2008/06/01

Монголын ирээдүй гэж ...

Өнөөдөр хийх юм олдохгүй дэмий тэнэж яваад нэг ийм юм олоод уншчихав.

http://www.terguun.com/news.php?readmore=1280

Энд нэг залуу олон нийтийн дарамтад орсон янзтай уур хэлэнгээ гаргасан байна. Хамгийн гайхалтай нь дарамталсан олон нийтийнх нь баярлаж баясаж байгааг. Яахав хөөрхий нэг бидний хэлж заншсанаар Warez сайт явуулдаг залуу юм байна л даа, тэгсэн нэг өдөр ах нам баннерын санал тавьсан бололтой тэгсэн нөгөө хэдэн сайтаас COPY PASTE хийдэг хүнд бол аманд нь шар тос өөрөө гүйгээд ороод ирсэн болно виздээ, мэдээж юу гэж хэлээрэй түлхчхэв, ингээд л ордог хүмүүс нь баахан майл бичсэн бололтой. Ингээд манай хүн бууны нохойгоороо дуудуулахаас гээд иймэрхүү тайлбар бичсэн байна, хөөрхий уур хилэн дээр нь боловсрол нь нэмэгдээд нэг иймэрхүү аястай юм бичиж, ингэхэд тэр хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хүмүүст ямар хамаа байна, тэр нэг МАХН гэсэн бичгийг хараад МАХН-г сонгож байвал өөрсдийнх нь арчаагүйнх баймаар юм, удахгүй энэ янзаараа олон нийтийн телевиз , хаяг реклам явуулагч компаниудруу дайрах юм байна л даа, хүний олон хүнээ барина аа гэж ...

Гэхдээ энэнд би нээх санаа зовсонгүй, учир нь тэнд ямархуу мэдлэгтэй, боловсролтой, ямархуу хүмүүс ордгийг би таашгүй, сонирхолтой нь буцаад ортол нөгөө реклам нь байж л байх юм, одоо мөнгийг нь авчихсан юм чинь яах вэ дээ.