2008/12/31

FTP (File Transfer Protocol)- гэж юу вэ?

FTP (File Transfer Protocol)- Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг харах, сонирхсоноо хуулах боломж олгоно. FTP талбар нь Хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана. FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Интернэтэд олон мянган FTP талбар бий. Зарим FTP талбар хувийнх байдаг. Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх үгээ оруулна. Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг. Мөн нийтийн FTP талбар байх ба энэ нь нийтэд зориулагдсан асар их мэдээлэл бүхий FTP талбар олон бий. Түүний файлд хандах нэвтрэх үг шаардлагагүй, хэн боловч мэдээллийг үнэгүй авч ашиглаж болно. Энэ сайтуудад холбогдохдоо User ID: anonymous, Password: и-мэйлийн хаягаа бичнэ.

Бичгийн шүүгээн дэх хавтаснуудад бичиг баримтыг цэгцлэн хадгалдгийн адилаар FTP талбарын файлууд тус тусын хавтаст хадгалагдаж байдаг. FTP талбарт PUB хэмээх их хавтас байх ба түүнд дэд хавтас, файлууд хадгалагдана. Олонх дэд хавтасын нэр нь түүнд ямар төрлийн файл хадгалагдаж байгааг илэрхийлнэ. Тухайлбал apps хавтаст хэрэглээний программ, docs хавтаст бичгийн файлууд байдаг. Сайн зохион байгуулагдсан FTP талбар нь файлын талаар тайлбар өгөх "readme" "index" файлтай байдаг. Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг. Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг. Зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна. Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг.

FILE TRANSFER PROTOCOL FTP комманд нь интернэтийн файл зөөх стандарт протокол юм. FTP-ийн тусламжтайгаар алслагдсан сүлжээнээс файлыг зөөж, хуулж, устгаж болно.
FTP - ийн үндсэн коммандууд ! [ commad ] Энэ коммандыг ажиллууснаар ftp> гэсэн урилгыг сольж локал машин дээр ажилах боломжийг олгоно. Эргээд ftp> урилга гаргахын тулд exit-ийг бичиж орно.
append local file [ remote file ] Remote хост дээр байгаа файлтай хавсаргах файлыг сервэр рүү хуулах ба түүний тухай мэдээлэлийг агуулах дагалдах файл.
ascii Энэ комманд нь текст горимд шилжүүлнэ.
binary Хоёртын горимд шилжүүлнэ. Энэ нь хост руу exe, com, bat файлуудыг хуулах ба хуулж авахад хэрэглэгдэнэ.
bye Remote хостоос холболтоо тасалж, Мөн FTP програмаас гарна..
cd [ directory name ] FTP-ээр холбогдсон машин дээр ажиллах сангаа солих.
close Мөн Remote хостоос холболтоо таслах ба bye коммандаас ялгаатай нь цонх хаагдахгүй DOS-ийн урилга (C:\>_) ажиллахад бэлэн байдалтай байна.
disconnect close коммандтай адил.
delete [ file name ] Remote хост дээр байгаа файлыг устгах.
get remote file [ local file ] Энэ комманд нь локал машинаас remote хост руу файл хуулах боломжийг олгоно. Хэрвээ файл хуудагдахгүй гэсэн тусгайлсан мэдээлэл гарахгүй бол remote хост дээр хуулах гэж байгаа файлтай ижил нэртэй файл байна гэсэн үг.

hash Зөөх, хуулах явцыг # (hash sign) тэмдэгт ашиглах харуулах. Нэг дата блокийн хэмжээ нь 2048 байт байна. help [ command name ] Энэ комманд нь коммандуудын тухай мэдээлэлийг гаргана. Харин аргументийг нь өгөхгүй. Коммандуудын жагсаалтыг гаргахын тулд промтын ард help гэж бичнэ.
lcd [ directory name ] Идэвхтэй локал директорыг харуулах ба сольж болно. Директорын нэрийг коммандын ард бичихгүй бол одоо ажиллаж байгаа байрлалыг харуулна.
ftp>lcd c:\windows\..... сангаа сольж болно.
ls [ remote-directory ] Энэ команд нь зөвхөн файлын нэрийг өргөтгөлийн хамт дэлгэцний зүүн талд багана хэлбэрээр жагсаан гаргана. Мөн ftp>ls /home командынхаа ард сангийнхаа нэрийг бичвэл тухайн сангийн доторхи зүйлийг жагсаан харуулна.
mdelete remote-files Remote хостоос файл устгах. Delete командаасаа ялгагдах зүйл нь олон файлыг нэгэн зэрэг устгах боломжтой.
mget remote files Энэ команд нь remote хостоос олон файл татаж авах боломжийг олгоно. Команд өгсний дараа файлуудыг локал идэвхтэй байгаа сан руу хуулна.

lcd командын тусламжтайгаар локал ямар санд байгаагаа харж болно. Локал сангаа солих бол ! командыг өгвөл C:\current director.... болох ба сангаа солиод дараа нь c:\exit гэж команд өгвөл ftp> болно. ftp>mget index.html form.html banner.gif гэх мэт...
mkdir directory-name Remote хост дээр шинэ сан үүсгэх. mls Remote хост дээр байгаа сангуудыг харуулна.
mput local files Remote хост уруу локал хостоос олон файл хуулах боломжийг олгоно.
open host [ port ] host хэсэгт заагдсан host - той холбоо байгуулна. Хэрэв port хэсэгт нь холбогдсон байгаа портын дугаарыг зааж өгвөл ftp нь тэр портоор дамжин host – той холбогдоно.
prompt Интерактив горимыг нээх, хаах.
Default тохиргоо нь горим нээлттэй байна. Интерактив горим нь ftp – ээр олон файлуудаас сонголт хийж дамжуулах, хүлээн авах, устгах зэрэг боломжийг олгоно.
Энд хэрэглэгдэх командууд нь: mput, mget, mdelete г.м. Хэрэв интерактив горим хаалттай бол mget, mput командуудаар заасан бүх файлыг дамжуулж, mdelete командаар заасан бүх файлыг устгана.
put local-file [ remote-file ] local-file – ийг remote host – руу remote-file хэртэйгээр хуулна. Хэрэв remote-file – ийг заагаагүй бол local-file нэртэйгээр нь хуулна. Файлаа хуулахын өмнө тухайн файлын бүтэц, өргөтгөлөөс нь хамааруулан дамжуулах горим (ascii эсвэл binary) - оо тогтоох хэрэгтэй.
Жишээ нь: ASCII or Text - Plain or ASCII text (.asc, .txt) - NOT Word Processing files - HTML (.shtml, .htm) - the language Web pages are written in - Source code and scripts (.c, .cpp, .java, .bas, .sh, .pl, .bat ..) - Binaries encoded using UUencode, BinHex, etc. (.uue, .hqx ...) - Postscript (.ps, .eps, .ai) - Other text-based Markup documents (VRML, SGML etc.) Binary or Raw Data - Archives e.g. Zip, Stuffit, Tar etc. (.zip, .gz, .z, .sit, .tar ..) - Executables (.exe, .com, .bin ..) - Java Applets (.class) - Databases, Word Processing and almost all data files - Graphics files (.jpg, .gif, .bmp, .tif, .iff, .xbm ..) - RealAudio and other sound files (.ra, .au, .wav, .mid ..) - Movies (.avi, .mov, .mpg ..) - Multimedia files, e.g. Adobe Acrobat, Macromedia Shockwave etc. pwd Remote host дээрх таны ажиллаж буй идэвхитэй директорыг харуулна.
quit bye командтай яг адил. quote arg1 arg2 … Заагдсан аргументуудыг нэг бүрчлэн remote ftp server – рүү илгээж, хариултыг хүлээнэ. Аргументууд нь remotehelp – д заагдсан командууд байна. recv remote-file [ local-file ] get командтай яг адил.

remotehelp [ command-name ] Remote ftp server – ээс тусламж хүснэ. Command-name талбарыг хоосон орхивол бүх командын жагсаалт гарна. Хэрэв command-name – ийг бичвэл тухайн командын талаар тусламж гарна.
rename old-name new-name Remote машин дээрх файлын нэрийг өөрчилнө.
old-name - хуучин нэр
new-name - шинэ нэр.
rmdir directory-name Remote машин дээрх заасан директорыг устгана.
send local-file [ remote-file ] put командтай яг адил.
status ftp холболтын холбогдсон байх үеийн горимуудын төлөвийг үзүүлнэ.
Жишээ нь: Connectod to 202.5.194.3 Type: Ascii; Verbose: On; Bell: Off; Prompting: On; Globbing: On; Debugging: Off; Hash mark printing: Off; type [ type-name ] Файл дамжуулах горимыг тогтооно.
Type-name нь ascii эсвэл binary байж болно. Хэрэв type-name – ийг бичихгүй хоосон орхивол идэвхитэй горимийг үзүүлнэ. Default тохиргоо нь ascii байдаг.
user user-name [ password ] [ account ] Өөр хэрэглэгчийн нэрээр холбогдоно. password болон account хэсгийг бичихгүй үлдээвэл холбогдох явцад эдгээрийг асууна. verbose Verbose горимыг нээх, хаах. Энэ горим нь хандалтуудын хариулт, үр дүнг remote ftp server дээрээс мэдээлж байдаг. Хэрэв verbose горим нээлттэй бол файл дамжуулалт болон өгсөн команд амжилтай эсвэл амжилтгүй болсоныг дэлгэцэнд мэдээлж байх болно.
Default тохиргоо нь verbose горим нээлттэй. ? [ command ] help командтай яг адил. FTP гэж юу вэ? FTP (File Transfer Protocol)- Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг интернетийн сүлжээ ашиглан харах, сонирхсоноо хуулах боломж олгоно.

Хэрвээ таны компьтер интернетийн сүлжээтэй бол та Client программаар Server буюу олон файлыг хадгалдаг компьютертай холбогдож болно. FTP талбар гэж юу вэ? Энэ нь хост буюу интернэтэд холбогдсон компьютер бөгөөд түүнд файл хадгалагдана. FTP талбарыг коллеж, их дээд сургууль, засгийн газрын агентлаг, компани хувь хүмүүс бүрдүүлнэ. Энэ талбар нь дүүрэн өрөө шиг байдаг. Талбарын даац гэж байх бөгөөд FTP талбарт нэг зэрэг холбогдох хүний тоо хязгаартай. Хэрэв FTP талбартай холбогдоход алдааны мэдээлэл гарвал даац нь хэтэрчээ гэсэн үг. Ачаалал багатай үе нь FTP талбартай ажлын бус цагаар амралтын өдрүүдэд холбогдоход түүний ачаалал бага байдаг.

FTP-ийн салбар нь зарим нийтийн хэрэгцээний FTP талбар нь өөрийн салбаруудтай байдаг. Эдгээрт үндсэн талбарт байдаг мэдээлэл бүгд байдаг ч ачаалал нь түүнийхээс бага байна. Газарзүйн хувьд хэрэглэгчдэд илүү ойрхон салбар байвал холбогдоход хялбар, найдвартай байна. Салбаруудыг үндсэн талбарын мэдээллээр байнга баяжуулан шинэчилж байдаг. FTP гийн server нь электрон шуудангийн хаяг ба Web хуудаснуудын хаягийг хадгалдаг. Жишээ нь: Idano.state.net ftp.digitalcafe.com mysite.com 135.250.120.36 yoursite.com 21 Үндсэндээ энэ нь мөн компьютерийн хаяг юм.
Хэрэв та аль нэг компьютер руу холбогдох гэж байгаа бол эхлээд хаягийг нь мэдэх хэрэгтэй.Заримдаа толгой машиныг хэрэглэхээс нь илүү хэрэглэгч ашигладаг. Энэ үед сүлжээний зохицуулагч нь FTP ашиглах зоригоор сувгийг тохируулдаг. Нийтийн FTP талбар гэж юу вэ? Интернэтэд зориулсан маш их мэдээллийн сантай нийтийн FTP талбар олон бий. Энэ хувийн FTP талбаруудад төрөл бүрийн программ хангамж, олон төрлийн баримтууд, сүлжээг төхируулдаг файлууд, график зураглал дүрслэлүүд, дууны үгс , MP3 төрлийн дуунууд ба бүх төрлийн мэдээллүүд хадгалагдаж байдаг. Энэ талбар нь түүнрүү нэвтэрхэд нууц үг,код асуухгүй хүн бүхэнд үнэгүйгээр хэзээ ч үйлчлэхэд бэлэн байдаг.
Хувийн FTP талбар гэж юу вэ? Зарим FTP талбар хувийнх байдаг. Ийм талбарын файлд хандахдаа нэвтрэх нууц үгээ оруулна. Олон компани ийм талбарыг дэлхийн өнцөг буланд байгаа өөрийн ажилтан, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх зорилгоор ажиллуулдаг. Мөн электрон шуудангийн жагсаалтын архивууд мөн л хувийн FTP талбардээр хадгалагддаг.

Эх сурвалж

Дотоод сүлжээний кабель

Дотоод сүлжээний кабель Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг.
Дотоод сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ үү. Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм. Кабелийн толгойг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч 3 төрлөөр хавчдаг.
1 - Straight
2 - Crossover
3 - Rollover

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Straight бөгөөд үүнийг компьютер свичний хооронд, эсвэл компьютер хабны хооронд залгадаг. Өнгөний стандарт нь (Толгойны зэстэй талыг нь өөр рүүгээ харуулаад зүүн гар талаас эхэлж)
STRAIGHT -------- Шц Ш Нц Ц Цц Н Бц Б --------------
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор)
Кабелийн 2 үзүүрийг адилхан ийм дарааллаар хавчвал STRAIGHT гэгдэх кабель болох бөгөөд компьютераа свич, хабтай холбоход ашиглагдана.

CROSSOVER --------- Нц Н Шц Ц Цц Ш Бц Б ------------
1 - Ногооны цагаан
2 - Ногоон
3 - Шарын цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхэрийн цагаан
6 - Шар
7 - Борын цагаан
8 - Бор
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих бөгөөд харин нөгөө үзүүрийг Straight кабельтай адилхан хавчина. Өөрөөр хэлбэл кабелийн хоёр үзүүр хоёр өөр дарааллаар хавчигддаг. Ийм кабелийг хоёр switch эсвэл хоёр компьютерийг хооронд нь холбоход ашигладаг.

ROLLOVER ----------Б Бц Н Цц Ц Нц Ш Шц --------------
1 - Бор
2 - Борын цагаан
3 - Ногоон
4 - Цэнхэрийн цагаан
5 - Цэнхэр
6 - Ногооны цагаан
7 - Шар
8 - Шарын цагаан
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих ба нөгөө үзүүрийг Straight кабелийнхтай адил хавчина. Ийм кабелийг энгийн хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих шаардлага нэг их гарахгүй байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх үед хэрэглэдэг.

Эх сурвалж

Локал болон өргөтгөсөн сүлжээ

Сүлжээнд үнэтэй бөгөөд нарийн технологуудыг ашигладаг ба эхэн үеийн сүлжээний холболтод тэдгээрийг дураар зохион байгуулдаг байсан. Тэр үед 12 компьютерийг хооронд нь холбож түүнд нэгээс олон гадны төхөөрөмжүүдийг (хэвлэх төхөөрөмж, график байгуулагч) холбогдохгүйгээр зохион байгуулдаг байсан. Сүлжээний эхэн үеийн технологид машиныг хязгаарлагдмал тоотойгоор, ойрхон ойрхон байрлуулдаг байсан. Эхэн үеийн Ethernet ангилал гэдэг нь сүлжээнд өнөөдөр ашиглаж байгаа нийтлэг технологуудын хэлбэр бөгөөд, 30 хүртэл тооны хэрэглэгчийг нэг дан сүлжээнд нийт зай нь 601 feet байхаар холбохыг хэлнэ.

Ингэж зохион байгуулах нь жижиг ажлын байрны орчинд зохимжтой, сайн ажиллдадаг ба хязгаарлагдмал тооны машин байгууллагын доторх орон зайн нэг төгсгөлөөс нөгөө рүү хүрэхэд машины хоорондох зай тохиромжтой бус төдийгүй зөвшөөрөгдсөн хязгаарт багтах ёстой. Харин тодорхой тооны хэдэн машиныг кабелиар холбон гадны төхөөрөмжүүдийг таниулсан дан, жижиг сүлжээг дотоод сүлжээ буюу LAN-Local Area Network гэнэ.

Дотоод сүлжээ нь бусад өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах үндсэн нэгж болдог ба ингэж өргөтгөсөн сүлжээг internetwork буюу өргөтгөсөн сүлжээ гэнэ. Өргөтгөсөн сүлжээ нь сүлжээнүүдийн сүлжээ буюу LAN сүлжээнүүдийг хооронд холбосон сүлжээний багц юм. LAN нь дангаараа том байгууллагуудын хувьд зөвхөн нэг давхрын ажлын хэсгүүд төдийгүй бусад давхрын ажлын хэсгүүдийн орчинд холбогдож ажиллахад тохиромжтой бус ба энд компьютерийн тоо хамгийн ихдээ 100, тэдгээрийг холбосон зай нь 1000 feet ээс хэтрэхгүйгээр өргөтгөсөн сүлжээг зохион байгуулах шаардлагатай.

Яагаад гэвэл ийм хязгаарлалтууд нь эхэн үеийн дотоод сүлжээнүүд нь байгууллагын доторх орчны шаардлагыг хангаж чаддаггүй байсан ба ялангуяа олон янзын байрлалд, тусгайлан холбох үйлдэл хийдэг. Олон янзын байрлал дахь олон хэрэглэгчийн бүлгүүдийг хамруулахын тулд сүлжээний цар хүрээг өргөтгөж өгдөг. Энэ үед дотоод сүлжээ нь өргөтгөсөн сүлжээ болон хувирдаг.

WAN-Wide Area Network ангилалын сүлжээний холболтын зай нь mil-ээр хэмжигдэх ба 2-оос дээш байрлалыг холбодог. Энэ байрлалууд нь нэг улсын доторх сүлжээнд хамрагдана. Хааяа MAN-Metropolitan Area Network гэж нэрлэгдэх сүлжээний төрөлтэй тааралдаж магадгүй. Онцгойлж хэлэхэд MAN-д LAN сүлжээнүүдээс өргөтгөж холбосон WAN технологийг газарзүйн бүсийн дотор тусгайлан зарим улс хотын хувьд үүсгэдэг. MAN нь хотын захиргаа болон тус тусдаа байрлах байгууллагуудыг хамарч зохион байгуулагдах ба MAN-г ашиглах холболтыг бий болгох болон сүлжээний үйлчилгээнд бүртгүүлэх ёстой.

MAN нь сүлжээний гурван үндсэн төрлөөс бүрддэг том цогцолбор сүлжээ юм. LAN нь дотоод хандалтыг MAN нь бүсийн болон хотын өргөтгөсөн хандалтыг WAN нь дэлхийн болон улсын хэмжээнд хаа нэгтээ алсад байрлах хэсэг, хэрэглэгчдийг хоорондын хандалтыг бий болгодог. Том цогцолбор сүлжээний орчинд түүнд холбогдох компьютерийн тоо 1000 ба түүнээс дээш байж болно. Интернетийн сүлжээ нь 100,1000, сая хүртэлх тооны компьютер, сая сая хэрэглэгчдийг холбосон том цогцолбор, олон улсын сүлжээ юм.

Өнөөдөр ихэнх ажил хэрэгч хүмүүс олон төрлийн хэрэглээний програм болон өгөгдөл мэдээлэд хандах, хамтран ашиглах, хадгалахын тулд сүлжээг ашиглаж байна. Сүлжээ нь яагаад ажил хэргийн хамгийн чухал хэрэгсэл гэж тооцогддогийн учир нь энэ юм. Ер нь өнөөдөр ихэнх хэрэглэгчид өөрийн компаниудын дотоод сүлжээнд холбогдохын тулд өөрийн ажлын байрандаа сүлжээнд холбогдсон компьютерүүдийг ашиглаж байна.

Компьютерийн сүлжээний холболтыг - алсын зайн холболт - ойрын зайн холболт гэж ерөнхийд нь 2 ангилж үзнэ. Компьютерүүдийг хооронд нь холбохын тулд тэдгээрийн холболтын - техник хангамжийн болон - программ хангамжийн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай.

Сүлжээний техник хангамжийн орчин гэдэгт сүлжээний карт, сүлжээний кабель болон бусад hub, модем, repeater гэх мэт физик төхөөрөмжүүдийг ойлгоно. Мөн сүлжээний техник ажиллагаанд хэрэглэгддэг кабель утсанд холбодог толгой буюу connector, сүлжээний бахь, сүлжээний хэвийн ажиллагааг шалгадаг тестер гэх мэт физик төхөөрөмжүүдийг мөн авч үзэж болох юм. Техник хангамжуудыг сүлжээний үйлдлийн системд таниулж өгөх шаардлагатай байдаг. Энэ ажиллагааг үйлдлийн системийн орчинд гүйцэтгэнэ.

Сүлжээний программ хангамжийн орчин гэдэгт сүлжээний программ хангамжуудыг ойлгож, тэдгээрийн ажиллагааг өөр хооронд нь болон бусад компьютерүүдтэй холбож байдаг сүлжээний үйлдлийн систем, сүлжээний протокол зэргийг ойлгож болно. Сүлжээнд холбогдсон компьютерууд мэдээлэл дамжуулах явцад нэг нь мэдээллээ илгээж нөгөө нь түүнийг хүлээн авах үйл ажиллагаа явагддаг. Сүлжээн дэх ямар ч компьютер нэг ба хоёр үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Ямарч үед компьютер нь нэг бол түнш нэг бол үйлчлүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Server гэдэг бол сүлжээн дэх мэдээллийн эх сурвалжийг хуваалцагч компьютер юм. Үйлчлүүлэгч нь тэр мэдээллийг хүлээн авагч юм. Энэ холбоог ойлгох бас нэг арга бол хүсэлт - хариултын арга юм. Үйлчлүүлэгч нь ямар нэг мэдээллийг авахыг хүсэхэд үйлчлэгч нь мэдээллийг түүн лүү дамжуулах замаар хариу өгнө. Энэ холбоог client server relationship гэж нэрлэдэг.

Компьютерийн сүлжээ нь дараах хэрэглээний давуу талуудтай.
1. Мэдээлэл солилцоо нь хүмүүст янз бүрийн ашигтай мэдээг хоорондоо солилцох боломж олгодог.
2. Ямар нэг баримт бичиг болон бусад файлуудыг дамжуулах боломж олгодог. Энэ нь хүмүүсийн харилцааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
3. Мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой. Элекрон шуудан буюу е- мэйл нь хувь хүмүүсийн хооронд мэдээллийг маш амархан дамжуулдаг бөгөөд үр бүтээлтэй тул хүмүүс болоод албан байгууллагуудын дунд түгээмэл тархсан.

Компьютерийн сүлжээний үүслийг нэг компьютерээс нөгөө компьютерт шилжин ажиллуулдаг дискийн үйл ажиллагаанаас анх сэдсэн түүхтэй. Ийм дискийг sneakernet гэж нэрлэдэг байна. Хэрэв нэг компьютер нь хэд хэдэн компьютертэй зэрэг холбогдвол тэр нь эдгээр олон компьютеруудтай бүгдтэй нь өгөгдөл, мэдээллээ солилцож чадна. Сүлжээг хамрах хүрээгээр нь ерөнхийдөө 3 хуваадаг.
1. LAN (Local Area Network ) Нэг байшин болон байгууллага доторх сүлжээнүүд ордог.
2. MAN (Metropolition Area Network) Хот дотор холбогдсон сүлжээ
3. WAN (Wide Area Network) Хот хооронд болон улс хоорондыг хамарсан сүлжээ юм.

LAN (Local Area Network) Газар зvйн хvрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тvvнээс дээш тооны компьютерvvд, сvлжээний бусад төхөөрөмжvvдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сvлжээ буюу LAN vvсдэг. Дотоод сvлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжvvдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгvй байдаг бөгөөд нэг сvлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илvv компьютер холбосон байх жишээтэй. Компьютерvvдийг дотоод сvлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сvлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг зэрэг асар олон боломжтой.

WAN (Wide Area Network) WAN сvлжээ нь бусад төрлийн сvлжээнvvдээс хамрах хvрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сvлжээнд холбогдсон компьютерvvд нь сvлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу тvрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бvхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сvлжээний нэг жишээ нь Интернэт юм.

MAN (Metropolition Area Network). WAN болон LAN сүлжээнүүдээс үүсгэсэн сүлжээг нэрлэнэ. WAN сүлжээ нь хоорондоо нэг километр орчим зайтай орших 2 буюу түүнээс дээш LAN сүлжээг хооронд холбосон нийлбэр цогцосыг хэлнэ. Энэ нь газарзүйн мужлалын хувьд буюу хот, тосгоны доторх холболтын сүлжээ юм.

Ethernet нь LAN буюу дотоод сvлжээний нилээд өргөн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бөгөөд сvvлдээ DEC, Intel мөн Xerox компани ч vvнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Хамгийн өргөн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулдаг. Ethernet сvлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг.

Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой бөгөөд ихэвчлэн дотоод сvлжээний төв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн тvвшинд хэрэглэдэг. Мөн өндөр тvвшний дотоод сvлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабит буюу 1 Gb хvртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай.

Сvлжээний төхөөрөмжvvд Дотоод сvлжээнд шууд холбогдож байгаа бvх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер, принтер, серверvvд, сканнер зэрэг төхөөрөмжvvд орно. Энэ бvх төхөөрөмжvvд нь бvгд дотоод сvлжээний картны тусламжтайгаар сvлжээнд холбогдоно.

Дотоод сvлжээг бvрэлдvvлэгч төхөөрөмж, эд ангиуд: - Хэрэглэгчийн компьютерvvд - Серверvvд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м) - Принтер - Сvлжээний карт - Hub - Repeater - Switch - Bridge - Router - Кабель

Сvлжээний кабелиуд: - UTP - STP - Coaxial буюу зэс утсан кабель - Fibre optic буюу шилэн кабель

Бусад зvйлvvд: - Коннектор - Punch tool буюу кабель хавчигч бахь - Кабель хэмжигч багаж

Repeater. Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Дотоод сvлжээнд UTP CAT5 кабелийг голчлон хэрэглэдэг бөгөөд энэ кабелийн дээд урт нь 100 метрээс хэтрэхгvй байх ёстой. Ийм учраас 100 метрээс хол зайнд 2 компьютерийг кабелиар холбохдоо repeater төхөөрөмжийг ашигладаг. Зөвхөн дотоод сvлжээнд бус цахилгаан холбоо, телеграф, утасгvй холболт, радио релейны шугаманд алсын зайд сигналыг өсгөхийн тулд мөн repeater-г хэрэглэдэг. Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.

Bridge Bridge нь зөвхөн хоёр дотоод сvлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж. Дотоод сvлжээний ачааллийг хянах, нэг сvлжээний ачааллыг тухайн сvлжээнд нь барьснаар нөгөө сvлжээ рvv гарах гарцыг чөлөөтэй болгох гэх зэрэг нь bridge-ийн гол vvрэг юм. Аль өгөгдөл нь дотооддоо, аль өгөгдөл нь нөгөө сvлжээ рvv явж байгааг bridge нь дотоод сvлжээний картны MAC хаяглалтын тусламжтайгаар мэддэг.

Router Router-ын тусламжтайгаар интернэтийн сvлжээнvvдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сvлжээ нь интернэт дэхь бусад сvлжээ рvv хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сvлжээний интернэт рvv гарах vvд хаалга нь болж байна гэсэн vг. Энэ төхөөрөмжийн гол vvрэг нь тухайн сvлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хvргэх явдал юм. Сvлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хvлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг.

Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хvлээн авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лvv илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сvлжээ дотроо эсвэл аль нэг өөр сvлжээ рvv явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг. Мөн router нь асар том хvрээний сvлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах vvрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан.

Коннектор Нэг төхөөрөмжийг нөгөөтэй нь холбоход хэрэглэгддэг кабелын vзvvр дэх холбогч залгуурыг коннектор гэдэг. Коннекторийн RJ45, RJ11, DB25, DB9, BNC, DIN, Centronics гэсэн төрлvvд байдаг RJ45 коннектор (Registered Jack-45) Ethernet технологиор компьютер, төхөөрөмжvvдийг дотоод сvлжээнд холбоход ашигладаг 8 утастай кабель залгах зориулалт бvхий 8 хөлтэй коннектор юм. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг.
RJ11 коннектор (Registered Jack-11) 4 болон 6 утас залгагдах хөлтэй энэ коннекторыг аппаратанд болон модемонд телефон утсыг залгахад ашигладаг.
DB25, DB9 коннектор Гадуур модемыг компьютерийн сериал портонд залгахад ашигладаг кабелыг RS-232C гэдэг. RS-232C кабелын хоёр vзvvр дэхь холбогч нь хөлтэй, нvхтэй гэсэн хоёр янзынх байдаг. Харин модемон дэх кабел залгах порт, мөн компьютерийн аль сериал порт руу кабелийг залгахаас шалтгаалаад 9 болон 25 хөл эсвэл нvхтэй байдаг. Хөлтэй коннекторыг male гэж нэрлэдэг бол нvхтэй коннекторыг female гэдэг. 25 хөлтэйг DB25M, нvхтэй нь коннекторыг DB25F гэдэг бол 9 хөлтэйг DB9M, нvхтэй коннекторыг DB9F гэдэг.

Жишээ нь 25 нvхтэй модемын портыг компьютерийн 9 хөлтэй сериал порт болох COM1 рvv залгахад DB25M-DB9F кабелийг ашигладаг. BNC коннектор 10Base-2 Ethernet сvлжээнд компьютер, төхөөрөмжvvдийг хооронд нь холбоход ашигладаг RG-58G/U төрлийн коаксель кабелийн хоёр vзvvрт энэ коннекторыг хэрэглэдэг. Коннектор нь голдоо урт зvv маягын нэг хөлтэй бөгөөд энэ нь коаксель кабелийн гол хэсэг дэхь дамжуулагч руу холбогддог. Харин хөлний гадна талд байгаа бөөрөнхий хэлбэрийн метал бvрээс нь кабелийн гадуур бvрээсийг хавчиж өгдөг. Метал бvрээсийн гадна талд байрлах хоёр тийшээ эргэх хөдөлгөөнтэй цагираг нь нэг male коннекторыг өөр female BNC-T коннектортой залгаад бэхлэхэд ашиглагддаг.
BNC-T (terminator) коннектор нь Т vсэгтэй ижил хэлбэртэй бөгөөд BNC male коннектор бvхий хоёр кабелийг хооронд нь холбоход ашигладаг.

Hub Дотоод сvлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бvтцийн сvлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол vvрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зvйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий. Компьютерийг дотоод сvлжээнд холбохдоо кабелийн нэг vзvvрийг hub-н нэг портонд, нөгөө vзvvрийг компьютер дэхь дотоод сvлжээний картанд залгадаг. Дотоод сvлжээнд hub-г ашигласнаар сvлжээн дэхь нэг кабель ажиллахгvй болоход бусад компьютерvvддээ нөлөөлдөггvй сайн талтай. Тэгвэл bus бvтцийн сvлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сvлжээ тэр чигээрээ ажиллахгvй болдог.

Эх сурвалж

Server based төрлийн сүлжээ

Server based төрлийн сүлжээний хувьд client server -ийг тодорхойлох хэрэгтэй. Сервер нь энэ төрөлд маш чухал үүрэгтэй бөгөөд үүнийг, их анхаарч үзэх хэрэгтэй. Сервер нь client-ийн шааардсан мэдээллийг илгээх үйл ажиллагааг тодорхойлдог. Ховорхон тохиолдолд хамгийн эхний компьютер серверээр сонгон суурилуулах, загварчлах юмуу өөрөөр хэлбэл client-ийн үүсгэж чадах шаардсан олон үйлчилгээнүүдийг сүлжээгээр үргэлжлүүлэн явуулахад гол үүргийг гүйцэтгэдэг.

Server based төрлийн сүлжээнүүд нь сүлжээн дахь эх сурвалжуудын хяналтыг төвлөрүүлж голдуу сүлжээний аюулгүй байдлыг серверээр хянах болон тохируулдаг. Серверээр ажиллаж байгаа компьютерийн микропроцессор нь хурд сайтай, нэмэлт санах ойтой, дискийн төхөөрөмжийн багтаамж сайтай, нэмэлт гадаад төхөөрөмжүүдтэй байх ёстой. (CDROM гэх мэт)

Серверүүд нь client-д шаардлагатай байгаа олон хүсэлтүүдэд эх сурвалжийг маш хурдан шуурхай дамжуулж хуваалцах ёстой. Сервер нь сүлжээний client-үүдийг шаардсан мэдээллүүдээр нь хангаж ажилладаг. Учир нь физик талын аюулгүй байдал нь ажил хэргийн хэвийн байдлыг тусгайлан байрлуулсан серверээр хянадаг. Server based төрлийн сүлжээ нь хэрэглэгчдийн тайлан, түлхүүр үгүүдийн итгэлцлийг илүү анхаарч төвлөрүүлдэг нэг юмуу хэдэн тусгай серверүүдийг сүлжээнд хэрэглэдэг.

Windows NT нь сүлжээний эх сурвалжид хандаж байгаа хэрэглэгчдийн хандалтыг хянах машинууд, хэрэглэгчид, бүлгүүдийн нэршлийг зохицуулахын тулд domain model-ийг ашигладаг. Хэрэглэгчид эхлээд сүлжээн дэх эх сурвалжид хандахыг зөвшөөрөөд, тэд өөрсдөө мэдээллийн өгөгдлийн сангийн түлхүүр үг, нэвтрэх нэрийг тэмдэглэж хянадаг сервер, domain хянагчийг тодорхойлох ёстой. Өгөгдлийн сангийн domain хянагч дахь мэдээллийн аюулгүй байдлын загварыг зөвхөн сүлжээний администраторууд хянах ба зөвхөн нэвтрэх үг болон түлхүүр үгүүдийн хослолоор сүлжээний эх сурвалжид хандах зөвшөөрлийг авдаг. Ингэх нь зөвхөн аюулгүй байдлыг хангах төдийгүй эх сурвалжуудыг хяналтын зэргээр удирдахыг зөвшөөрөх, тэдгээрийн онцлог мэдээлэл мэдрэмтгий чанар юмуу замаас хамааруулдаг.

Server based сүлжээний хувьд тусгаар эх сурвалжуудын тоон түлхүүр үгийг хэрэглэгчид санах шаардлагагүй ба сүлжээнд өөрөө дангаар орохыг шаарддаг. Үүний нэгэн адил сүлжээний файл, хэвлэх төхөөрөмж болон бусад хандаж байгаа эх сурвалжууд нь тусгай серверт холбогдож, сүлжээнд нэвтрэх хэрэглэгчдийн тусгаар машинуудыг үүнд оролцуулдаггүй.

Баг тооны серверүүд дээрх эх сурвалжуудын төвлөрүүлэлт, мөн түүнчлэн мэдээллийн эх сурвалжийг үүсгэх нь тэдгээрийг нөөцлөх болон таслахгүй байлгахад хялбар байдаг. Server based сүлжээний peer-to-peer -ээс хялбар байдгаараа ялгагддаг.
Peer-to-peer сүлжээнүүд нь 10 болон түүнээс дээш тооны хэрэглэгчдийн хувьд сүлжээний алдагдал гаргах ба 20-оос илүү хэрэглэгчдийн хувьд сүлжээний ажиллагаа бүр унадаг.

Харин server based сүлжээнүүд нь 1000 хүртэлх тооны хэрэглэгчдийн үйл ажиллагааг удирдаж чаддаг. Өөрөөр хэлбэл байгууллагын өргөтгөл хийгдэхэд түүний дагуу цар хүрээгээ тэлж чаддаг. Server based сүлжээ нь server гэж нэрлэгдэх компьютерийн тусгай үйл ажиллагаан дээр тулгуурлан сүлжээний хандалтыг хянах болон аюулгүй байдлын төвлөрөлтийг нэвтрүүлэх сүлжээний эх сурвалжийн агууламжийн цуглуулгыг дэмждэг.

Server based төрлийн сүлжээ нь Peer-to-peer төрлийн сүлжээтэй зарим дутагдалтай талуудаараа адилхан. Server based сүлжээний үйл ажиллагааны энэ илэрхий дутагдлууд нь түүнийг нэмэгдэл өртөгтэй болгодог. Server based төрлийн сүлжээнүүд нь серверийн үйл ажиллагааг хангаж чадах тусгай програм хангамж ажиллах боломжтой үнэ ихтэй компьютер болон бусад нэмэлт төхөөрөмжүүдийг шаарддаг.

Ер нь сүлжээнүүд ихэнхдээ богинохон хугацаанд их мэдээллийг дамжуулах зарчмаар ажилладаг. Server based сүлжээг удирдахын тулд маш их ур чадвар шаардах ба сүлжээний адмистраторыг ажиллуулах, дасгалжуулах, үйл ажиллагааны үнэ өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Server based сүлжээ нь эх сурвалжийн төвлөрүүлэлт болон эерэг ба сөрөг үр дагаваруудыг хянадаг. Хэдийгээр хялбар хандалтыг төвлөрүүлэх, координатыг хянах, эх сурвалжуудыг нэгтгэх боловч эдгээр нь сүлжээний уналтын энгийн шалтгаан болдог.

Үйлдлийн сервергүйгээр Server based төрлийн сүлжээ нь сүлжээний түвшнийг хангаж чадахгүй. Сүлжээнд нэгээс олон тооны сервер байхад серверийн хэвийн ажиллагаа алдагдаж, тухайн серверээр дамжигдах эх сурвалжууд тасарна. Мөн сүлжээнд хандаж чадахааргүй болсон хэрэглэгчдийн мэдээлэлд хандахад хяналт тавьдаг.

Server based сүлжээний давуу тал Server based төрлийн сүлжээ нь дараах давуу талуудтай.
- Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг төвлөрүүлж, сүлжээний удирдлагын хяналтыг нэвтрүүлдэг.
- Тоног төхөөрөмжүүд нь сүлжээний эх сурвалжид ашигтай нэвтрэх боломжийг олгодог.
- Сүлжээнд орох энгийн түлхүүр үгээр бүх эх сурвалжид хандаж болно.
- Server based сүлжээ нь ажиллахад түвэгтэй э сүлжээ нь ажиллахад түвэгтэй эх сурвалжуудтай сүлжээ юмуу 10 аас дээш хэрэглэгчтэй сүлжээний хувьд хамгийн тохиромжтой.

Server based сүлжээний дутагдалтай тал Server based төрлийн сүлжээ нь дараах дутагдалтай талуудтай.
- Сервер ажиллахаа болих үед сүлжээний эх сурвалжууд тасардаг.
- Серверийн програм хангамж нь тусгай шинжилгээний албан хаагчид ажиллахыг шаардах ба үүний дагуу үнэ өртөг нэмэгдэнэ.
- Тусгай илүү хүчин чадал сайтай техник хангамж болон тусгай програм хангамжууд шаардах учраас үнэ нь нэмэгдэнэ.

Эх сурвалж