ISC Монголиа компани жил болгон Мэдээлэл харилцаа холбоо, аюулгуй байдлын талаар конферанс зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4-р сарийн 19-20 нд 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.Энэ жилийн конферанс илүү сонирхолтой, өргөн хүрээнд явагдах бөгөөд та бүхнийг оролцохийг урьж байна. Конферанс-д оролцогчид нь:
- Спонсор
- Илтгэгч
- Оролцогч
хэлбэртэй байх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг infosec2007.iscmng.com-аас үзнэ үү!
Конферанс-д оролцсоноор танд:
- Байгууллагаа бусдад таниулах, сурталчлах
- Хамтран ажиллах санал тавих хүлээн авах
- Салбарын дотоод түнштэй болох
- Салбарын гадаад түнштэй болох
- Мэдээлэл харилцаа холбооны технологийн чиг хандлагатай танилцах
- Шинэ технологьтой танилцах зэрэг өргөн боломжууд нээлттэй байна.
Жич:
1. Монголын МХ-нын салбарт бизнессээ эхлээд удаагуй байгаа цомпаниуд, их дээд сургуулийн судлаач эрдэмтэд, оюутан залууст үнэгуй итлгэл тавьж өөрсдийгөө танилцуулах боломж байгаа бөгөөд бидэнд зөвхөн хүсэлтээ илгээж, илтгэлийнхээ товх агуулгийг (abstract) 500 үгэнд багтаан заасан хугацаанаас өмнө ирүүлнэ үү?
2. Конферанс-ыг ивээн тэтгэх, хамтран ажиллах талаар зарын болзлоос өөр нэмэлт хүсэлт байвал бидэнд мэдэгдэж болно. Таны хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно.
Холбоо барих
- Э-майл хаяг : infosec2007@iscmng.com
- Вэб : infosec2007.iscmng.com
2 comments:
В.Баярсайхан оролцож илтгэл тавих болов уу?
Тэрийг сайн мэдэхгүй байна, Software Group-с оролцоно. Харин илтгэл тавир эсэхийг өөрөөс нь асуусан нь дээр байх :P
Post a Comment