2008/07/05

MAXH

1920 он
БОгд хаанаа өмгөөлөх зорилготой да лам Пунцагдоржоор толгойлуулсан < Ноёдын нам>, С. Данзангаар толгойлуулсан <Түшмэдийн>, Д.Бодоогоор толгойлуулсан <Ардын> гэсэн 3н дугуйлан үүсэв.
1920.6.25
түшмэдийн ба ардын нам нийлж Монгол ардын нам байгуулав.
1921.7.6
Ардын намаас Бодоо, түшмэдийн намаас Данзан, Сүхбаатар, ноёдын намаас да лам Пунцагдорж, хурц Магсаржав нар засгийн газрийн бүрэлдэхүүнд оров.
1921.12
Саж ламын хэрэг гэчид 48 хүнийг буудав. Ардын намын анхны тэргүүн Бодоог түлхэн унагав. ДАНзан, Сүхбаатар нар голлох үүрэг гүйцэтгэжээ. Жалханз хутагт Дамдинбазар ерөнхий сайд болов.
1922.8
Хувьсгалт терроризм гараагаа эхлэв. Буудуулагсадын дунд Бодоо, До яамны сайд да лам Пунцагдорж, Түр засгийн газрын ерөнхий сайд асан Чагдаржав нар оржээ.
1923.2
Ардын цэргийн жанжин асан Д.Сүхбаатар сэжигтэйгээр нас барав. түүнийг цэргийн яамны сайдаас огцруулж оронд нь Хатанбаатар Магсаржавийг тавьсан байлаа.
1924.5 Богд хаан сэжигтэйгээр нас барав
1924.8
Түшмэдийн бүлгийн толгойлогч асан С.Данзанг буудан хороолоо.
( ардын хувьсгалыг толгойлсон бүх хүн буудуулж эсвэл учир битүүлгээр үхсэн. тэхээр ардын хувьсгалын гавъяа богд хаан тэргүүтэй дээрх хүмүүсээс хойшхид үндсэндэээ хамааралгүй)
1928 он
Дамбадорж, Цэвээн, Жадамба нарыг төрийн эрхээс зайлуулж зөвлөлтөд хүргүүлэв. Тэд монгол улсыг үлгэрлэвээс швеицарь лугаа адил замаар хөгжүүлэх санал гаргсандаа буруутжээ.
1928 он
Монголд байсан гадаадын бүх пүүс компанийг хөөж гаргав. Европ, Япон, хятад, АНУ-ын олон компани, хэдэн маянган хуүйин бизнэс эрхэлгчид хөөгдлөө.
1929 он
Хувьсгалт терроризм улам хүчээ авлаа. 1915 оны хиагтын гэрээг толгойлсон, 1921 онд Зөвлөлт засагтай хийсэн гэрээнд оролцсон ноёдын намын Ширнэндамдинг буудан алав.МӨн Егүзэр хутагт Галсандаш, Манзушир хутагт Цэрэндөрж, баатар гүн Гомбо-Идшин нарын цагтаа ноёдын намд хамаарч байсан эх орончдыг буудан хороов.
1929-1932
Ард түмний хөрөнгийг хураалаа.Мөн жасын хөрөнгө малыг хураав. Хураасан малаараа коммун байгуулав.
1. Ардын аж ахуйтныг нэгтгэх
2. Мал сүргийг улсын мэдэлд шилжүүлэх
3. Хар шар феодалуудыг устгах, явдлыг өргөн цар хүрээтэй явуулах. дарамт үзүүлэхийн тулд ажилгүй болгох
4. Нударган баячууд нь бага феодалууд болох тул бүхий л талаар тэдэнд дарамт үзүүлэн шахан зайлуулах.
5. Шашинтай тэмцэх ажилд хамгийн харгис аргыг хэрэглэх гэсэн МАXН-ын заавар гарчээ.
1930 он
Монголын уламжлалт 4н аймаг, 2 хязгаар бүхий засаг захиргааны бүтцийг өөрчилж 13 аймагтай болгов. 1994 он гэхэд Монгол нь 21 аймаг, 320 сум, 1500 багтай болтлоо тархай бутархай болсон нь манжийн дарлалын үеийнхээс даруй 3 дахин олон болжээ.
1931 он
Герман, Францад сурч байсан монгол оюутнуудыг эргүүлж татав.Удалгүй тэд бүгд шоронд оржээ.
1932 он
Тэсвэрлэшгүй хүнд байдлыг эсэргүүцэж ард түмэн бослого гаргалаа. Хэдэн арван мянган хүн улаан засгаас дүрвэж мал хуйтайгаа гадаадад гарчээ. Дүрвэгсэдийг хил дээр угтан малтай нь пулметоор шүршин устгасан явдал нэг бус. Бороохой шийдмээр зэвсгэлэсэн босогчидын эсрэг МАХН-ы тогтоолоор байнгын арми орууллаа. Аэрөпланаар бөмбөгдөж, танкаар дайрав. Хээрийн шүүх ажиллуулан хэдэн зуу зуугаар нь нэг дор буудан хороож байлаа. босогчидын 60% нь ард гаралтай хүн байсан ба үлдсэн нь нам эвлэлийн ажилтан, цэргийн офицер, тэр байтугай Улсын бага хурлын арваад хүн байв.
1932 Монголын дотоод хэрэгт комментернээс оролцохыг Москва бүрэн зогсоов.
1934 он
Буриадуудын эсрэг террор эхэллээ. < Хэнтийн бүлэг>, <Дорнодын бүлэг>, <Улаанбаатрын бүлэг> гэсэн 3н бүлгээс тогтсон <Лхүмбийн хэрэг> гэгчийг зохиомлоор мандуулав. Энэ хэрэгт 317 хүнийг шүүхээр оруулан буудан хороов.
1936 он
Дотоодын хамгаалах газрыг дотоодыг хамгаалах яам болгох шийдвэрийг МАХН гаргав. Сайд нь Х.Чойбалсан
1937-1939он
Их аллага эхлэв. Монголын насанд хүрсэн эрчүүдийн 20% нь шүүхийн тогтоол гэгчээр хилсээр амиа алджаа. Буудуулагсадын дунд эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд байлаа. 767 сүм хийдийн 5953 барилга байгууламжийг орвонгоор нь нураав. 28185 хүнийг буудан хороосноос алагдсан ламын тоо 17355, албан хаагч 777, цэргийн дарга 412, цэрэг 305, буриад 2966, хасаг 552 гээд үүн дотор 70-аас дээш насны хөгшчүүд 1129. аллагад өртсөн хүмүүсийн дундаж нас 35. нийт баривчлагдсан хүний тоо 56938. Ах дүү хамаатан садан, эх эцгээ алдаж өнчирсөн гэр бүл- Монголын бүх хүн ам. хоёрхон жилийн дотор шүү. үүнээс хойш ч аллага зогсоогүй.
1937-1938
МУ-ын ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн <нам бол төрийн улаан булан>, < ЗХУ бол улаан империализм>, <баяжигтүн> зэрэг уриа гаргасан ба үүндээ буруутан ЗХУруу ачигдан тэндээ тсаазлагдав. МУ-ын ерөнхий сайд Анандын Амар УБ-т хурал дээр баривчлагдан Москваруу ачигдав. тэрээр шүүххүрал дээр < Би угаасаа улаан засгийг үзэж чаддаггүй. Би оросын, монголын ард түмэнд хайртай боловч оросын ч монголын ч коммунистуудад дургүй> гэж хэлжээ. түүнийг цаазлан хороосон ба харин шарил нь хэзээ ч олдсонгүй.
1940 он
МАХН-ын ТХ-ны улс төрийн товчооны шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийг эрүүдэн тамлах эрхийг Дотоодыг хамгаалах яаманд олгов.
1940-1946 он
< Зүүн аймгийн хэрэг>, < Сүхбаатар аймгийн хэрэг> зэрэг олон зохиомол хэрэгт энгийн малчид хамаарч цаазлагдав.
1942 он
<Сүхбаатар> кино дэлгэцэнд гарав. Монголын ардын хувьсгалыг Сүхбаатар, Чойбалсан нар толгойлсон ба тэд баяд ноёдын эсрэг тэмцсэн, Сүхбаатрыг Богд хаан хорлож алсан гэх мэтийн домог эндээс үүсэв.
1944 он
<Лаамадангийн хэрэг> гэгч мандав. Хувилгаан хэмээх 10 настай хүүхдийг баривчлан хороожээ. Эх эцгийг нь мөн буудаж алав.
1947 он
Порт Артурын хэрэг гэгчээр олон хүнийг хомроголон устгав.
1948 он
Түүхийг марксист өнцөгөөс харж байх тухай МАХН-ын тогтоол гарав. Чингис хааныг харгис алуурчин гэж тодорхойлоод түүний нэрийг сурах бичиг, Уран зохиолд сайнаар дарсахыг хориглов.
1949 он
Анхдугаар таван жилийн төлөвлөгөө. <Ноос алт> хөдөлгөөнд малчдад дааж давшгүй ноосны төлөвлөгөө өгсөн ба биелүүлээгүй нь шоронд орж байв. Ноосны төлөвлөгөө биелүүлээгүй 20000 орчим малчин шоронд оров. <Жамбалдоржийн хар хууль> гэгч хэрэгжиж эхэллээ. Монголын малыг 200сая хүргэнэ гэж МАХН төлөвлөв.
1952 он
Ю.Цэдэнбал ерөнхий сайд болов.
1956он
МАХН-ын түүх зохиогдов. Ардын хувьсгалыг Сүхбаатар удирдсан. Бодоо ДАНзан нар эсэргүү байсан. Амар, Гэндэн нар нугалаатнууд, намд <барууны>, <зүүний> нугалаа гарч байв. Монгол улс капитализмыг алгасан хөгжиж байна, ирээдүйд социализмийг байгуулж дуусна, өнгөрсөн алдаа завхрал нь МАХН-ын буруу биш хувьсгалын эсрэг хүчний далд явуулга юм гэх мэтийн олон олон зохиомол зүйлсийг албан ёсны болгожээ. ( Бид нар 10н жилдээ яг л энэ түүхийг үзэж байсан!)
1957-1962он
Ард түмнийг алан хядаж байсан хэргийг шалгах коммис буй боллоо. Хилсээр алагдсан хүмүүсийг цагаатгах ажил эхлэв. Цагаатгалд 18 мянга гаруй буудуулсан лам нарыг хамруулсангүй. Ерөөс цагаатгал нь МАХН-ын нэр хүндэд муу гэж үзээд зогсоолоо. Тун нууц байдлаар маш цөөн тооны нам төрийн ажилтныг цагаатгасан нэр зүүв.
1958 он
<Сэхээтний төөрөгдөл> хэмээх хэрэг үүслээ. Олон арван сэхээтэн хэлмэгдэв.
1958-1962 он
Нам төрийн удирдлагад байсан Цэнд, Дамба, Сүрэнжав нарыг МАХН-ын тогтоолоор буруутган цөлөв.
1959 он
Малчдын малыг хурааж нэгдэл байгуулав. үүнийг 1921 оны ардын хувьсгалтай дүйцэхүйц ололт гэж үнэлэв.
1959 он
Хувийн хэвшлийн жижиг үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчидийн хөрөнгийг хурааж үйлдвэр хоршоо гэгчийг байгуулав. Үүүнийг сүүлд 1967 онд улсын мэдэлд бүр мөсөн хураан авчээ.
1960 он
Шинэ үндсэн хууль баталж, Монгол улс социализм байгуулах үедээ оров
1961-1962 он
Монгол улс НҮБ, ЭЗХТЗ-ийн гишүүн боллоо.
1962 он
Д.Төмөр-Өчирыг хэлмэгдүүлж хөдөө цөлөв. Чингис хааны төрсөний 800 жилийн ойг тэмдэглэх санаачлага гаргасан учир ялд унажээ. Үүнтэй холбогдуулан Чингисийн дүр бүхий марк-ийг устгав. Д.Пүрэвдөржийн Чингис найраглалыг хориотой гэж зарлав.
1962 он
Дахин нийгэмчлэх хөдөлгөөн болов. Малчид хувьдаа говьд 75, хангайд 50 толгойгоос илүү малтай байх эрхгүй болов.
1965 он
Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын намын эсрэг бүлэглэл гэгчийг илрүүлэн тас цохив.
Хэдэн зуун сэхээтэн хэлмэгджээ.Олон арван хүнийг нутаг заан хуганцаагүй цөлөв.
Үүнтэй холбогдуулан Лхамжав, баасанжав нарын хүнийг шоронд хорив.
1966 он
МАХН-ын их хурлаас намын программ батлав. Монгол улс дэлхийн коммунист хөдөлгөөний салшгүй хэсэг гэж үзэн АНУ-аар толгойлуулсан империализмын эсрэг тэмцэх гол үүрэг зорилгоо гэж тодорхойлов.
1968 он
Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг буруутгах конпанит ажил өрнөв. МОнголын түүхийн мянган жилийн лит зохиосон нь буруутах гол шалтгаан болжээ.
1969 он
Төрөөс хууль гаргалгүй, зөүхөн МАХН-ын улс төрийн товчоонд яригдаад Монголд Зөвлөлтийн 70-80 мянган цэрэг байрлах боллоо.
1969 он
Урлагт буй болж буй хөрөнгөтөний хэлбэрийг бут цохисон МАХН-ын Төв хорооны тогтоол гарлаа. Барималч Доржсүрэн, зураач Баяр нарын олон уран бүтээлчид энэ хэрэгт орон Ерөөгийн модны үйлдвэрт мод ачигчаар нутаг заагдан цөлөгдөв. Төрийн шагналт зураач О.Цэвэгжав <Эхийн сэтгэл> хэмээх цагаан дээр цагаанаар зурсан зурагныхаа төлөө шийтгэл хүлээв.
1970 он
Коммунист аж төрөх ёсны номлол гарав. Хөрөнгөтний хэлбэрдэх үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөж залуучууд үсээ ургуулсан бол хүчээр тайрах болсон ба өмдний шуумгийг 28см-ээс хэтрүүлж болохгүй зааврыг бүх үйлчилгээний газарт МХЗЭ-ээс өгөв.
1972 он
Монгол улсыг социалист интеграцид багтаахаар МАХН-ын ТX-ы тогтоол гарлаа.
1972 он
МАХН-ын тогтоолоор ЗХУ-аас 5жил тутамд 3 тэрбүм шилжих рубль зээлээр авах боллоо.
1973 он
Сэтгүүлч О.Цэрэндөржийг үзэл суртлын алдаа гаргасан хэргээр 7 жил хорих ял оноов.
1974 он
Яруу найрагч Р.Чойномыг эсэргүү шүлэг бичсэн хэргээр 5 жил гянданд хорих болов. тэрээр хэлмэгдүүлэлтийг МАХН-ын машин гэж нэрлэжээ.
1975 он
Их эрдэмтэн Б.Ренчинг буруутгах хөдөлгөөн өрнөв. Түүний тухай гүтгэлэгийн материал хэвлэлд гарган үүнийг хэлэлцэх ажиллагааг улс даяар өрнүүллээ. тэрээр хэдийгээр нам бус боловч түүний талаар МАХН-ын тогтоол гарав.
1976 он
Социалист ёсоор амьдарч хөдөлмөрлөх 17 зарчимыг МАХН-ын их хурлаас батлав. Залуучуудаас хамгийн түрүүн шаардах шаардлага нь МАХН-д үнэнч, коммунист үзэлтэй байхыг албан ёсоор тулгалаа.
1977 он
Цэргийн зардал ДНБ-ий 30%д хүрэв.
1978 он
< Гавъяа> гэсэн нийтлэл сонинд гарч <Орос жолоочийн хэрэг> гэгчид холбогдсон олон сэтгүүлч яллагдаж цөлөгдөв. ( энэ орос жолоож согтуу машин барьж яваад олон хүн дайрч алсан боловч ямар ч ял эдлээгүй)
1979 он
Шүүхийнхний хэрэг гэч зохиомол хэрэг үүсгэж олон хүн хэлмэгдэв.
1980 он
ШУА-ынхны хэрэг гэгчийг мандуулж академич Б.Ширэндэвийг буруутгах компани улс даяар өрнөв. МАХН-ын тогтоол гарлаа.
1980 он
Эмч нарын хэрэг гэгч мандлаа. МАХН-ын тогтоол гарав.
1983 он
Жалан-аажавыг шившиглэх компани өрнөв. түүнийг нутаг заан цөлж, хамаатан садан үр хүүхэд найз нөхдийг нь ажлаас нь халж гудамжинд гаргав. МАХН-ын тусгай тогтоол гарав.
1983 он
Гуравдагч орны иргэдтэй гэр бүлсэг холбоо тогтоосон хүмүүсийг эх оронд нь хүчээр татаж авчран шийтгэх МАХН-ын тогтоол гарав. Үүнээс болж гадаада сурч байсан 30 гаруй оюутан дуудагдан буцаж ирж, хөдөлмөрийн фронтод шилжив.
1984 он
МАХН-ыг 44 жил толгойлсон Ю.Цэдэнбал зөвлөлтийн санаачлагаар өөрчлөгдөв.
1985-10-2
Д.Төмөр-Өчир учир битүүлэг биадлаар алагдав.
1989 он
анхны улс төрийн сөрөг бүлэглэлүүд үүсч эхэллээ. Анхны цуглаан зохион байгуулав
1990.3.7-10
Сүхбаатрын талбайд Монголын ардчилсан холбоо өлсгөлөн зарласанаар Монголын нийгмийн байгууламж солигдох эхлэл тавигдлаа. МАХН-ын төв хороо Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.( Ж.Батмөнхийг хүндэлдэг. )
1990 оны 5 сар
Монголын улс төрийн намуудыг Дээд шүүх бүртгэв. МАХН анх удаа төрд бүртгүүллээ.
УРьД Нь ТӨРИЙН БҮРТГЭЛ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТӨР БАРьЖ БАЙЖЭЭ. Дээд шүүхээс монголын ардчилсан намыг дураараа загнадаг, монголын социал демократ намыг Ленин болон социализмыг шүүмжилдэг хэмээн бүртгэхээс цааргалав.

No comments: