2007/12/13

Алтан дэлхийг аашаар бус аргаар засна

Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.

Аавын хүү аагинд дийлдэнэ. Ааг омогтоо дүрэлзэн шатаж, дүүлэн хөөрөх нь сайн сайханд хөтлөхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж дэврэх, дэвэргэх аль аль нь зуурдын хөөрөл болохоос мөнхөд хөхөөх дуудлага биш. Хөнөгөндөө багтаж ядан хөөрөн дэврэх хорслын ааг хавьтсанаа хаман урсах үерийн ус мэт гашуун зовлонг зөгнөн, бусдад гай тарьж, хор хүргэхдээ өөрийг чинь живүүлэн сүйтгэх гаслангийн үрийг суулган үлдээдэг юм. Ааг омгоор бусдыг дийлж чадах мэтээр сагсууравч адаг сүүлдээ хорслын аагиндаа дийлдэн шалчийна аяндаа.

Аавын хүү аашинд дийлдэнэ. Хүн бүхэн өөрийн гэсэн ааш авиртай. Юм бүхэнд хэмжээ дамжаа хэрэгтэй. Илүүдсэн бүхэн хор болдогийн адил ааш хэтэрвэл амьдралд цөвтэй. Ааш авираа өөрөө захирах учиртай. Хэрээс хэтэрсэн аашиндаа хүн өөрөө дийлдэн хүлээ баглаатай зовно. Хүний түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож болдоггүйтэй адил өөрийн аашаар өрөөлийг захирах амаргүй. Илүү дутуу ааш араншингүй хүнтэй эвлэж зохицох амархан. Олон ааштай хүнтэй нөхөрлөх хэцүү. Сайхан ааштай мөртлөө саар мууг сэдэгчид бий. Муухай аашлах хэрнээ машид сайхныг бүтээгчид бас байна. Авъяас чадвар чамбай мөртлөө аашнаасаа болж алдагсад цөөнгүй. Шударга үг чихэнд хатуу ч явдалд тустай болохоор анд нөхрийнхөө ааш зангийн алдаа оноог алдалгүй хэлж тусал.

Аавын хүү алиг шалигт дийлдэнэ. Гэрээс гадуур гэдэн годон явдалтай хүнийг монголчууд алиг хэмээн нэрлэж иржээ. Зөв явдалт хүнийг буруу зам руу хазайхад алиг шалиг зан амархан түлхэж дөнгөнө. Авир тогтворгүй хүн алиг шалиг явдалд амархан дийлдэн сөхөрнө. Алиг шалиг зан итгэл хүндэтгэлийн дайсан, эвлэрэл зохицолын садаа.

Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй. Алтан дэлхийг аашаар засахаар оролдсон оролдлого бүр хумхийн тоос болон хийсч, замхарч байлаа. Аргаар засахаар хийсэн алхар бүр амжилт олж ирэв. Аашны муугаас салан одох хялбар, арга чарга хайж нэгдэн уулзах хэцүү. Аашны муугаар туйлан амжилт ололтын адаг эцэст хүрэхгүй. Уур уцаараар учрыг олж, учигийг тайлахгүй. Уужуу талбиу ухаанаар аргыг олбол бэрхийг давж, сайнтай золгоно. Аашийг нь сурахаар аргыг нь сур гэж бидний дээдэс сургамжилсан. Хүчээр зуун ажлыг нугалж болох ч аргаар мянган ажлыг гүйцээж болно. Ажлыг аргаар, хэцүүг эвээр шийдэж байж хорвоогийн түмэн бэрхийг даван туулна.

Аавын хүү аашинд дийлдэнэ, аагинд дийлдэнэ, алиг шалигт дийлдэнэ. Алтан дэлхийг аашаар засахгүй аргаар л засна.

Н.Багабанди

Нэгэн Африк хүүхдийн зохиосон шүлэг

when I born I Black
when I grow I black
when I go in sun I black
And u white fella...
when u born u pink
when u grow up u white
when u go in sun u red
when u cold u blue
when u sick u green and u got the Fuckn cheek callin me coloured..

Үгийн алдаанаас үргэлж хол яв

Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа ч бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой хүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой, муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.

Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. “Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ёсгүй” гэж дорнын сударт бичжээ. “Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй” гэж өөр нэгэн номонд өгүүлсэн байдаг. Худлыг үнэн гүйцдэг жамтай. Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг. Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадах ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан ярьвал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Гацхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугач байх нь таны үүрэг.

Ховчийн үгийг бүү сонс. Сонслоо ч нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачих. Ховчийн үгийг сэтгэл зүрхэндээ ойрхон хүлээж авах хэрэггүй. Ховчтой газар хэрүүл буглана. Хов жив уруул шүд мэт ойр дотно байсан хүмүүсийг ч уралцуулан эвдрэлцүүлнэ. Зусар бялдуучдын үндсэн ажил нь хов зөөх. Ховч, ховоор хоол хийгч хоёул таарсан таар шуудайнууд. Ховч нар зусардаж байгаа хүнийхээ таалалд нийцсэн, хүсэж байгаа үгийг олж дамжуулах мөрөөдөл нь өдрийн бодол шөнийн зүүд. Үнэмшилтэйгээр зохион ярьж, хутган үймүүлэх нь ховч бялдуучдын үндсэн мэх. Иймэрхүү хүмүүсийн хор гайгаар улс орон үгүйрэн доройтож, бусдын идэш болж байсан баримт хүн төрөлхтний түүхэнд бишгүйдээ бий.

Өөрийгөө зөвтгөн, бусдыг муу хэлдэг хүнээс ямагт жийрхэж яв. Өөрийн нэгэн дутагдлыг ухаарах нь бусдын зуун алдааг олж харсанаас хавьгүй дээр. Хүний алдааг харахдаа өөрийн алдааг цуг сана. Хайрласан нүд хайзгайг олж хардаггүй. Гэхдээ хамгийн ойр хүмүүсийнхээ алдаа согогийг хамгийн түрүүн олж харж, онож хэлж өгөх нь чиний бусадтай хуваалцалгүй хийх ажил. Атаархан маргаж, эв эеэ самарч явснаас бусдынхаа амжилтанд баясаж, баяр жаргалыг хуваалцан, бие биенээ дээдлэн хүндэлж, итгэж найдаж явахыг хичээ.

“Чалчаа хүн бусдын хайрыг татах гэж уурыг хүргэнэ. Тус болох гэж түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана.” Дэмий чалчаа яриаг дэврүүлж хөөргөх, утгагүй яриа хөөрөөнд урам өгч сонсох хэрэггүй. Чалчин ярьж цэцэн болохгүй. Бусдыг муу хэлэн чалчиж, өөрийг чинь магтан чалчигчийн үгийг аль алийг нь бүү сонс. Өглөөний нарнаар анд нөхдөө доромжлон чалчиж, үдэш орой өршөөл хүсэн нахилзах хүнд итгэх аргагүй. Нөхрийн гэмийг засахад тусал. Хэт их чалчаа болчихоогүй дээр нь хэлж ярьж хязгаарла.

Хүний сэтгэлийг шаналгах хатуу ширүүн, хараал зүхлийн үгийг бүү хэл. Сэтгэл өвтгөм үгийг зөөлөн хэллээ ч хатуу байдаг юм. Боловсролгүй, донгио байдлыг бүдүүлэг яриа чинь шууд нотлоод өгнө. Бүдүүлэг үг ярианаас бүр хол яв. Бүдүүлэг үгийг өөрөө хэрэглэхгүй байхын хамт бусдаас сонсохгүй байхыг хичээ. “Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга, хүмүүс та нарыг ялгаж зааглаж чадахгүй болж мэднэ.” Бүдүүлэг аашаараа бусдыг баясгана гэдэг бүдүүлэгийн дээд бүдүүлэг билээ. Хорон үгээр хүнийг булж, бухимдуулж болохгүй. Хорон үг мэснээс ч аюултай гэж монголчууд ярьдаг бол хорон үг хурц хутга гэж германчууд хэлцдэг юм билээ. Аль аль нь сэтгэлийг шархлаах хорон үгний аюулаас сэрэмжлэн болгоомжлуулж хэлсэн үг.

Доромж тохуу нь хатуу ширүүн үгний нэг хэлбэр. Доромж тохуу үгс хүний эрхэм чанарт эрээгүй халдаж, доош хийн доромжилж, сэтгэлийг эвдэн бусниулах хортой тул түүнээс аль болох зайлсхий. Хүний эмзэг зүйлээр нь дуудан элдэвлэж болохгүй. Барагдашгүй хорогдошгүй гомдолд хөтөлж, дуусашгүй, дундаршгүй хэрүүлд чангаахаас өөрийг үл авчирна. Хийгээгүй муу үйлийг хийсэн болгон гүтгэх шиг аюултай амны алдас үгүй. Үйлдээгүй мууг үйлдсэн мэтээр хардагдах шиг сэтгэлийн шаналан бас үгүй. Гүтгэгдсэн, хардагдсан хүний дотор сэтгэл шатаж байдаг билээ. Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй. Зовлон шаналангаа өөрөө эдэлж, цагаадаж цайрахын гэгээн өдрийг хүлээн суух болдог юм. Энэ яваа насанд нүгэл хилэнц, муу муухай бүгд сайн бүхний орон зайг эзлэн хургаснаас хүнийг оргүй хоосонд шууд гүтгэх, сургаар дам гүтгэх, захиалгаар санаатай гүтгэх ад зэтгэр шүглэн зовооно. Бусдыг бузар явдалд гүтгэмээр санагдаад хэл чинь загатнаад байвал халбага давс амандаа хийчих. Тэр гэм зэмгүй хүнд гүтгэлэг гөрдлөг ямар гашуун сонсогдохыг амандаа хийсэн давсны амтаар ч болов өөрөө мэдэрдэг. Үгний алдаанаас үргэлж хол яв.

2007/10/18

USB-гээр цэнэглэдэг хуруу зай

Саяханаас энэ USB-р дахин цэнэглэдэг AA баттерей буюу бидний хэрэглэж заншнаар хуруу зай гарсан байна. Энэ нь нэг цэнэглэгдсэн тохиолдолд 4 цаг ажиллах чадвартай юм байна . Хосоор нь 6$ -р зарж эхэлсэн байна. Яхав хүний хэрэглээнд хэрэгтэй л юм, ялангуяа хол цөллөгдсөн болон цэнэглэгч байхгүй үед комьпютердээ хийгээд л цэнэглэнэ айн! :P

2007/10/10

Зар! PHP программист хайж байна!

Манай компани нь шинээр байгуулагдаж байгаа бөгөөд сонирхолтой төслүүд дээр ажиллах PHP программист(дундаж мэдлэгэтэй байж болно) хайж байна. Цаг нартай ажиллаж, их юм сурч, эрч хүчээр дүүрэн байж, ихийг бүтээе, бүтээснээсээ хүртэе, дарга цэргийн ялгааг арилгая, шат дамжлаггүй асуудлыг шийдвэрлэдэг орчин ажилламаар байвал хандаарай бидэнд. Цалин эхний 6 сард 350. Түүнээс хойш цалин дээр орлогоос хувь хүртэж хамтран ажиллана.
Холбоо барих; bayarsaikhan@gmail.com, МТҮП 205 тоот.

http://bayarsaikhan.blogspot.com/2007/10/php.html

2007/10/04

WiMax Видео





































































2007/09/27

Гадаад оронд Scholarship хөтөлбөрт хамрагдан Bachelor, Master, Ph.D зэрэгт суралцах боломж

Сүүлийн үед хүмүүс иймэрхүү юм ихэд сонирхох болсон байх
Тиймээс бага сага хэрэгтэй мэдээлэл оруулъя.

Жишээ нь:

The Netherlands Fellowship Programmes (NFP) for Master
Голландын Магистерын зэрэгийн Нөхөрлөлийн Програм гэж байна.

Мэдээж шаардагдах зүйлс ойлгомжтой байх - Бакалаврын зэрэг төгссөн байх, зэрэгээ 3.0 дээш голцтой төгссөн байх, 2 жил ажилласан туршлагатай байх, IELTS доод тал 6.0 TOEFL доод тал 550 мэтчилэн.

Хамрагдах орнууд гэсэн дотор Афкан, Албан, Армен, Бангладеш, Бутан, Болвиа энэ тэр гээд л зөндөө орон байна мэдээж Монгол дунд нь орсон байна.

http://cambodiajobs.blogspot.com/2007/09/netherlands-fellowship-programmes-nfp.html


Ерөнхий сайт нь ийм юм байна

http://cambodiajobs.blogspot.com/

2007/08/21

2007/07/23

Хөл бөмбөг сонирхогчдод зориулсан шинэ сайт

Хөл бөмбөг сонирхогчдодо зориулч шинэ сайт нээгдсэн байна, их дажгүй форум санагдлаа! Тиймээс тэнд хөл бөмбөгийн талаар би бичих болно.

ОЧИХ

2007/06/07

FA Cup winners

За азгүй Uefa, EPL -н дараагаар ганц боломж байсан FA Cup-г Chelsea FC авлаа.
Хэдий Sevchenko, Ballack, Carvalho гэх мэт лидер тоглогч нар байгаагүй боловч MANU-г буулгаж авлаа. Үндсэн цагт 0:0 дууссанч нэмэлт цагт 116 мин Drogba-н гайхалтай гоолоор Wembley шинэ стадионыг доргиосондоо.

2007/04/24

Infosec2007 дээр Алварион ,,,




За Infosec2007 амжилттай явагдаж дууслаа.
Үүнд Алварион Diamond Sponsor-р орсон тул бусдыгаа бодвол арай нүнжигтэй байсан болов уу?! Конференцэд хамгийн эхний илтгэлийг Алварионы Asia Pacific Manager буюу Ази хэсгийг хариуцсан Менежер ирж илтгэл тавьсан юм. Энэ нөгөө талаараа Монголын зах зээл дэлхийн сонирхолыг жоохон ч гэсэн татаж байгаан илэрхийлэл. Тэнд Алварион тэгж их эрэлттэй байна гэж би лав бодоогүй, өнөөгийн Монголын зах зээлд Wireless аль хэдийн хөлөө олсон бололтой! Маш олон хүмүүс Алварион сонирхож байсан ба хамгийн гол дуулиан болох 4MOTION-с гадна Point-to-Multi Point болон Point-to-Point аль алинг нь сонирхож байлаа, бүр Wireless холболтон дээрээ VoIP, Wireless IP camera гэх мэт зүйлүүд ч сураглаж байлаа. Ирээдүйн хэтийн төлөв болсон Mobile WiMax-г хүмүүс их асууж байсан. Энэ нь одоогоор боломжгүй байгаа харин Алварион өөрийн 2.3, 2.5, 3.5Ghz дээрх өөрийн BreezeMAX-г олон улсад хэрэглээнд 3 сард гаргаж эхэлсэн билээ, энэ тухай дахин нэг бичлэг хийх хэрэгтэй байх гээд орхилоо. За тэгээд олон хүнд хүрсэн учир уг Конференц үр ашигтай болсон гэж үзсэн.
Уг Конференцид юу болсон талаарх илүү их дэлгэрэнгүйг Infosec2007 -д оруулах байх, байхгүй зүйлүүдийг би бичлэгтэй нэмж бичих болно.


2007/02/26

Info Sec 2007



ISC Монголиа компани жил болгон Мэдээлэл харилцаа холбоо, аюулгуй байдлын талаар конферанс зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4-р сарийн 19-20 нд 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.Энэ жилийн конферанс илүү сонирхолтой, өргөн хүрээнд явагдах бөгөөд та бүхнийг оролцохийг урьж байна. Конферанс-д оролцогчид нь:

- Спонсор
- Илтгэгч
- Оролцогч

хэлбэртэй байх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг infosec2007.iscmng.com-аас үзнэ үү!

Конферанс-д оролцсоноор танд:

- Байгууллагаа бусдад таниулах, сурталчлах
- Хамтран ажиллах санал тавих хүлээн авах
- Салбарын дотоод түнштэй болох
- Салбарын гадаад түнштэй болох
- Мэдээлэл харилцаа холбооны технологийн чиг хандлагатай танилцах
- Шинэ технологьтой танилцах зэрэг өргөн боломжууд нээлттэй байна.

Жич:
1. Монголын МХ-нын салбарт бизнессээ эхлээд удаагуй байгаа цомпаниуд, их дээд сургуулийн судлаач эрдэмтэд, оюутан залууст үнэгуй итлгэл тавьж өөрсдийгөө танилцуулах боломж байгаа бөгөөд бидэнд зөвхөн хүсэлтээ илгээж, илтгэлийнхээ товх агуулгийг (abstract) 500 үгэнд багтаан заасан хугацаанаас өмнө ирүүлнэ үү?

2. Конферанс-ыг ивээн тэтгэх, хамтран ажиллах талаар зарын болзлоос өөр нэмэлт хүсэлт байвал бидэнд мэдэгдэж болно. Таны хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахдаа таатай байх болно.

Холбоо барих
- Э-майл хаяг : infosec2007@iscmng.com
- Вэб : infosec2007.iscmng.com

2007/01/29

Ирээдүйн WiMax бүтээгдэхүүнүүд


Саяхан дэлхий утас үйрдэхлэгчидэд том цохилт болсон Mac-н шинэ бүтээгдэхүүн болох Iphone өөрийн байр сууриа харуулсан билээ. Түүний багтаамж, үзэмж, функцууд гээд өөлөх юм байхгүй. Түүний хамгийн давуу тал болох Wi-Fi болон WiMax-д ажиллах чадвартай нь WiMax-н ирээдүйн хэрэглэгчийн төхөөрөмжид орж байгаа юм. Уг утас нь ирэх зун худалдаанд гарана гэсэн.
Iphone




Үүний дараагийн нэг WiMax хэрэглэгчийн төхөөрөмж бол мэдээж саяхан хэвлэл мэдээллээр шуугиан тараад байгаа Samsung-н гаргасан SPH-P9000 Butterfly загвар юм. Уг загвар Mobile хөдөлгөөнт төхөөрөмж гэдгээрээ болон хамгийн гол нь Iphone OS X үйлдлийн системтэй байхад уг Mini PC нь Win XP бүтэнээр нь суух ба энгийн пс-н дээр хийж болох бүх үйлдлийг хийх боломжтой юм. Уг Пс нь гарын алганд багтах ба авж явахад маш авсаархан юм. Харин дэлгэгдэхээрээ яг Laptop гэсэн үг.



2007/01/23

Intel -н Mobile WiMax-д зориулсан Chip гарчээ


Интел өөрийн FIXED 802.16d стандартад зориулcан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулан гаргасан Intel PRO/Wireless 5116 -ээ гаргаад удаж байгаа билээ, тэгвэл одоо End User-н chip болох Rosedale хэмээх chip-ээ зарлав. Энэ нь 802.16d-2004 болон 802.16e-2005 аль аль нь д ажиллах чадвартай болохоор аль нөхцөлд ажиллах чадвартай юм.

Илүү их мэдээлэл авахыг хүсвэл

2007/01/21

Дэмжиж явдаг баг маань шившигээ тарив


Өчигдөр буюу 20-нд английн premier league-н шийдвэрлэх чухал тоглолт болох 24 дахь тоглолт боллоо, харин даана ч баг маань хэдий Petr Cech-тэй байсан боловч анх тоглолт эхлээд 4 мин болоод тэнэг хамгаалагч Paulo Ferreira-н алдаагаас болж гоал алдсанаас болж анхнаасаа нэг л бүтэмжгүй эхэллээ, багийн бүрэлдэхүүн бас нэг л сонин бүтэцтэй байв, Shevchenko байхгүй Essein Carvalho-н байрлалд хамгаалагчаар тоглон мөн эхний үед Robben хүртэл гэмтэл аван солигдов. Улмаар 18 минутанд Pennant гоал хийснээр хөөрхий найдвар мөхөсдөв, олигтой ч довтолгоо хийхгүй байсаар 70 дахь минутанд Shevchenko-г оруулж ирсэн боловч тоглолт тэр чигээрээ дуусж MU-с 6 оноо дутуу болов. Ингээд түрүүлэх нь ч үлгэр болохов шив дээ!

2007/01/19

WiMax-н тухай

WiMax нь Worldwide Interoperability of Microwave Access гэсэн үгсийн товчлол ба энэ Дэлхийн дахины Өргөн зурвасын утасгүй сүлжээний холболт гэж ойлгож болно. Өргөн зурвас гэдгийг хол зайд өндөр хурдыг өгөх чадвартай гэж ойлгож болно, тэр дэлхий дахинд гэдгээс дэлхийн бүх улс оронд адилхан харилцан ажиллах нэг стандартад батлагдсан гэж ойлгож болно, тэгээд хамгийн гол зорилго болох харилбаа холбооны бүх системийг нэг доор нэгтгэх! Энэ бол мэдээж дуу, дүрс, өгөгдөл. Та бидний мэдэх УТАС(гар, гэр) бол аналог дохио, үүнийг тоон дохионд шилжүүлэн Хотын сүлжээ(Metropolitan) болон Интернэтээр ярих боломж, Бидний өдөр тутмын хэрэглээ TV-г мөн адил IP-д хөрвүүлэн IPTV хэмээн мөн адил хэрэглэх үүн дээрээс REAL TIME CONFERENCE явуулах, видео бичлэг үзэх зэрэг багтана. Үүний ашиг тус гэвэл ба бидний сар бүр төлдөг гар утасны мөнгө, гэрийн утасны мөнгө, TV, KatV гэх мэт бүх мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэн ганцхан Интернэт урсгалын мөнгө л гэж төлөх боломжийг олгоно.
WiMax-г ерөнхийд нь 2 ангилдаг

2007/01/16

Товч таницуулга

За миний хувьд гэвэл УБ хотод 40 000-д төрж өссөн, математикийн гүнзгий 11-р дунд сургуульд анх ороод математик, геометрын үндэс тавигдаж байж билээ, үнэндээ математикаас илүү геометрт сонирхолтой байсан. Их сургуульд ТИС-д конкурс өгсөн тэнцсэн анги маань ХоМТС-н Мэдээллийн Сүлжээ гэж анги байсан, тэр үедээ Мэдээллийн Сүлжээ гэж юу байдаг талаар анхан шатны ойлголт байгаагүй учраас Мэдээллийн Технологи ангид орохыг ихэд хүсэж байв. 3 курсд ортол Технологийн мэргэжил үзсэн, түүнээс хойш анх Сүлжээний суурь тавигдсан гэж хэлж болно, энэ бол яахын аргагүй CCNA 1 хэмээх хичээл байлаа. Үүний дараагаар CCNA 2 хичээл үзсэнээр Сүлжээ гэдэг зүйл Технологиосоо илүү чурал болохыг мэдэж авсан. Тэр жилдээ Wirelesscom хэмээх ISP компанийн ажлын зараар юугаа ч мэдэхгүй нөхөр явж очив. Азаар тэнд орсоноор анх Интернэт, Сүлжээний Техник технологи , төхөөрөмж, Утасгүй сүлжээний ойлголттой болсон. Улмаар сургуулиа WiMax дипломоор хамгаалан төгссөнөөр уг Утасгүй Өргөн Зурвасын сүлжээтэй мэргэжил маань холбогдсон. Сургуулиа төгсөөд Утасгүй Өргөн Зурвасын технологид тэргүүлэгч Алварион компанийн төлөөлөгч Монголд байдгийг мэдээд ажилд орох хүсэлтэйгээ мэдэгдсэн. Улмаар 3 сарын дараа утастаад намайг авах сонирхолтой байгааг хэлэхэд дуртайяа шууд л очоод орж билээ. Одоо Ай-Эс-Си компанийн Алварион хариуцсан буюу Утасгүй Өргөн Зурвасын Сүлжээний төхөөрөмжүүд хариуцсан инженерээр ажиллаж байна.

2007/01/15

Өөрийнхөө анхны Тэмдэглэлийг нээлээ!

Ингээд өөрийнхөө Блок-г энэ өдөр нээв.