь хоосон байх буюу файлд бичих өгөгдлийг агуулсан байж болно. Энэ өгөгдлийг хаягаар нь хүргэхийн тулд доод түвшнүүд олон асуудал шийдэх ёстой.
Мэдэгдлийг үүсгэсний дараа хэрэглэгчийн түвшин түүнийг стекийн дагуу дүрслэлтийн түвшинд хүргэнэ. Дүрслэлтийн түвшний протокол хэрэглэгчийн түвшний толгой хэсгээс авсан мэдээллийн дагуу зохих үйлдлүүдийг гүйцэтгээд уг мэдэгдэлд өөрийн албан мэдээлэл болох дүрслэлтийн түвшний толгой хэсгийг нэмэх ба тэнд хүлээн авах компьютерын дүрслэлтийн түвшинд зориулсан заалтууд агуулагдана. Энэ мэдэгдэл нь доош синхрончлох түвшинд шилжих ба уг түвшин нь өөрийн толгой хэсгээ нэмэх гэх мэтээр үргэлжлэнэ.(Зарим протоколууд нь мэдэгдлийн эхэнд бус төгсгөлд нь “сүүл” байдлаар албан мэдээллээ байрлуулдаг.) Эцэст нь мэдэгдэл физик түвшинд хүрэх ба тэндээс нь холболтын шугамаар хүлээн авах компьютер руу нь дамжуулна. Энэ үед мэдэгдэл нь бүх түвшний толгой хэсгийг агуулсан байна.
Зураг 1.26 Төрөл бүрийн түвшин дэх мэдэгдлийн агуулагдсан бүтэц
Мэдэгдэл, очих ёстой компьютер дээрээ хүрээд физик түвшнээр ороод дээш шилжиж эхэлнэ. Түвшин болгон өөрийн харгалзах толгой хэсгийг шинжлээд өөрийн үүргийг гүйцэтгэн, толгой хэсгээ арилгаад мэдэгдлийг дээд түвшиндээ шилжүүлэн өгнө.
Мэдэгдэл (message) гэсэн ойлголтоос гадна сүлжээний мэргэжилтнүүдийн өгөгдөл солилцох өөр нэгжүүд байдаг. ISO стандартад төрөл бүрийн түвшний протоколуудын дамжуулж байгаа өгөгдлийн нэгжийг протоколын өгөгдлийн блок (Protovol Data Unit - PDU) гэж нэрлэдэг. Тодорхой түвшний өгөгдлийн блокуудыг тусгай нэрээр: кадр (frame), багц (packet), дейтаграмм (datagram), сегмент (segment) гэж нэрлэнэ.
OSI загварт протоколын хоёр үндсэн төрөл байдаг. Холболттой (connection-oriented) протоколд өгөгдөл дамжуулахын өмнө илгээгч ба хүлээн авагч нь холбоо тогтоож, өгөгдөл солилцох үедээ ашиглах зарим параметрүүдээ сонгодоно. Харилцаа дууссаны дараа энэ холболтоо тасалдаг. Холболттой харилцан үйлчлэлийн нэг жишээ нь телефон утас юм.
Хоёр дахь төрлийн протоколууд нь урдчилан холболт хийдэггүй. Ийм протоколуудыг дейтаграмын протоколууд ч гэж нэрлэдэг. Илгээгч нь мэдэгдлийг бэлэн болохоор нь явуулна. Захианы хайрцаг руу захиаг хийх нь холболтгүй ажиллагааны жишээ юм. Компьютеруудын харилцан үйлчлэлд эдгээр протоколууд хоёулаа ашиглагддаг.
OSI загварын түвшнүүд
Физик түвшин.
Физик түвшин (Physical Layer) нь коаксиал кабель, хос ороолттой кабель, шилэн кабель болон орон нутгийн тоон сувгаар бит дамжуулахад хэрэглэгдэнэ. Энэ түвшинд дамжуулах зурвас, шуугианы хамгаалалт, долгионы эсэргүүцэл гэх мэт өгөгдөл дамжуулах орчны шинж чанарууд нөлөөлдөг. Мөн энэ түвшинд дискрет мэдээллийг дамжуулж буй цахилгаан дохионы шинж чанарууд болох импульсийн фронтын эгцрэлт, дамжуулагдах дохионы хүчдэлийн болон гүйдлийн түвшин, кодчилолын төрөл, дамжуулалтын хурд гэх мэтийг тодорхойлдог. Үүнээс гадна залгууруудын төрөл, болон контакт бүрийн зориулалтыг стандартчилсан байдаг.
Физик түвшний функцууд нь сүлжээнд холбогдож байгаа бүх төхөөрөмжид хэрэгжүүлэгдсэн байдаг. Компьютерын талаас физик түвшний функцууд нь сүлжээний адаптер болон цуваа портоор гүйцэтгэгдэнэ.
Физик түвшний протоколын жишээгээр Ethernet технологийн 10-Base-T-г нэрлэж болох ба үүнд 3-р төрлийн, 100 Ом-ын долгионы эсэргүүцэлтэй, RJ-45 залгуур ашиглах экрангүй хос ороолттой утсыг физик сегментийн урт нь 100м-ээс ихгүй байхаар ашиглаж, өгөгдлийг манчестерын кодоор дүрслэх гэх мэт орчны болон цахилгаан дохионы бусад шинж чанаруудыг ашигласан байдаг.
Сувгийн түвшин. Физик түвшинд зөвхөн битүүдийг дамжуулдаг. Гэхдээ зарим сүлжээнд холбооны шугам нь дундынх байж болдгийг буюу дамжуулах орчин чөлөөгүй байж болохыг тооцдоггүй. Иймд сувгийн түвшний ( Data Link Layer) нэг үүрэг нь дамжуулах орчныг чөлөөтэй байгаа эсэхийг шалгах байдаг. Сувгийн түвшний бас нэг үүрэг нь алдааг илрүүлж засах юм. Үүний тулд битүүдийг бүлэглэн түүнийгээ кадр (frame) гэж нэрлэдэг. Сувгийн түвшин нь кадр бүрийг ялгахын тулд эхлэл төгсгөлд нь битийн тусгай дараалал нэмж, кадрын бит бүрийг тодорхой аргаар боловсруулан шалгах нийлбэрийг олоод кадрт залгаж өгснөөр зөв дамжуулалтыг хангадаг. Сүлжээгээр ирсэн кадрыг хүлээн авагч нь ирсэн өгөгдлийн шалгах нийлбэрийг дахин тооцоолоод кадрт байгаа шалгах нийлбэртэй тулгаж үздэг. Хэрэв таарч байвал кадрыг зөв гэж үзээд хүлээж авна. Харин шалгах нийлбэрүүд таарахгүй байвал алдаа гарлаа гэж үзнэ. Сувгийн түвшин нь алдааг илрүүлэхээс гадна алдаатай кадрыг дахин илгээснээр түүнийг засах боломжтой болгодог. Гэвч Ethernet болон frame relay протоколуудад алдааг засах хэсгийг хэрэгжүүлээгүй байдаг.
TCP/IP (Transport Control Protocol/Internet Protocol)
IP Интернет протокол гэдэг нь интернэтээр нэг компьютер нєгєє рїїгээ єгєгдєл илгээж байгаа арга буюу протокол юм. Уг протокол нь холболт бус хандалтад юм. Интернэт хэрэглэж буй компьютер болгон интернэтэд орсон бусад компьютерээсээ ялгагдах IP хаягтай байна. Єгєгдєл явуулах болон авахад єгєгдєл нь багц гэгдэх жижиг хэсгїїдэд хуваагдана. Бїх багц нь интернэтийн жижиг хэсгийг ойлгож чадах gateway коипьютерт эхлээд очно. Gateway компьютер нь очих газрын хаягийг уншаад дараагийн gateway компьютер руу багцыг илгээнэ. Ингэсээр єєрийн сїлжээ болон домэйнд харъялагдах багц гэж таних gateway компьютер хїртэл энэ процесс явагдана. Багцууд нь илгээгдсэн дарааллаасаа єєр дарааллаар ирж болдог. Їїнийг IP-аар илгээдэг.
Їїнийг эсрэг протокол болох Transmission Control Protocol(TCP) нь зєв байранд нь оруулдаг. IP нь харилцааны тєгсгєлийн цэгїїдийн хооронд харилцаа їргэлжлэхгїй байгааг илэрхийлдэг харилцааны протокол юм. Интернэтээр зєєгдєж байгаа бїх багц нь бусад єгєгдлийн нэгжтэй харилцаагїй бие даасан байхыг шаарддаг. Open Systems Interconnection (OSI)-д IP нь сїлжээний 3-р їед байдаг. Энэ протокол нь єгєгдлийг дамжуулахдаа тухайн дамжуулж буй єгєгдлийн ємнє IP header гэж нэрлэгдэх мэдээллийг залгадаг. Эдгээр мэдээллїїд нь сїлжээгээр єгєгдлийг дамжуулах, чиглїїлэхэд шаардлагатай бїх мэдээллийг агуулж байдаг.

TCP Transmission Control Protocol нь холболт хандалтад протокол юм. TCP нь TCP/IP stack-н сїлжээний тївшинд їйл ажиллагаагаа явуулдаг.ТСР нь дараах їндсэн 7-н шинж чанартай байдаг.
а) Connection Orientation b) Point-to-Point c) Complete Reliability d) Full duplex Connection e) Stream Interface f) Reliable Connection Start Up
TCP-г end-to-end протокол гэдэг. Учир нь тэр нэг компьютер дэх программаас нєгєє компьютер дэх программ руу шууд холбогддог байна. OSI загварын application тївшний программуд нь ТСР хэлбэрийн холболт тогтоох єгєгдлийг илгээх ба хїлээн авах, холболтыг хаах зэрэг хїсэлтийг тавьж чаддаг. ТСР-р їїсгэгдсэн холболтыг виртуал холболт гэдэг бєгєєд учир нь энэ холболтыг Программ хангамжаар гїйцэтгэдэг байна. ТСР нь мэдээллийг дамжуулахдаа IP-г ашигладаг бєгєєд, ТСР мэдэгдэл бїр нь IP датаграммд агуулагдаж, интернэтээр дамжуулагддаг байна. Датаграмм хїлээн авагчид хїрэх їед IP нь мэдээллийг ТСР-д дамжуулдаг. Хэдийгээр ТСР нь мэдэгдэл дамжуулахдаа IP-г ашиглаж байгаа хэдий ч IP нь тухайн мэдээллийг унших буюу хувиргах їйлдлийг хийж чаддаггїй байна.
TCP/IP интернэт протокол
Протоколууд нь сїлжээний компьютерїїд ба сїлжээний хэрэглээний хооронд мэдээллийн урсгалыг тодорхойлдог. 1969 онд Defence Advanced Research Projects Agency (DARPA) -ийн гаргасан ARPANET нэртэй сїлжээг одоогийн интернэтийн буюу дэлхийн хамгийн том сїлжээний эхлэл болсон гэж їздэг. TCP/IP протокол анх 1983 онд Military Standarts (MIL: STD) -аар батлагдсан бєгєєд эхэн їедээ батлан хамгаалахад ашиглаж байсан.
TCP/IP протокол нь: Vнэгvй бєгєєд компьютерийн техник хангамж болон їйлдлийн системээс хамаарахгїй ажилладаг. Ямар нэг физик сїлжээлжээний техникээс хараат бус ажилладаг бєгєєд энэ нь олон тєхєєрємжрлийн компьютерийн сїлжжээг нэгтгэх боломж олгодог.
TCP/IP нь Ethernet, TokenRing, DialUp line болон Х25net-д ажиллах чадвартай. Хэрвээ сїлжээ Интернэт шиг том хэмжээтэй бол сїлжээнд буй тєхєєрємжїїдийг хаяглах боломжтой.
IP хаяг нь сїлжээ ба сїлжээн дэхь хїлээн авагчийг танихад хэрэглэгддэг IP нь сїлжээгээр дамжин нэг тєхєєрємжєєс нєгєє рїї мэдээлэл явуулах шийдвэр гаргахад ашиглагдана. Энэ тєхєєрємжвшинд мэдээллийг датаграмд багцалж бусад хїлээн авагч ба сїлжээнїїдэд тараана.
TCP/IP нь єгєгдлийг сегментїїдэд загварчилдаг ба тэдгээрийг IP дамжуулахаар явуулдаг. IР хаяг ба портын дугаарын комбинацыг Socket гэнэ. Telnet-ийн хэрэглэгч 23-р порт хаягт, FTP хэрэглэгч 20 ба 21-р портыг хэрэглэдэг.
0-255-р портууд нь Internet Adminstrator -ийн функцуудаар холбогддог. 255-аас дээш бїх портууд нь дотоод хэрэглээ ба шинэ хэрэглэгчдэд зориулагддаг.
TCP/IP протоколын бїл
TCP/IP протоколын бїл гэдэг нь харилцан бие биеэ гїйцээдэг ба бие биетэйгээ нягт холбоо бїхий протоколууд юм. TCP/IP-ийн бїл нь олон протоколоос тогтдог ба тэд тус бїрийн їїрэгтэй. Протокол бїр нь сїлжээний єгєгдлийг янз бїрийн форматад хїлээн авч мєн янз бїрийн ялгаатай боломжийг агуулдаг. Сїлжээний тївшин тїїнд тохирох протоколуудын хослолыг стек протокол гэнэ. Дараах єргєн дэлгэрсэн протоколууд байна.
1. IP- Сїлжээний тєвшний протокол, сїлжээний компьютерїїдийн хооронд єгєгдлийг зєєдєг.
2. TCP- Зєєврийн протокол, єгєгдлийг интернэтийн хавсралт программын хооронд зєєдєг.
3. UDP- Хэрэглэгчдийн датаграмын протокол, мєн программын хооронд єгєгдєл дамжуулах боловч TCP-г бодвол энгийн, найдвартай.
4. ICMP- Интернэтийн мэдэгдэл удирдар протокол. Алдааны тухай бусад зїйлсийн талаарх мэдэгдлийг зохицуулдаг.
5. IGMP- Энэ протокол нь группын мэдээлэлтэй ажилладаг.
6. ARP- Хаягийг шийдвэрлэх протокол
7. RARP-ARP-эсрэг
8. SMTP-Энгийн мэйл дамжуулах протокол
Small Computer System Interface (SCSI)
SCSI нь персоннал компьютерийг диск драйв, CD-ROM, принтер зэрэг ємнєхєєсєє хурдан уян хатан периперал тєхєєрємжтэй холбодохыг зєвшєєрдєг Америкийн їндэсний стандартад тохирсон электрон интерфейсийг агуулсан олонлог юм. Анх Apple Computer-т їїсэж одоо Macintosh-д хэрэглэгдсээр байна. Одоогийн SCSI-ийн олонлогт параллель интерфейс, одоогийн персональ компьютерт зориулагдсан SCSI-ийн порт ба бїх гол удирдлагын системийн хангалтыг агуулна. Нэмж хэлэхэд єгєгдлийн тєвшинг нэмэхэд SCSI нь ємнєх єгєгдлийн параллель зєєлтийн интерфейсээс илїї уян.